“Улаанбаатар төмөр зам”-ын 13 албан тушаалтанд хариуцлага тооцуулах албан бичиг хүргүүлэв


1-р сарын 25
10 цаг 39 минут

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны 1 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 377 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 71 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 306 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 46 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 12 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 8 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.

Мэдүүлгийн бүрдүүлэлтийн хяналт шалгалтаар 2022 онд томилогдсоноос хойш 30 хоногийн дотор ХАСХОМ-ээ гаргаагүй “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 13 албан тушаалтанд Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа явуулж, хариуцлага тооцуулах тухай албан бичгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн байна.

 
 
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Биотехникийн ажилд зориулан 500 боодол ногоон тэжээл бэлтгэжээ7 цаг 36 минутын өмнө“СҮҮ” хувьцаат компанийн SUU 2.0 үйлдвэрийг ашиглалтад орууллаа7 цаг 38 минутын өмнөМөнгө угаах 59 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ7 цаг 42 минутын өмнө“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ7 цаг 42 минутын өмнө“Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ7 цаг 44 минутын өмнөТ.Шинэбаярын холбогдсон зүйл ангиар шийдсэн хэрэг Монголд байхгүй7 цаг 46 минутын өмнө"Ирэх сонгуулиудыг угтсан бэлэн мөнгө тараах ажил гэж харж байгаа"7 цаг 47 минутын өмнөОюутолгойн ногдол ашгаа дансандаа авъя, Ерөнхий сайд аа!7 цаг 48 минутын өмнөБНСУ-ын хөгжлийн туршлагаас Монгол юу сурах вэ?9 цаг 30 минутын өмнө"Bank of America" 1.2 тэрбум долларын торгууль төлнө10 сар 14. 13:25Нийслэлийн гацсан ТӨСЛҮҮД10 сар 14. 13:25“Бүртгэгдсэн баавгайн 80 гаруй хувь нь бамбарууш дагуулсан эм баавгай байна”10 сар 14. 13:24
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.