Улаанбаатар хотын Ерөнхий менежер ЖАЙКА-гийн төлөөлөгчидтэй уулзлаа


1-р сарын 20
9 цаг 38 минут

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа өнөөдөр Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничитэй уулзлаа. Талууд нийслэлд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд болон цаашид хамтран хэрэгжүүлэх боломжтой төслүүд, тэр дундаа хот, нийтийн аж ахуйн чиглэлд хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцсон юм.

Нийслэлийн зүгээс Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжих, ТЭЗҮ нь хүлээгдэж буй:

  • Саппорогийн уулзварыг олон түвшний уулзвар болгох төсөл
  • Баянбүрдийн уулзварыг олон түвшний уулзвар болгох төсөл
  • Ажилчдын гудамжинд гүүрэн гарц барих төсөл гэсэн гурван багц төслийн талаар товч мэдээлэл өгч, төслийг эрчимжүүлэх хүсэлтээ илэрхийллээ.

Мөн уулзалтын үеэр ЖАЙКА-гийн зүгээс энэ оны дөрөвдүгээр сард Япон Улсын Саппоро хотод зохион байгуулах арга хэмжээний талаар танилцуулж, Улаанбаатар хотыг оролцохыг урив. Тодруулбал, эдийн засгийн хувьд дэлхийд тэргүүлдэг улсуудаас бүрддэг Их долоогийн /G7/ бүлгийн энэ оны хурал Япон Улсад зохион байгуулагдах гэж буй. Энэ хүрээнд ирэх дөрөвдүгээр сард тус улсын Саппоро хотноо “Саппорогийн цаг уур, байгаль орчны үзэсгэлэн” болно. ЖАЙКА-гийн зүгээс уг арга хэмжээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудыг оролцуулах хүсэлтээ илэрхийлсэн юм.

Дэлхий нийтэд уур амьсгалын өөрчлөлт тулгамдсан асуудал болж буй тул уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, сааруулахад чиглэсэн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, бүх талаар дэмжин, хамтарч ажиллахаа Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа илэрхийллээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ6 цаг 6 минутын өмнө"Казахстанаас гадна бусад улсын иргэн болсон хүмүүст халамж олгосон эсэхийг шалгаж байна"6 цаг 6 минутын өмнөGoogle-ийн зах зээлийн үнэлгээ 500 тэрбум ам.доллароор буурчээ6 цаг 7 минутын өмнөОюу толгойн хоёр ажилтны гэмтэл амь насанд халгүй, 13 ажилтныг эмнэлгийн хяналтаас гаргажээ6 цаг 7 минутын өмнөДарханы дулааны цахилгаан станцын насжилтын хугацаа хэтэрч гэмтэл гарчээ6 цаг 7 минутын өмнөН.Учрал: Оюутолгойгоос ногдол ашиг авах нь баталгаажсан, тоогоо бол тогтоогүй6 цаг 8 минутын өмнөДэлхийн банк: Зэсийн ханшийн төсөөллийг өсгөлөө6 цаг 10 минутын өмнөШүүхээс Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгсан шийдвэрийг хүчингүй болгов6 цаг 11 минутын өмнөШатахууны хангамж, түгээлтэд тавих хяналтыг чангатгаж, зөрчил гаргасан ААН-үүдэд хариуцлага тооцно6 цаг 11 минутын өмнөЭрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалтыг системийн түвшинд цогцоор нь шинэчлэхэд чиглэсэн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв6 цаг 18 минутын өмнөОросын үндэсний баялгийн сангийн хоригийг цуцалж магадгүй10 сар 29. 16:51ББСБ, ломбард 4.5 хувиас дээш хүүтэй зээлвэл мөнгө хүүлэлт гэж үзнэ10 сар 29. 16:51
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.