Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэс засал, мэдээгүйжүүлгийн эмч нарын баг Хөвсгөл аймагт нэг сарын хугацаанд ажиллахаар аян замд гарлаа


1-р сарын 23
17 цаг 20 минут
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэс засал, мэдээгүйжүүлгийн эмч нарын баг Хөвсгөл аймагт нэг сарын хугацаанд ажиллахаар аян замд гарлаа.
Энэ хугацаандаа тухайн орон нутгийн хүн амд үзлэг оношлогоо, мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд ажлын байрны дадлага сургалтыг зохион байгуулж, нарийн мэргэжлийн зарим мэс заслыг хамтран хийхээр зорьж буй юм.
Тус баг бүрэлдэхүүнд ГССҮТ-ийн Насанд хүрэгсдийн гэмтэл, согогийн тасгийн эмч, тэргүүлэх зэргийн эмч Ө.Өлзийбаатар, Гар сарвуу, нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн эмч Ц.Мөнх-Очир, Мэдээгүйжүүлгийн ахлах зэргийн эмч Г.Ариунболд нар багтсан байна.
ГССҮТ-ийн удирдлагын баг ойрын хугацаанд Хөвсгөл аймагт 2 хоногийн хугацаатай ажиллахаар төлөвлйөж байгаа аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах чиглэлээр хамтран ажиллана4 цаг 35 минутын өмнөХархорум хотын 1500 га талбайд 930 мянган мод тарьжээ4 цаг 36 минутын өмнөТранс тосны хяналтын тухай хуулийн төсөлд олон нийтийн гарын үсэг цуглуулж байна4 цаг 37 минутын өмнөДүүжин замын тээвэр ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс зээлийг нь төлнө4 цаг 37 минутын өмнөЭмийн чанарыг олон улсын түвшинд хянах Үндэсний лавлагаа лабораторитой боллоо4 цаг 38 минутын өмнө"Чанаргүй уртасгагч, буруу холболтоос болж, ахуйн гал түймэр гарч байна"4 цаг 38 минутын өмнөНаадмын нээлтийн тасалбар захиалах хүсэлтийг авч эхэллээ4 цаг 39 минутын өмнөБуйр нуурт олон улсын усан сэлэлтийн тэмцээн болно4 цаг 41 минутын өмнө“Солонго 1, 2”-ын сонгон шалгаруулалт 9-р сард эхэлнэ4 цаг 42 минутын өмнөЦэргийн алба хаагчид шүлхий өвчний голомтод ажиллаж байна4 цаг 43 минутын өмнөТаны хууль, эрх зүйн асуултад хариулах аппликэйшн ажиллаж эхэллээ4 цаг 43 минутын өмнө18 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед, суррон унахыг хориглосон хууль долоодугаар сарын 1-нээс мөрдөгдөнө6 сар 15. 14:11
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.