Хот, нийтийн аж ахуйн ажилд хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллана


1-р сарын 20
18 цаг 27 минут

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас долоо хоног бүрийн баасан гарагт хот, нийтийн аж ахуйн чиглэлээр хийж байгаа ажлуудаа танилцуулан, хэвлэлийн хурал хийж байхаар болж байна. Өнөөдрийн хурлын эхэнд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар нэгдүгээр сарын 13-нд зохион байгуулсан “Ердөө 90 минут” бүх нийтийн их цэвэрлэгээний талаар танилцуулав. Их цэвэрлэгээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 18 мянган аж ахуйн нэгж, 30 орчим мянган иргэн оролцож, ойр орчмынхоо 50 метр хүртэлх зам, талбайн цас, мөсийг арилгаснаас гадна халтиргаа гулгаа ихтэй нийтийн эзэмшлийн зам, талбай, явган хүний замыг цэвэрлэсэн юм.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Өнгөрсөн хугацаанд цэвэрлэгээ үйлчилгээтэй холбоотой алдаа дутагдлууд гарсан. Зарим зам, талбайн цэвэрлэгээ хангалтгүйн улмаас халтиргаа гулгаатай холбоотой асуудлууд үүссэн. Тиймээс УБЗАА-наас зарладаг худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтад хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг идэвхтэй оролцохыг урьж байна. Техник, тоног төхөөрөмж болон хүний нөөцийн хүчин чадлын хувьд шаардлага хангаж буй аж ахуйн нэгжүүд хот тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээтэй холбоотой ажилд идэвхтэй оролцох хэрэгтэй байна. Хуульд төрийн бус байгууллагуудын оролцоог хангаж ажиллах тухай заалтууд ч бий. Тиймээс төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүд хот, нийтийн аж ахуйн ажилд оролцох бүрэн боломжтой. Жишээлбэл, Гачууртын аль нэг аманд үүссэн хур хогийг шийдвэрлэхэд НЗДТГ, УБЗАА-наас заавал удирдан зохион байгуулж, оролцох шаардлагагүй. Тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжид төсвийг нь хуваарилдаг тогтолцоо руу шилжинэ. Аливаа асуудлыг эрхэлж буй орон нутаг төсвөө өөрөө зарцуулах бүрэн боломжийг нь олгох хэрэгтэй. Хог цэвэрлэгээ, халтиргаа гулгаа, эзэнгүй нохой, мууртай холбоотой асуудлууд гарч ирэхэд дан ганц НЗДТГ, УБЗАА-наас шийдвэр гаргаж ажиллахад хугацаа алдана. Төрийн ажлыг иргэдэд хурдан, шуурхай хүргэхийн тулд зарим төсвөө орон нутаг руу шилжүүлэх чиглэлтэйгээр ажиллана. Тиймээс төр, хувийн хэвшлийн оролцоог хангаж ажиллах шаардлагатай байна. Мөн илүү технологид суурилсан шийдлүүдийг нэвтрүүлнэ” хэмээв.

Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн 13 сая ам метр талбайг УБЗАА, Хот тохижилтын газраас хариуцан цэвэрлэдэг. Гэвч зарим гэр хорооллын бүсийн авто зам, явган замууд цэвэрлэгээ, үйлчилгээ хийх хуваарьт ордоггүй байна. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, цэвэрлэгээг хурдан, шуурхай явуулахын тулд хувийн аж ахуй нэгжүүдтэй хамтарч ажиллах санаачилгыг УБЗАА-наас ийнхүү гаргаад байна.  

Тэрбээр үргэлжлүүлэн “Цэвэрлэгээ, үйлчилгээний ажилд аж ахуйн нэгжүүдийн оролцоог хангахдаа захиргааны аргаар зохион байгуулахгүй. Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж буй 18 мянга гаруй аж ахуйн нэгжид хуулиараа хүлээсэн үүрэг гэж бий. Тиймээс аж ахуй нэгжүүд хуулиар хүлээсэн үүргээ ухамсарлаасай. Мөн Сүхбаатар дүүргийн хувьд аж ахуй нэгжүүдийн орчин тойрны 50 метрийн зураглалыг гаргасан. Бусад дүүрэг ч энэ зураглалыг гаргаж, эзэнжүүлэх ажлыг хийж байгаа. Түүнчлэн урамшууллын системтэй болгох асуудлыг судалж байна. Цэвэрлэгээндээ идэвхтэй хамрагдаж, УБЗАА-наас зохион байгуулсан ажилд идэвхтэй оролцож буй аж ахуйн нэгжүүдээ бүртгэн, оноо цуглуулах байдлаар урамшуулан, дэмжих талаар санаачилга гаргаад байгаа.

