НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн Бүгд хуралдаанаар хэлэлцэж, нийтийн зөвшилцлөөр батлав


1-р сарын 20
10 цаг 04 минут

Монгол Улсын санаачилсан “Ардчиллын боловсролын тухай” тогтоолын төслийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн Бүгд хуралдаанаар хэлэлцэж, нийтийн зөвшилцлөөр батлав.

Энх тайван, хүний эрхийг хангах, тогтвортой хөгжилд хүрэхэд ардчилал, боловсролын уялдаа холбоо нэн чухал үүрэгтэй болохыг нотолсон энэхүү тогтоолыг Монгол Улс 2012 оноос санаачлан НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар хоёр жил тутам батлуулж ирсэн.

Бүх бүс нутгийн төлөөлөл бүхий 84 улс ардчиллын боловсролын чухлыг нотлон илэрхийлж, уг тогтоолыг дэмжиж, хамтран зохиогчоор орлоо.

Уг тогтоол нь 2022 оны 9 дүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр болсон “Хувьсаж буй боловсрол” Дээд түвшний уулзалтын мөрөөр хэрэгжүүлэх асуудлыг тусгасан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2 дахь тогтоол юм. Tогтоолын мөрөөр ардчиллын боловсролын асуудлаар тусгайлан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тайланг гаргаж, Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд танилцуулахаар боллоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ЭСЯ: Хятад миссийн асуудлаар зохион байгуулагчид тайлбар өгөөгүй, үргэлжлүүлэн ажиллаж байна1 цаг 27 минутын өмнөТүргэн тусламжийн машин дуудах үнэ дэлхийн улс орнуудад ямар ялгаатай вэ?1 цаг 31 минутын өмнөӨнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас орно1 цаг 35 минутын өмнөХалхгол суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа1 цаг 36 минутын өмнөТрамп: Украин шинэ удирдагчтай болох цаг болжээ1 цаг 37 минутын өмнөТөсвийн зарлага ₮43 их наяд буюу сонгууль угтсан төсөв1 цаг 38 минутын өмнөХайлаастаас Дарь эх явах замд 7300 мод тарьжээ10 сар 9. 17:40Багахангайгаас Эмээлт хүртэлх 127 км төмөр замын ажил дуусжээ10 сар 9. 17:38УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн амжилтыг олон улсын түвшинд үнэллээ10 сар 9. 17:11Да хүрээ авто худалдааны төв орчимд хөрсний бохирдлыг шинжлэв10 сар 9. 17:11Төв Азийн хэвлэл мэдээллийн 26 дугаар бага хурал эхэллээ10 сар 9. 17:10Конгод Эбола вирусээр 4200 гаруй хүн нас баржээ10 сар 9. 17:08
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.