Иргэн өөрийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлээ шалгах системийг ажиллуулж эхэлжээ


1-р сарын 19
10 цаг 44 минут

Иргэн өөрийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлээ https://burtgel.gov.mn/ цахим хуудсаар шалгах боломжтой болсныг УБЕГ-аас мэдээлэв.

Оршин суугаа газрын хаяг зөрүүтэй тохиолдолд мэдээлэх боломжтой бөгөөд зөрүүтэй гэж мэдэгдсэн тохиолдолд тус байгууллагаас мэдээллийг нягтлан шалгаж, хариу мэдэгдэх юм байна.

Хэрэв шилжилт хөдөлгөөний бүртгэлд бүртгүүлэх бол байнга оршин суух газрынхаа /сум, хороо/ улсын бүртгэгчид өөрийн биеэр, улсын бүртгэлийн үйлчилгээний цахим машин болон E-Mongolia хуудаст хандана гэв.

Иргэн байнга оршин суухаар бүртгүүлсэн хаягийн мэдээлэл бүхий иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан нь Хүн ам, өрхийн мэдээллийн сан /ХАӨМС/-гаас тусдаа сан учир хүн ам, өрхийн мэдээллийн сан /ХАӨМС/-гийн мэдээлэлтэй холбоотой асуудлаар баг, хорооны Засаг даргад хандахыг УБЕГ-аас зөвлөлөө.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Улаанбаатар театрын 20 жилийн ойг угтан эрдэм шинжилгээний хурал зохиожээ8 цаг 34 минутын өмнөС.Дэмбэрэл: Эгийн голын УЦС-ыг барих боломжтой гэсэн дүгнэлт гарсан8 цаг 36 минутын өмнө11-р сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь8 цаг 37 минутын өмнө"Оюу толгой" уурхайд гэмтсэн хоёр ажилтны эмчилгээ үргэлжилж байна8 цаг 38 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахууны дараалал харгалзахгүй үйлчилнэ8 цаг 44 минутын өмнө40, 50 мянгатын орон сууцуудыг дахин төлөвлөх эсэхийг оршин суугчдын саналаар шийднэ8 цаг 51 минутын өмнөБоловсролын салбарын 55 мянган ажилтны цалин хэдээр нэмэгдэв?8 цаг 52 минутын өмнөХэрэглээний зээлээ төлөхөд хүндрэлтэй болсон иргэдийн зээлийн хугацааг сунгана8 цаг 54 минутын өмнөЮань гүрний сүүлчийн хууль цаазын бичгийг Монголд авчрах боломж хайж байна8 цаг 56 минутын өмнөА.Н.Евсиков: ОХУ дотооддоо хүндрэлтэй байгаа ч Монголд шатахуун нийлүүлсээр байна11 сар 3. 17:40Агаарын бохирдлыг бууруулах 2026-2030 оны төлөвлөгөөний төсөлд 7 бүлгийн 58 ажлыг тусгажээ11 сар 2. 15:04Олон улсад танилцуулсан “Нүүдэлчдийн улаан шугам” санаачилгыг эх орондоо ч хэрэгжүүлнэ11 сар 2. 15:04
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.