Их цэвэрлэгээний үеэр оюутан, залуус маань идэвхтэй оролцдог. Тиймээс цэвэрлэгээнд оролцсон оюутнуудад цагийн хөлс олгон, урамшуулдаг болох хэрэгтэй. Үүнийг Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газартай хамтран судалж, боломжит хувилбаруудыг хэлэлцэн шийдвэрлэнэ” гэв

Түүхий нүүрс хэрэглэдэг зуухнуудыг үе шаттайгаар хийн түлш рүү шилжүүлнэ

Улаанбаатар хотод 2018 оноос өмнө 3000 гаруй уурын зуух байсан. Эдгээр уурын зуухнуудыг үе шаттайгаар буулгаж, газ ашиглах, төвийн шугамд холбох арга хэмжээг авсан байна. 2019 онд 6-12 кВт-ын хүчин чадалтай 2226 уурын зуухыг буулгасан. Мөн 100-аас дээш кВт-тай 600 гаруй уурын зуух буулгажээ. Одоо 70 байршилд уурын зуух байгаа бөгөөд идэвхтэй ажилладаг 50 зуух бий. Энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа “Эдгээр зуух хуучны технологитой тул түүхий нүүрс хэрэглэж байгаа. Улаанбаатарыг тойрсон холын бүсүүд буюу Морингийн даваа, Шувуун фабрик, Гачуурт зэрэгт байрладаг бөгөөд түүхий нүүрсийг ашиглахдаа шигшиж, ангилан хэрэглэдэг. Ингэж ангилсан эрчим хүчний нүүрсийг Дулааны гурав, дөрөвдүгээр цахилгаан станцад ашигладаг. Мөн түүхий нүүрс түлж буй бүх зууханд утаа баригчийг суурилуулан, нойтон, хуурай шүүгч суулгасан. Эдгээр зуухыг үе шаттайгаар хийн түлш рүү шилжүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Энэ чиглэлээр гадаад, дотоодын байгууллагуудтай хамтран ажиллахаар ярилцаж байна” хэмээлээ.

Худалдан авах давс, бодисоо тогтмол шинжлүүлдэг тогтолцоо руу шилжинэ

Хэвлэлийн хурлын төгсгөлд давс, бодисын найрлагатай холбоотой асуултад хариулт өгсөн юм. Тодруулбал, хог хаягдал ихтэй, шороог нь шүүгээгүй, эсвэл гүехэн газраас шүүсэн буюу мөстсөн давс нийлүүлсэн гэж УБЗАА-наас үзэж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор давс нийлүүлсэн компаниуд руу бичиг явуулсан байна. Хэрвээ эдгээр компанийн зүгээс яаралтай арга хэмжээ авахгүй бол гэрээг цуцалж, хохирлыг нөхөн төлүүлэх талаар албан бичигт дурджээ. Мөн УБЗАА-наас Хими, химийн технологийн хүрээлэнтэй хамтран ажиллах хүсэлт гаргасан аж. “Өмнө нь тендерт шалгарсан л бол нийлүүлж буй бүтээгдэхүүнийг нь шинжлэлгүйгээр хүлээж авдаг байсан. Одоо уг тогтолцоог халж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нотлогдсон, баталгаатай бүтээгдэхүүн хэрэглэх боломж бүрдэнэ” хэмээн албаныхан онцоллоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин Д.Осгонбаярын "Хос цомог"-ийн нээлт энэ сарын 13-нд болно2 сар 5. 19:01Эрүүл мэндийн яамны Уламжлалт анагаах ухааны хэлтсээс “Уламжлалт анагаах ухааны эмнэлзүйн засаглалыг сайжруулах нь” сэдвээр зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа2 сар 3. 10:47Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журмын төсөлд санал авч байна2 сар 3. 10:27Зам, талбайн цэвэрлэгээг эрчимжүүлнэ2 сар 3. 10:26Засгийн газраас Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж байна2 сар 3. 10:25БНСУ-аас “Нэг Ази халдварт өвчний сургалтын төв”-ийг Монголд байгуулна2 сар 3. 10:25Улаанбаатарт -11 градус хүйтэн байна2 сар 3. 10:24Нийтийн тээврийн Ч:63 чиглэлд өөрчлөлт орлоо2 сар 3. 10:24Сувилахуйн сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулж байна2 сар 2. 17:05Эзэнгүй нохой, муур устгах ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө2 сар 2. 16:28Үерийн даланд халиа үүсэж айл, авто замын зорчих хэсэг рүү орох эрсдэл нэмэгдэж байна2 сар 2. 16:27Ажилтнуудад халдвар хамгаалал, био аюулгүй ажиллагааны чиглэлээр сургалтыг тогтмол зохион байгуулна2 сар 2. 10:41
© 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.