ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН АСУУДЛААР БАЙГУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА


1-р сарын 19
10 цаг 46 минут
Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой зарим асуудлыг шийдвэрлэх, тодорхой тохируулга хийх шаардлагын дагуу Эрүүл мэндийн сайд С.Чинзориг тушаал гарган эрүүл мэндийн даатгал, гүйцэтгэлийн санхүүжилт, төлбөрийн аргыг боловсронгуй болгох, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.


Сайдын зөвлөх Ц.Эрдэмбилэгээр ахлуулсан тус Ажлын хэсэгт ЭМЯ, ЭМДЕГ, тусгай мэргэжлийн төв, аймгийн болон дүүргийн нэгдсэн эмнэлгийн төлөөлөл болон Монголын Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоо, Сумын эмч мэргэжилтнүүдийн холбоо, Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтний холбоо, Азийн хөгжлийн банк зэрэг байгууллагын төлөөлөл багтсан бөгөөд Ажлын хэсэг анхны хурлаа өнөөдөр /2023-01-18/ хийлээ.


 
Хурлаар анхан шатны эрүүл мэндийн байгууллага ялангуяа цөөн хүн амтай, алслагдмал  суманд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа сумын эрүүл мэндийн төвийн санхүүжилт, эрүүл мэндийн байгууллагуудын цахимжилт, тусламж үйлчилгээний чанартай уяллдуулан гүйцэтгэлээр нь олгож байгаа төлбөрийн аргыг боловсронгуй болгох зэрэг асуудлаар харилцан санал бодлоо солилцов.


 
Ажлын хэсэг дараагийн хуралдаанаар анхан болон лавлагаа шатлалын тусламж үйлчилгээний санхүүжилтийн  чиглэлээр хуваагдан ажиллаж харилцан мэлээлэл солилцон үр дүнгээ танилцуулахаар тогтлоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Нэгдүгээр ангийнхныг 10 дугаар сарын нэгэн гэхэд сурах бичгээр бүрэн хангана9 сар 7. 15:48Хойд Солонгостой холбоотой хакерууд "AI" ашиглан хортой файл тараажээ9 сар 7. 15:47Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно9 сар 7. 15:46"Төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой 145 хэрэг шалгагдаж байгаа"9 сар 7. 15:45Э.Батшугар: Хамтын төлбөрийг чөлөөлснөөр ахмадуудын бодит орлого нэмэгдэнэ9 сар 7. 15:42Дүүжин замын бүтээн байгуулалт 85 хувьтай байна9 сар 7. 15:41Төсвийн хэмнэлтийг иргэдийн орлого, стратегийн нөөцөд чиглүүлнэ9 сар 7. 15:40Төрийн албаны шалгалтад оролцогчдын 35 хувь нь тэнцдэг9 сар 7. 15:37Дэлхийн нүүдэлчдийн наадмаас Монгол Улсын баг 26 медаль хүртэж, IV байр эзэллээ9 сар 7. 15:36Ойн техникч бэлтгэх шинэ сургалтын хэлбэрийг туршиж байна9 сар 4. 17:32Маргааш “Мянган морьтон” арга хэмжээ болно9 сар 4. 17:31Путин: Дайныг зогсоох энхийн хэлэлцээрт хүрэх боломжтой9 сар 4. 17:30
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.