“Судар эгшиглэн” шилдгүүдээ тодрууллаа


12-р сарын 19
9 цаг 51 минут
Ном уншиж, уншсан номын тэмдэглэлээ бусадтай хуваалцдаг СУДАР ЭГШИГЛЭН төсөл Сүхбаатар аймагт хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжиж, 3000 орчим оролцогч 14 мянган номын тэмдэглэл ирүүлсэн бөгөөд өнөөдөр /2022.12.18/ хаалтаа хийж, шилдгүүдээ тодрууллаа.
Энэ үеэр шүүгчдийн багийн гишүүн Д.Сэнгэдорж “Номын санч нэг бүсгүй нийт олон нөхөдтэйгээ хамтран эхлүүлсэн энэ төслийн үр дүнд наран мандах нутгийн 4 настай балчраас 4 арваныг туулсан ахмадууд ном уншиж хэвшлээ. Энэ бол санавал сэрж, бодвол бүтээж болдгийн нэг юм. Наран мандах нутгийн хүүхдүүд ном гайгүй уншиж байгааг мэдэрсэн “Нобелийн шагналтнууд-Хүүхдийн номын сан” ТББ-ын тэргүүн С.Батцэцэг манай аймгаар зочлохдоо “Ирэх жил “Судар эшиглэн” төслийг 21 аймаг даяар хэрэгжүүлнэ. Хамгийн олон ном уншсан уншигчийг гадаад улсад гайхалтай аялуулна хэмээн амласан.” хэмээгээд “Агуу сэтгэгч Леонарда Да Винчигийн 500 жилийн өмнө бичсэн гар бичмэлийг 28 жилийн өмнө дэлхийн тэргүүн баян Билл Гейтс 30.8 сая ам.доллараар худалдан авсан түүх байдаг” талаар онцлон дурдаж, гар бичмэл, тэмдэглэлийн үнэ цэнийг тодотгосон юм.
Төслийг ивээн тэтгэгч, УИХ-ын гишүүн Н.Ганибал хэлсэн үгэндээ “Үр хүүхдүүд нь ном уншдаг орнууд өндөр хөгжсөн байдаг. Сүхбаатарчууд маань ч бас ном уншдаг соёлыг сэргээж, оюунлаг байдлаараа монголчуудаа тэргүүлж байгаад баяртай байна. Намайг 10 настай байхад ээж маань аймгийн нийтийн номын сангийн эрхлэгчээр томилогдож, тэр цагаас хойш 16 нас хүртлээ би номын сангаас салаагүй, байнга ном уншдаг хүүхэд байлаа. Ээжийнхээ ажиллаж байсан байгууллагатай хамтран энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгуулж байгаадаа баяртай байна.” гэлээ.
Шилдгийн шилдэг, #Гранпри шагналтнууд:
#Хүүхэд: 1р сургууль, 9а Энхбаатар Даваасугар.
#Насанд хүрэгсэд: Түвшинширээ сумын ЕБС-ийн нийгмийн ажилтан Баярсайханы Наранбаатар
#Насанд хүрэгсэд: Баруун-Урт сумын ЕБ-ын 3-р сургуулийн нийгмийн ажилтан Жаргалсайханы Шинэбаяр
#Хүүхэд: Мөнххаан сумын 12 б ангийн сурагч Бат-Эрдэнэ Мөнхгэрэл
 1-р байр. Мөнххааны цэцэрлэгийн эрхлэгч Дугарболдын Ариунмөнх
 2-р байр. Мөнххаан сумын ЕБС-ийн монгол хэл, уран зохиолын багш Долцонгийн Батдулам
 3-р байр. Жаахан Шарга театрын дуучин Алтангэрэл Идэрзаяа
 4-р байр.Баяндэлгэр сумын ЕБС-ийн монгол хэл, уран зохиолын багш Бархас Баярсайхан
 5-р байр. Баруун-Урт сумын ЕБ-ийн 3-р сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Өлзийбаярын Баярсайхан
#ЕБС, 10-12 дугаар анги:
 р байр. Баруун-Урт сумын ЕБ-ийн 12б Энхбат Марал
 2-р байр. Мөнххаан сумын ЕБС-ийн 11б ангийн сураг Очирбуян Намуунцэцэг
 3-р байр. Баруун-Урт сумын ЕБ-ийн 3-р сургуулийн 11б Мөнхбаатар Намуун
 4-р байр. Түмэнцогт сумын ЕБС-ийн 10а ангийн сурагч Амаржаргал Ганчимэг
