Уругвай улстай мал бүртгэлжүүлэх чиглэлээр хамтран ажиллана


12-р сарын 19
17 цаг 15 минут

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун тэргүүтэй төлөөлөгчид Дорнын Бүгд Найрамдах Уругвай улс (ДБНУУ)-ын Мал аж ахуй, хөдөө аж ахуй, загас агнуурын сайд Фернандо Маттос Коста тэргүүтэй төлөөлөгчидтэй цахим хурал зохион байгуулан ажиллав.

ДБНУУ нь Үндсэн хуулиараа уул уурхайн үйл ажиллагааг бүрэн хориглосон, зөвхөн хөдөө аж ахуй, мал аж ахуй, загас агнуур, аялал жуулчлал, экспортоороо эдийн засгаа хөгжүүлж, дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн цөөн хэдэн улсуудын нэг юм. 12 сая гаруй сайн үүлдрийн үхэртэй бөгөөд жилд зөвхөн БНХАУ-д л гэхэд 400 мянган амьд үхэр импортолж байна. ДБНУУ нь АНУ, Европын Холбоо, Япон, БНХАУ гээд олон орны томоохон зах зээлүүдэд сүү сүүн бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн, амьд мал болон бусад төрлийн экспортыг тогтворжуулсан ХАА-н салбарын арвин туршлагатай улс билээ.

 

Цахим хурлын үеэр Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн өргөтгөсөн хуралдаанаар баталсан Мал эмнэлгийн хорио цээрийн дэглэм бүхий эрүүл бүс байгуулах Засгийн газрын тогтоолын хүрээнд Уругвайн талтай нягт хамтран ажиллах, малыг бүртгэлжүүлэх, мөшгөх тогтолцоог бий болгоход туршлага солилцох, мэргэжлийн баг ажиллуулах, эрдэм, шинжилгээ, мэргэжлийн байгууллага хоорондын хоёр талт хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр яамд хооронд Харилцан ойлголцох санамж бичгийг шинэчлэн байгуулав.  

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

БНХАУ-тай хиллэдэг авто замын боомтыг түр хаагаад байна3 цаг 24 минутын өмнөТөсвийн байнгын хорооны хуралдааныг хийхээр УИХ нэг цаг завсарлав3 цаг 25 минутын өмнөОХУ: Лабораторийн судлаачийн үхлийн дараа 200 хүнийг ажиглалтад аваад байна3 цаг 28 минутын өмнөИх-7 газрын тос, дизелийн нөөцөөсөө 100 сая баррель гаргана3 цаг 29 минутын өмнөЭнэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь3 цаг 30 минутын өмнөХахууль авсан гаалийн 7 байцаагчид нэг жилийн хорих ял оноожээ3 цаг 31 минутын өмнөЧухал ашигт малтмалын асуудлыг хэлэлцэх “БОНЗ” форум болно3 цаг 31 минутын өмнөС.Цэнгүүн: Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон зэрэг шагналыг төрөөс олгох нь зохимжгүй3 цаг 34 минутын өмнөГрегуар Андре: Дэлхийд ураны нөөцөөрөө тэргүүлэгч 10 орны нэг нь Монгол3 цаг 35 минутын өмнөУрьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа хураан авахаас 497.1 мянган тонн улаанбуудай хураан аваад байна3 цаг 57 минутын өмнөМалчин Э.Хишигбаяр: Махны үнэ нэмэгдсэн ч малчид овойж, оцойтлоо баяжаагүй10 сар 2. 22:33Монгол Улс хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ10 сар 2. 22:32
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.