Монголын цахим сэтгүүлзүйн салбарт шинэ хуудас нээгдлээ


12-р сарын 5
14 цаг 05 минут

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд өнгөрөгч ес, аравдугаар сард харилцан айлчлал хийж, санамж бичгээ шинэчилсэн билээ.

Тэгвэл энэхүү айлчлалын хүрээнд БНСУ-ын цахим салбарын “Паблиш” группын Ерөнхийлөгч Сонни Квон, Бизнес хөгжил хариуцсан захирал Ким Жиху нарын төлөөлөл Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд өнөөдөр буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр МСНЭ, Монголын сайтын холбоотой “Блокчэйн дээр суурилсан NFT технологи, Web 3.0 системийг Монголын сэтгүүлзүйд нэвтрүүлэх ажлыг эхлүүлэх хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа. Ингэснээр, Монголын сэтгүүлчдийн бүтээлийг NFT-гээр эдийн засгийн эргэлтэд оруулах, цаашлаад сэтгүүлзүйн чанартай, даацтай бүтээл буюу сурвалжилга, ярилцлага, гэрэл зураг зэрэг бүтээлийг блокчэйн дээр суурилсан NFT технологиор худалдан борлуулах боломж бүрдэх юм.

“Паблиш” компанийн БНСУ-ын цахим сэтгүүлзүйд нэвтрүүлсэн энэхүү технологийг Монголд нутагшуулах, хэрэгжүүлэх эрхийг Монголын сайтын холбоо хариуцах бөгөөд цахим сэтгүүлзүйн бүтээл илүү үнэ цэнэтэй болох, сэтгүүлчийн оюуны өмч хамгаалагдах, сэтгүүлчид оюуны бүтээлээ үнэд хүргэж, дан ганц Монголын зах зээлээс бус дэлхийн зах зээлээс ашиг олох боломжийг бүрдүүлж өгч буйгаараа онцлог гэдгийг “Монголын сайтын холбоо”-ны тэргүүн Э.Батхүү энэхүү санамж бичгийг зурах үеэр онцлов.

“Паблиш” компанийн төлөөлөл өнөөдөр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралтай уулзахаас гадна Монголын цахим салбарын зарим төлөөлөлтэй уулзаж, Web 3.0 технологийн талаар мэдээлэл хуваалцах аж.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Хайлаастаас Дарь эх явах замд 7300 мод тарьжээ10 сар 9. 17:40Багахангайгаас Эмээлт хүртэлх 127 км төмөр замын ажил дуусжээ10 сар 9. 17:38УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн амжилтыг олон улсын түвшинд үнэллээ10 сар 9. 17:11Да хүрээ авто худалдааны төв орчимд хөрсний бохирдлыг шинжлэв10 сар 9. 17:11Төв Азийн хэвлэл мэдээллийн 26 дугаар бага хурал эхэллээ10 сар 9. 17:10Конгод Эбола вирусээр 4200 гаруй хүн нас баржээ10 сар 9. 17:08ОХУ-аас нийлүүлж буй 134 вагон шатахууны татан авалтыг хурдасгахыг даалгажээ10 сар 9. 11:12Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон үеийн татварыг ирэх онд хасуулж тооцох санал НИТХ-д оруулна10 сар 9. 11:11Хүний амь эрсэдсэн газраас холгүй баавгайг олж, аюулгүй болголоо10 сар 9. 11:09Цэцэрлэг, сургуулиудыг намрын аялал, зугаалга зохион байгуулахыг хориглолоо10 сар 9. 11:09Харааны өөрчлөлтийг эрт илрүүлж, эмчлэх нь амьдралын чанар, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх боломжтой10 сар 8. 17:15Хар тэнгист газрын тос тээвэрлэж явсан хөлөг дроны цохилтод өртжээ10 сар 7. 15:21
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.