 5-р байр. Баруун-Урт сумын ЕБ-ийн 3-р сургуулийн 12б ангийн сурагч Мөнхбаяр Баярмаа
#ЕБС, 6-9 дүгээр анги
 1-р байр. Баруун-Урт сумын ЕБ-ийн сургуулийн 8в ангийн сурагч Идэрзаяа Эгшиглэн
 2-р байр. Дарьганга сумын 6а ангийн сурагч Базаргордоо Хулан
 3-р байр Мөнххаан сумын ЕБС-ийн 8б ангийн сурагч Болдбаатар Маргад-Эрдэнэ
 4-р байр. Уулбаян сумын ЕБС-ийн 7б ангийн сурагч Наранбат Есүй
 5-р байр. Баруун-Урт сумын ЕБ-ийн 2-р сургуулийн 9в ангийн сурагч Өлзийтогтох Дөлгөөн
#ЕБС,1-5 дугаар анги
 1-р байр. Түвшинширээ сумын ЕБС-ийн 5а ангийн сурагч Эрдэнэгэрэл Гэрэлтнаран
 2-р байр. Баруун-Урт сумын ЕБ-ийн 1-р сургуулийн 3г ангийн сурагч Мөнхжаргал Минжин
 3-р байр. Баруун-Урт сумын ЕБ-ийн 4-р сургуулийн 5б ангийн сурагч Нэргүй Мөнх-Эрдэнэ
 4-р байр. Мөнххаан сумын ЕБС-ийн 5б Баттулга Гэгээнээ
 5-р байр. Дарьганга сумын ЕБС-ийн 6а ангийн Мөнхнасан Ариунзаяа
“Судар эгшиглэн” төслийн хаалтын үеэр шүүгчид болон зохиолчдын нэрэмжит шагналыг уншигчдад гардуулсан юм. “Талын түрлэг” ТББ-ын зүгээс Мөнххаан сумын “Бумбаалай” цэцэрлэгийн хамт олон болон тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн монгол хэлний багш Х.Батдулам, Баруун-Урт сумын 3-р сургуулийн монгол хэлний С.Дорждуламрагчаа, ахмад багш Гандиймаа нарт Сүхбаатар аймгийн гаралтай сэтгүүлч, уран бүтээлчдийн уран бүтээлийн дээжис, бусад ном товхимлын багц бэлэглэлээ.
Төслийн хүрээнд “Соёлын бүтээлч сар”-ыг тохиолдуулан оролцогчдынхоо дунд бүтээлийн уралдаан зарласнаар нийт 2600 гаруй бүтээл ирүүлснийг нийслэлчүүдэд дэлгэсэн бөгөөд энэ удаа мөн шилдэг бүтээлийн эздийг ч тодруулав. Түүнчлэн хамт олноо зохион байгуулж, амжилттай оролцсон боловсролын байгууллагуудыг шагнаж урамшууллаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Ноолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ4 сар 24. 15:40“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”4 сар 24. 15:39Хөгжлийн суурь хүчин зүйлд анхаарах нь4 сар 24. 15:39Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шар усны үерт автсан айлын байшингаас таван тонн орчим ус соруулжээ4 сар 24. 15:38Ногоон автобусны хэргийн шүүх хурлыг хойшлуулжээ4 сар 24. 15:37Төвийн бүсийн хөл бөмбөгийн аваргууд тодров4 сар 24. 15:35Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна4 сар 24. 15:33"Цахим спортын мэргэжлийн тамирчин болж, амжилтад хүрэх магадлал 0.1 хувь"4 сар 24. 15:33"Галд өртөж, ашиглах боломжгүй болсон 207 дугаар байрыг буулгаж, шинээр барих эсэхийг УОК шийдэхгүй"4 сар 24. 15:32Замын хашлага биш цоорхойгоо цойлдоё4 сар 24. 15:31Олимпын мөнгөн медальт тамирчин Кэт Бишоп “Алсуур ялалт" номынхоо нээлтийг Монголд хийлээ4 сар 24. 15:30Морьт эргүүл ажиллаж байна4 сар 24. 15:29
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.