“Алтан үзэг” улсын наадмын шилдгүүд шалгарлаа


12-р сарын 5
16 цаг 23 минут

ХИС-ийн Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхимээс НЗДТГ, Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар, МУИС болон МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимтэй хамтран зохион байгуулдаг “Алтан үзэг” улсын наадмын шилдгүүд тодорлоо. Сэтгүүл зүйн чиглэлээр суралцдаг оюутнуудыг дэмжих, тэдний авьяас чадварыг нээн илрүүлж, онолын мэдлэгийг практиктай хоcлуулах, дуу хоолойг нь олон нийтэд хүргэх зорилгоор зохион байгуулдаг тус наадам нь уламжлал ёсоор нийтлэл, телевизийн нэвтрүүлэг, радио нэвтрүүлэг, нийгмийн реклам, мультимедиа нийтлэл гэсэн таван төрлөөр бүтээл хүлээн авсан юм.

НЗДТГ-аас нийслэлийн иргэдийг соёлжуулах, хууль эрх зүйн боловсролыг нэмэгдүүлэх чиглэлээр жил бүр тус наадмыг дэмжин оролцдог бөгөөд энэ жил зам тээврийн осолд өртөж буй хүүхдүүдэд чиглэсэн “Шар дарцаг” аяны хүрээнд оюутнуудаас бүтээл хүлээн авлаа. Ийнхүү шилдгээр шалгарсан гурван бүтээлийн эздэд Нийслэлийн Засаг даргын нэрэмжит шагналыг гардуулсан юм.

Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид нийт 149.0 мянган оюутан суралцаж буйн 96 хувь нь нийслэл Улаанбаатар хотод байна гэсэн судалгаа бий. Иймд нийслэлийн удирдлагууд оюутан залуусыг, ялангуяа “Дөрөв дэх засаглал” болох сэтгүүл зүйн чиглэлээр суралцдаг, ирээдүйд энэ салбарт ажиллах мэргэжилтнүүдийг дэмжиж ажиллана гэдгийг албаныхан онцолж байлаа.

ХИС-ийн Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхимийн эрхлэгч, Доктор, профессор Д.Дагиймаа “Алтан үзэг наадам бол сэтгүүл зүйн чиглэлээр суралцдаг оюутнуудын хувьд хамгийн чухал уралдаан. Хэдий уг наадмыг ХИС-ийн Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхимээс зохион байгуулж байгаа ч хамтрагч байгууллагагүйгээр энэ наадмыг төсөөлшгүй. Уг наадмын хамгийн гол дэмжигч байгууллага бол НЗДТГ, Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар, МУИС, МУБИС юм. Мөн энэ жил Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл бидэнтэй хамтран ажиллалаа. Өнөө үед сэтгүүл зүй сошиал медиатай өрсөлдөж байгаа тул хүнд үе дээрээ явж байгаа гэж харж байгаа. Ийм үед бид мэргэжлийн байдлаараа ялгарахын тулд баримтаа сайн нягтлан, олон сайн эх сурвалж ашиглаж, хөдөлмөр зарсан бүтээл туурвих хэрэгтэй гэж боддог” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

12 дахь удаагийн “Алтан үзэг” улсын наадамд долоон их, дээд сургуулийн 400 гаруй оюутан 208 бүтээл илгээжээ. Ийнхүү төрөл тус бүрд шилдэг гурван байрыг шалгаруулж, Гран-При шагналт нэг бүтээлийг тодруулсан юм. Мөн хамтрагч байгууллагуудаас шилдэг бүтээлүүдийг шалгаруулан нэрэмжит шагналаа гардуулж байв.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

ЭСЯ: Хятад миссийн асуудлаар зохион байгуулагчид тайлбар өгөөгүй, үргэлжлүүлэн ажиллаж байна10 сар 12. 9:54Түргэн тусламжийн машин дуудах үнэ дэлхийн улс орнуудад ямар ялгаатай вэ?10 сар 12. 9:51Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас орно10 сар 12. 9:47Халхгол суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа10 сар 12. 9:46Трамп: Украин шинэ удирдагчтай болох цаг болжээ10 сар 12. 9:45Төсвийн зарлага ₮43 их наяд буюу сонгууль угтсан төсөв10 сар 12. 9:44Хайлаастаас Дарь эх явах замд 7300 мод тарьжээ10 сар 9. 17:40Багахангайгаас Эмээлт хүртэлх 127 км төмөр замын ажил дуусжээ10 сар 9. 17:38УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн амжилтыг олон улсын түвшинд үнэллээ10 сар 9. 17:11Да хүрээ авто худалдааны төв орчимд хөрсний бохирдлыг шинжлэв10 сар 9. 17:11Төв Азийн хэвлэл мэдээллийн 26 дугаар бага хурал эхэллээ10 сар 9. 17:10Конгод Эбола вирусээр 4200 гаруй хүн нас баржээ10 сар 9. 17:08
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.