Цахим орчинд хүүхдийн зохисгүй агуулга бүхий зураг, дүрс бичлэг нийтлэгдэж, хүүхдийн эрх зөрчигдөх тохиолдол нэлээд бүртгэгдэж байна


1-р сарын 24
12 цаг 42 минут

Цахим орчинд хүүхдийн зохисгүй агуулга бүхий зураг, дүрс бичлэг нийтлэгдэж, хүүхдийн эрх зөрчигдөх тохиолдол нэлээд бүртгэгдэж байна.

Иймд цахим орчинд хүүхдийн зохисгүй агуулга бүхий зураг, бичлэг харсан бол www.ekids.mn цахим хуудсаар дамжин Internet Watch Foundation/IWF/-т мэдээлж устгуулахыг Эрүүгийн цагдаагийн албаны кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс зөвлөлөө
зураг
 

Сурагчдын дунд хийсэн судалгаагаар таван хүүхэд тутмын гурав нь сошиал гадуурхалд өртсөн, зохисгүй үг хэллэг, зурагтай мессэж бусдаас авч дарамтад орж байсан хэмээн хариулж байжээ.

Цахим орчны гадуурхал яагаад үүсдэг вэ?

Цахим орчин хүмүүст нүүр нүүрээ хараад хэлж, хийж чадахгүй зүйлсийг хийх боломжийг олгодог. Цахим орчинд хэн нэгнийг гадуурхаж буй этгээд бусдад ямар хор хохирол учруулж байгаагаа мэддэггүй. Ихэнхдээ хүмүүс хүнд хэцүү зүйлтэй тулгарсан, хүнд нөхцөл байдалд орсон үедээ цахим орчинд бусдад сөрөг сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, гадуурхах, дээрэлхэх үйлдлийг гаргадаг.

Би цахим гадуурхагч мөн үү?

Заримдаа чиний хийж байгаа зүйл буруу гэдэг нь илэрхий биш байсан ч чиний цахим орчинд хийж байгаа үйлдэл бусдыг санаатайгаар гомдоож, уурлуулж, ичээж байгаа бол чи онлайн гадуурхал үйлдэж байна гэсэн үг. Эелдэг бус бичвэрт лайк дарах, цуурхлыг тараах зэрэг нь хялбар боловч дээрэлхүүлж байгаа хүний хувьд түүн рүү бүлэглэн дайрч байгаа мэт сэтгэгдлийг төрүүлдэг талтай.

Тиймээс цахим орчинд аливаа зүй бус, бүдүүлэг зүйл лайг дарах, бусадтай хуваалцахаасаа өмнө хэрэв чамд тийм зүйл тохиолдсон бол ямар санагдах байсан бол гэдгийг эхлээд бодож, тунгааж байгаарай. Хүн бүр алдаа гаргадаг ч алдаанаасаа суралцдаг байх нь бухал. Өөрийн бичсэн бусдыг гомдоох, зүй зохисгүй аливаа бичвэр, жиргээ, сэтгэгдлийг шалгаж, нягтлаад устгаарай.

Хэнд хэлэх вэ?

Гадуурхуулж, дээрэлхүүлж байгаа нөхцөл байдалтайгаа ганцаараа тэмцэх хэрэггүй. Өөрийн итгэдэг, хайрладаг насанд хүрсэн хүнтэй тухайлбал эцэг эх, асран хамгаалагч юм уу багштайгаа ярилцаж, зөвлөгөө хүсээрэй. Ихэнх нийгмийн сүлжээний вэб сайт, онлайн тоглоом, гар утасны апп-уудад төвөг учруулж байгаа хүмүүсийн талаар мэдээлэх, дахин тэр хүнтэй харилцахгүй болгон хаах боломж байдаг. Мөн энэ талаар зөвлөгөө өгдөг цахим хуудаснаас мэдээлэл авах, дугааруудад холбогдон нэрээ хэлэхгүйгээ өөрт тохиолдоод байгаа асуудлын талаар мэргэжлийн хүнтэй ярилцах, зөвлөгөө авах боломжтой.

Хэрхэн нотлох вэ?

Цахим гадуурхалд өртсөн тохиолдолд хэн нэгний чамд гаргасан зан авир, үйлдэл, бичвэр, сэтгэгдэл зэрэг бүхий л мэдээллийг баримтжуулж, холбогдох хүмүүст мэдээлэл нь асуудлыг шийдвэрлэхэд нэн чухал байдаг. Тиймээс цахим гадуурхал болсон цаг хугацааг тэмдэглэн холбогдох имэйл, текст мессэж, дэлгэц дээрх мэдээллийг хадгалж, хэвлэж баталгаажуулж аваарай хэмээн ХХЗХ-ноос зөвлөв.

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Боом хүнд халдварлаж, шүлхийн шинэ вирус 6000 малыг өвчлүүлэв10 сар 16. 19:10Тээвэрчдийн өмч хөрөнгийг ашиглаж, татаас нэрээр шимэгчилж байна10 сар 16. 19:07Т.Шинэбаярыг суллаж, хилээр гарахыг хориглосон шийдвэр гаргажээ10 сар 16. 19:04Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг эцэслэн баталлаа10 сар 16. 18:42Газрын тосны үйлдвэрийн төслийн санхүүжүүлэгч Энэтхэгийн төлөөлөгч ажлын явцтай танилцжээ10 сар 16. 18:4050 жил гацсан Эгийн голын УЦС-ын төслийг ОХУ-ын эрдэмтэд дэмжжээ10 сар 16. 18:36Засгийн газар Беларусьтай 17 зүйл бүхий гэрээ байгуулжээ10 сар 16. 16:28Илон маск Теслагийн нисдэг машиныг танилцууллаа10 сар 16. 16:27Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ10 сар 16. 16:27Агаар, орчны шинжилгээ, мэдээллийн төвийг нээлээ10 сар 16. 16:26Биотехникийн ажилд зориулан 500 боодол ногоон тэжээл бэлтгэжээ10 сар 15. 19:01“СҮҮ” хувьцаат компанийн SUU 2.0 үйлдвэрийг ашиглалтад орууллаа10 сар 15. 18:59
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.