Нэр дэвшигчийг шалгаруулалтад тэнцүүлэхээр ХЭЛТСИЙН ДАРГЫГ ӨӨРЧИЛЖЭЭ


12-р сарын 2
20 цаг 44 минут

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталсан.

Шинэчлэгдсэн хуулиар Шүүхүүдэд гарсан сул орон тоонд шүүгчдийн дунд сонгон шалгаруулалт зарлаж, хамгийн өндөр оноо авсан шүүгчдийг УИХ-д танилцуулж, Ерөнхийлөгч томилохоор заажээ.

Энэ дагуу өнгөрсөн долоодугаар сард Шүүхүүдийн сул орон тоог нөхөхөөр Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-өөс сонгон шалгаруулалт зарлаж, нийлбэр оноогоор тэргүүлсэн найман шүүгчийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болсон гэдгээ ШЕЗ-өөс зарласан.

Гэвч дээрх сонгон шалгаруулалт, ялангуяа Улсын дээд шүүхийн шүүгчийн шалгаруулалтад эрх мэдэлтнүүдийн “лобби” орж, өөрсдийн хүнийг нэр дэвшүүлэн, сонгосон гэдэг мэдээлэл олны анхаарал татсаар ирсэн юм. 

Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам өөрийн хүүгийн найз болох Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэнг нэр дэвшүүлж, сонгон шалгаруулалтад тэнцүүлэхийн тулд Шалгалт авах хэлтсийн даргыг өөрчилсөн гэдэг мэдээлэл өнөөдрийн /2022.12.02/ УИХ-ын чуулганы үеэр яригдлаа.

Харин ШЕЗ-ийн дарга Д.Зүмбэрэллхамын зүгээс дээрх мэдээллийг үгүйсгэсэн тайлбарыг өгч байгаа ч тэдний хамаарлын талаар бид өмнөх нийтлэлээрээ хүргэсэн билээ.

Эргэн сануулахад, Д.Зүмбэрэллхам болон М.Пүрэвсүрэн нарын хамаарал Дундговь аймгийн шүүгч асан, талийгаач З.Ш-ээр холбогддог. Шүүгчийн сонгон шалгаруулалтын үеэр нэр дэвшигч М.Пүрэвсүрэн нь ШЕЗ-ийн дарга Д.Зүмбэрэллхамын хүү З.Ш-тэй хамт байхдаа архидан согтуурч, улмаар Д.Зүмбэрэллхамын хүү амь насаа алдсан байдаг.

Ийнхүү шударга бусаар явагдсан байж болзошгүй энэ сонгон шалгаруулалтын дүнд олон нийт эргэлзэж байгаа ч өнгөрөгч долоо хоногт  Хууль зүйн байнгын хороогоор танилцуулагдаж, өнөөдөр УИХ-ын чуулганаар орж Улсын дээд шүүх “Хонгилын шүүгч”-тэй болох боломж бүрдлээ.

Эх сурвалж: Zindaa.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

АРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ9 цаг 24 минутын өмнөГ.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон9 цаг 30 минутын өмнөИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв9 цаг 31 минутын өмнө"Сонгууль хаяанд ирлээ. Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна"9 цаг 33 минутын өмнөДайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх удаа ял оноов9 цаг 35 минутын өмнөСоёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж байна9 цаг 37 минутын өмнө"Монголд коммунист дарангуйлал амь бөхтэй байна"9 цаг 39 минутын өмнө"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"9 цаг 39 минутын өмнөС.Одонтуяа: Хүмүүс өдөр бүр угаартаж амиа алдаж байхад ХЭҮК таг дуугүй сууж байна9 цаг 40 минутын өмнөДэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна9 цаг 43 минутын өмнөEMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.