Монгол Улс Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Нийтийн түлхүүрийн санд Үндэсний гэрчилгээ олгогч байгууллагын нийтийн түлхүүрийн гэрчилгээг хүлээлгэн өглөө


12-р сарын 21
17 цаг 27 минут

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын санаачилгаар Монгол Улс Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Нийтийн түлхүүрийн санд 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 82 дахь гишүүн улс болон нэгдэн орсон билээ.

Тэгвэл тус ажлын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайханаар ахлуулсан холбогдох албаны хүмүүс Канад улсад ажиллаж, Монгол Улс Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Нийтийн түлхүүрийн санд Үндэсний гэрчилгээ олгогч байгууллагын нийтийн түлхүүрийн гэрчилгээг хүлээлгэн өглөө.

Нийтийн түлхүүр сан нь цахим паспорт, цахим үнэмлэх нэгэн зэрэг машинаар уншуулах боломжтой зорчих баримтыг баталгаажуулахад шаардагдах нууцлалын мэдээллийг төвлөрүүлэн хадгалдаг байгууллага юм. Тодруулбал, манай улс тус санд холбогдсоноор ICAO-оос батлан гаргасан чиптэй цахим гадаад паспортын стандартын дагуу олон улсад хүчин төгөлдөр, хүлээн зөвшөөрөгдсөн цахим гадаад паспортыг хэрэглээнд нэвтрүүлэх бүрэн боломжтой болж буй төдийгүй Монгол Улсын иргэд тус сангийн гишүүн улс болох 80 гаруй улсын хилийн шалган нэвтрүүлэх цэгээр шуурхай нэвтрэх нөхцөл бүрдэж байгаа юм. Түүнчлэн Монгол Улсад ирж буй гадаадын иргэдийн хувийн мэдээллийг автоматаар шалгаж баталгаажуулах замаар хилийн аюулгүй байдлыг хангах, визийг хөнгөвчлөх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зэрэг олон чухал ач холбогдолтой.

Энэ үеэр тус ажлын хэсэг 2022 оны 12 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яаманд ажиллаж, тус яамыг Иргэний улсын бүртгэлийн сүлжээнд холбож, тус улсад суугаа Монгол Улсын иргэдэд тоон гарын үсэг олгох ажлыг эхлүүлэв.

Хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэдэд тоон гарын үсэг олгосноор нэг талаас Иргэний улсын бүртгэлийн тухай хууль тогтоомж болон Цахим гарын үсгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нөгөө талаас цаг хугацаа, орон зайнаас үл хамааран улсын бүртгэлийн тэр дундаа төрийн бусад үйлчилгээг цахимаар авах нөхцлийг бүрдүүллээ. Өөрөөр хэлбэл тус улсад ажиллаж буй Монгол Улсын иргэд тоон гарын үсгээ ашиглан төрийн үйлчилгээний нэгдсэн систем /e-mongolia.mn/-д нэвтэрч,  төрийн цахим үйлчилгээг шуурхай авах боломж бий болов.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

ЭСЯ: Хятад миссийн асуудлаар зохион байгуулагчид тайлбар өгөөгүй, үргэлжлүүлэн ажиллаж байна6 цаг 41 минутын өмнөТүргэн тусламжийн машин дуудах үнэ дэлхийн улс орнуудад ямар ялгаатай вэ?6 цаг 45 минутын өмнөӨнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас орно6 цаг 49 минутын өмнөХалхгол суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа6 цаг 50 минутын өмнөТрамп: Украин шинэ удирдагчтай болох цаг болжээ6 цаг 51 минутын өмнөТөсвийн зарлага ₮43 их наяд буюу сонгууль угтсан төсөв6 цаг 52 минутын өмнөХайлаастаас Дарь эх явах замд 7300 мод тарьжээ10 сар 9. 17:40Багахангайгаас Эмээлт хүртэлх 127 км төмөр замын ажил дуусжээ10 сар 9. 17:38УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн амжилтыг олон улсын түвшинд үнэллээ10 сар 9. 17:11Да хүрээ авто худалдааны төв орчимд хөрсний бохирдлыг шинжлэв10 сар 9. 17:11Төв Азийн хэвлэл мэдээллийн 26 дугаар бага хурал эхэллээ10 сар 9. 17:10Конгод Эбола вирусээр 4200 гаруй хүн нас баржээ10 сар 9. 17:08
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.