Хятадын хүн ам сүүлийн 60 жилд анх удаа буурав


1-р сарын 19
11 цаг 07 минут

Хятадын Статистикийн товчооноос өчигдөр нийтэлсэн мэдээллээр, 2022 оны эцсээр Хятадын хүн ам өмнөх оны мөн үетэй харьцуулахад 850 мянгаар буурчээ. Энэ нь сүүлийн 60 жилд БНХАУ-ын хүн ам буурсан анхны тохиолдол аж. Сүүлд 1961 онд л нас баралт төрөлтөөс илүү байв. Хүн ам буурах үзэгдэл судлаачдын таамагласнаас хавьгүй эрт тохиож байгаа нь түгшээж байна хэмээн тус улсын шинжээчид онцолжээ. 

Нэг эмэгтэйд ногдох хүүхдийн тоо 2.1 болоход хүн амын өсөлт зогслоо гэж үздэг. Хятадын хүн амын эргэн нөхөгдөх түвшин буюу нэг эмэгтэйд ногдох хүүхдийн тоо 2021 оны байдлаар 1.15 байв. Улмаар НҮБ-аас Хятадын хүн амыг энэ зууны төгсгөлд 1.06 тэрбум болно гэх тооцооллоо өнгөрсөн онд 800 сая орчим болгож бууруулсан билээ.

БНХАУ нэг хүүхдийн бодлогоо цуцалж, 2021 оноос хосуудад гурав хүртэлх хүүхэдтэй болохыг зөвшөөрч эхэлсэн. Гэвч эдийн засгийн нөхцөл байдал тодорхойгүй, эмнэлгийн тусламж үйлчилгээ хангалтгүй байгаа зэргээс шалтгаалан гэр бүлүүд нэгээс илүү хүүхэд барагтай гаргахгүй байгаа нь хүн амын өсөлтийг нэмэгдүүлэхэд саад болж буй.  

Дэлхийн хүн ам өнгөрсөн арваннэгдүгээр сард найман тэрбумын босгыг давсан. Дэлхийн хүн ам хурдтай нэмэгдсээр байгаа ч удахгүй өсөхөө больж, дүр зураг нь мэдэгдэхүйц өөрчлөгдөхийг хүн ам зүйчид анхааруулж байгаа юм. 1920-оод оны эхээр хоёр тэрбум дахь хүнээ өлгийдөн авсан хүн төрөлхтөн 35 жилийн дараа гурван тэрбумуулаа болж, улмаар 10-15 жил тутамд нэг тэрбумаар тэлсээр өнөөдрийг хүрсэн. Дэлхийн хүн ам 2080 оны хавьцаа 10 тэрбум давах тооцоолол бий. 

2050 онд дэлхий даяар төрөх хоёр хүүхэд тутмын нэг нь БНХАУ, Энэтхэг, Пакистан, Филиппин, Нигери, Танзани, Этиоп, Ардчилсан Конго, Египет гэсэн найман улсын нэгэнд төрнө гэж судлаачид тооцолж байсан. Гэвч эдүгээ Хятадын хүн амын өсөлтийн дүр зургийг харахад энэ тооцоолол биелэх эсэх нь тодорхойгүй байна. 

ДЭМБ-ын статистик мэдээллээр, дэлхийн хэмжээнд нэг эмэгтэйд ногдох хүүхдийн тоо 1965 онд 5, 1985 онд 3.5, 2005 онд 2.6 байсан бол 2019 оны байдлаар 2.4 байна. Австрали, Европ, Хойд Америк тивийн улс орнууд бараг тэр чигтээ, Азийн зарим улс орны эмэгтэйчүүдийн төрөлтийн түвшин хэдийн 2.1-ээс бага буй. Жишээ нь, Болгар, Литва, Латви, Сербийн хүн ам өнгөрсөн жилийнхээс дор хаяж нэг хувиар багассан гэж НҮБ тооцоолжээ. Энэ зууны эцэс гэхэд Япон, Испани тэргүүтэй 23 улсын хүн ам хоёр дахин буурна. 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хон Жон Гил: Нийтийн тээврийн автобусны тоог нэмэхээс гадна чиглэл, үйлчилгээний чанарыг сайжруулах нь чухал7 цаг 34 минутын өмнөМаргааш баруун, төвийн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно7 цаг 36 минутын өмнөПутин: Украинд явуулж буй ажиллагааг Оросын ард түмэн дэмжиж байгааг сонгуулийн өндөр ирц харууллаа7 цаг 36 минутын өмнөOpenAI компанийн хиймэл оюунт систем Австралийн засгийн газрын вэб сайтыг “хакдсан”-ыг ерөнхий сайд нь мэдээлжээ7 цаг 37 минутын өмнөОрон сууцны зураг төслийг хиймэл оюун ухаанаар бүтээж, иргэдэд ₮4.1 тэрбумын хохирол учруулах гэж байсан этгээдийг баривчилжээ7 цаг 38 минутын өмнөЧингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлд зориулах 1.1%-ийн хүүтэй 158 тэрбум иенийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжжээ7 цаг 39 минутын өмнөMiss Grand International 2026 тэмцээнд Монгол Улсыг төлөөлж буй эмэгтэйн эрхийг түдгэлзүүлэх чиглэлээр ажиллаж байна7 цаг 39 минутын өмнө“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн тэмцээнд түрүүлсэн тамирчнаас допинг илэрчээ7 цаг 40 минутын өмнөХүүхдийн мэс заслын тусламж үйлчилгээний хөгжлийн чиг хандлага, цаашдын зорилтыг хэлэлцэв7 цаг 41 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа7 цаг 42 минутын өмнөБНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна9 сар 23. 16:14З.Мөнх-Оргил: Энэ оны II улиралд өрхийн хэрэглээ 4.9 хувиар буурсан нь цар тахлаас хойш анх удаа агшсан үзүүлэлт боллоо9 сар 23. 16:13
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.