Уламжлалт анагаах ухааны эмч нарын мэргэжил дээшлүүлэх эмнэл зүйн олон улсын сургалт боллоо


1-р сарын 18
9 цаг 40 минут

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс БНХАУ-ын ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол эмнэлэгтэй хамтран нийслэлийн хэмжээнд уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байгаа улсын болон хувийн хэвшлийн эмч нарт “Уламжлалт анагаах ухааны эмч нарын мэргэжил дээшлүүлэх эмнэл зүйн олон улсын сургалт”-ыг 2023 оны 01 сарын 03-наас эхлэн 12 өдрийн турш амжилттай зохион байгууллаа. Сургалтад  150 уламжлалтын эмч хамрагдаж, 88 цагийн хичээлийг судлан, эмнэл зүйн ур чадвараа дээшлүүлсэн.

Сургалтыг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол эмнэлэг, Анагаах ухааны их сургуулийн Монгол анагаах ухааны Дээд сургуулийн эрдэмтэн мэргэд, эмнэл зүйн олон жилийн туршлагатай 50 нэрт эмч, мэргэшсэн сувилагч нар удирдан явуулж, Монгол анагаах ухааны үндсэн онол, суурь мэдлэг, мэргэдийн сургаал, сурвалж бичиг, дотрын чиглэлээр 23 агуулга, гал зүү, хялгасан зүү, бүлээн зүү, нируха засал, цэгээн засал, хануур зэрэг заслын 53 агуулгаар видео хичээл, гардан үйлдэл хийж үзүүллээ.

Эмнэл зүйн олон улсын сургалтын хаалтын үйл ажиллагаанд БНХАУ-ын ӨМӨЗО-ын Олон Улсын Монгол эмнэлгийн хорооны Намын хорооны дэд дарга Хурц болон сургалт удирдсан багш нарын төлөөлөл,  ЭМЯ-ны Уламжлалт анагаах ухааны хэлтсийн дарга М.Оюунчимэг,  Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа, Монгол улсын Хүний гавьяат эмч, АУ-ны доктор,  профессор, Зөвлөх зэргийн эмч З.Мэндсайхан нар оролцож сэтгэгдлээ хуваалцсан.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол эмнэлгийн хорооны Намын дэд дарга Хурц хэлсэн үгэндээ ”Энэ удаагийн сургалтыг цахимаар зохион байгуулсан ч гэсэн багш нараас оролцогчид асуулт их асууж, харилцан ярилцаж байгаа нь сургалтын үр дүн сайн байсныг харуулж байгаа бөгөөд ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол эмнэлгийн хороо болон Монгол улсын ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хамтын ажиллагааны амжилтын үр дүн юм.

2012 хойш 10 жилийн хугацаанд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа болон байгууллагын хамт олонтой хамтран олон удаагийн сургалт, уламжлалт анагаах ухааны оношилгоо, эмчилгээг иргэдэд үзүүлж байсан.

Амжилтаа билэгдэн  Улсын оточ Сүрэнжав багшийн эрхлэн найруулсан “Монгол анагаах ухааны эмчилгээний судлууд” болон тус удаагийн хичээлийн агуулгыг шингээсэн “Гар заслын авлагын эмхэтгэл” хэмээх 2 номоо бэлэглэж байна.

Цаашид ЭМХТ-тэй хамтран олон улсын хамтарсан хурал, Монгол анагаах ухааны эрүүл мэндийн үйлчилгээг зохион байгуулах, харилцан айлчлал хийн улам өндөр түвшинд улам үр дүнтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгт  бат итгэж байна.  Та бүхэндээ сайн сайхныг хүсье! “ хэмээн онцлон хэлэв.

ЭМЯ-ны Уламжлалт анагаах ухааны хэлтсийн дарга М.Оюунчимэг хэлсэн үгэндээ

 ”Хүнийг эмчлэхэд юун түрүүнд оношилгоо чухал хэдий ч оношилгооны аргыг мэдэхгүй эмч хээр талд орь ганцаараа төөрсөнтэй адил өвчний мөн чанарыг таньж чадахгүй гэж уламжлалт анагаах ухааны онолын үндэст зүйрлэсэн байдаг.
Уламжлалт анагаах ухааны сурвалж бичиг, олон төрлийн өвчин эмгэгийг хэрхэн уламжлалт анагаах ухаанаар эмчлэх, ямар засал эмчилгээний хэлбэр үр дүнтэй байдаг зэрэг эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэгийг нэмсэн энэхүү сургалтад эрдэм мэдлэг, ур  чадвараа хуваалцсан БНХАУ-ын ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол эмнэлэг, Анагаах ухааны их сургуулийн Монгол анагаах ухааны Дээд сургуулийн эрдэмтэн мэргэд, багш эмч та бүхэндээ дахин гүн талархал илэрхийлэн Уламжлалт анагаах ухааны хөгжүүлэн дэлгэрүүлэх, харилцан туршлага судлах хамтын үйл ажиллагаа улам өргөжин, дэвжих сайхан ерөөлийг дэвшүүлж байна” хэмээн онцлов.

Олон Улсын сургалтад хамрагдан мэргэжил дээшлүүлсэн 150 эмчид БНХАУ-ын Шинжлэх Ухаан Техник Мэргэжлийн Яамнаас гэрчилгээгээ олгосон. Мөн манай байгууллагаас ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол эмнэлгийн хорооны сургалт удирдсан, зохион байгуулсан 65 эрдэмтэн мэргэд, багш, эмч нарт Талархлын гэрчилгээ гардуулан цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэн эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах эмнэл зүйн сургалтын чиглэлээр хамтран ажиллахаар болов.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина7 цаг 29 минутын өмнөХоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ7 цаг 30 минутын өмнөГ.Занданшатар: Ш.Алтантуяагийн хэргийг шударгаар шийдвэрлэхийг Малайз Улсаас шаардаж байна7 цаг 30 минутын өмнөУлсын нөөцийг бүрдүүлэх, хадгалах, зарцуулах тогтолцоог шинэчлэх хуулийн төслийг хэлэлцэж байна7 цаг 30 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт гишүүдэд 100,000 төгрөгийн "мөнгөн дэвсгэрт" бэлэглэжээ7 цаг 31 минутын өмнөСудалгаа: Өсвөр үеийнхний дөрөвний нэг нь хөдөлгөөний дутагдалтай7 цаг 32 минутын өмнөОрос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцохоор тохиролцжээ7 цаг 43 минутын өмнөЖүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголоос 18 тамирчин оролцоно7 цаг 43 минутын өмнөИспанид 14 жилийн дараа бүх нийтийн ажил хаялт боллоо7 цаг 44 минутын өмнөМонгол–Германы стратегийн түншлэл: Дипломат харилцаанаас бодит хамтын ажиллагаа руу7 цаг 45 минутын өмнө2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Үндэсний аудитын газар Сонгуулын ерөнхий хороотой хамтарна7 цаг 46 минутын өмнө“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.