Дэлхийн эрүүл мэндийн аюулгүй байдлын хөтөлбөр (GHSA)-ийн долдугаар уулзалт болж байна


12-р сарын 2
12 цаг 45 минут


2022 оны 11 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотод Дэлхийн эрүүл мэндийн аюулгүй байдлын хөтөлбөр (GHSA)-ийн гишүүн орнуудын  долдугаар уулзалт болж байна.

Энэхүү хөтөлбөрийг санаачлагч ба манлайлагч байгууллага нь АНУ-ын Өвчний хяналтын төв юм.  Тус хуралд АНУ Ерөнхийлөгчийн зөвлөх, Халдварт өвчин, харшлын төвийн захирал Антонио Фаучи цахимаар оролцож хэлсэн үгэндээ дараагийн цар тахлыг үүсгэх эрсдэлтэй үүсгэгчдийг эрт тодорхойлж, эмчилгээ ба оношилгооны судалгааг эрт эхлүүлэх чиглэлд улс орнууд хамтран оролцох ёстойг онцоллоо. 



Мөн АНУ-ын Өвчний хяналтын төвийн дархлаажуулалтын салбарын захирал хатагтай Д.Бенжамин оролцож, вакцинжуулалт ба сүүлийн цар тахлыг даван туулахад үзүүлсэн ач холбогдлын талаар болон дараа дараагийн цар тахалд вакцины хангамж хүрэлцээ чухал байгааг онцоллоо.  Хурлыг нээж мөн БНСУ-ын Өвчний хяналт ба урьдчилан сэргийлэлтийн  төвийн комиссар бөгөөд эрүүл мэндийн дэд сайд Кионг Ран Пек  хэлсэн үгэндээ цар тахлын аюул нь тухайн улсын үндэсний аюулгүй байдлын асуудал болж хувирдагийг өнгөрсөн үйл явдлууд бидэнд харууллаа хэмээн онцоллоо. Цар тахлын үед 2020 оны сүүлээр БНСУ-ын зүгээс  Өвчний хяналтын төвөө шинэчлэн байгуулж, санхүүжилт ба эрх мэдлийг эрс нэмэгдүүлэн Өвчний хяналт ба урьдчилан сэргийлэлтийн агентлаг  болгож өөрчилсөн нь ч үүнтэй холбоотой ажээ. Хурлын нээлтэд Африкийн улсуудын Өвчний Хяналтын төвийн захирал Ахмед Аума оролцож үг хэллээ.



Хуралдаанаар дэлхийн улсуудын өнгөрсөн гурван жилд КОВИД-19 цар тахалтай тэмцсэн сургамж, цаашид эрүүл мэндийн аюулгүй байдлын чадавхийг бүх түвшинд бэхжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо. Дэлхийн эрүүл мэндийн аюулгүй байдалд дахин заналхийлж болзошгүй КОВИД-19 болон бусад халдварт өвчний дайралтад бэлтгэх, хариу арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлэх олон салбарын олон талт хамтын ажиллагаагааг “Дэлхийн эрүүл мэндийн аюулгүй байдлын хөтөлбөр” нь гишүүн улс орнуудад уриалж байна.
"Дэлхийн эрүүл мэндийн аюулгүй байдлын хөтөлбөр” нь гишүүн орнуудын цар тахалтай тэмцэх үндэсний хариу арга хэмжээний чадавхийг бэхжүүлэх, бүс нутгийн болон дэлхийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангахад туслах зорилгоор халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хариу арга хэмжээ авахад чиглэсэн техникийн туршлага хуримтлуулж, үйл ажиллагааны багц хөтөлбөрүүдээр хамтран ажилладаг байна. Мөн антибиотекийн тэсвэржилт, био аюулгүй байдлыг голчлон анхаардаг юм. Тус хөтөлбөр нь ололт амжилтад тулгуурлан Олон улсын эрүүл мэндийн дүрмийг (ОУЭД 2005) бүрэн хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, улс орнуудын холбогдох эрүүл мэндийн байдлыг сайжруулахад туслах зорилгоор 2024 оны 1-р сарын 1-ээс 2028 оны 12-р сарын 31 хүртэл “Дэлхийн эрүүл мэндийн аюулгүй байдлын хөтөлбөр”-ийг гурав дахь таван жилээр сунгахыг дэмжих зорилгын хүрээнд энэхүү уулзалт зохион байгуулагдаж байгаагаар онцлог юм. Мөн  Сөүлийн  шинэ тунхаглалыг уг хурлаар гаргаж баталлаа. БНСУ-ыг  ДЭМБ зүгээс бүсийн хэмжээнд цар тахлын вакцин, эм, оншлуурыг үйлдвэрлэх бүсийн төв болгож сонгосон бөгөөд бүсийн орнуудад дэмжлэг үзүүлэх , мэргэжилтнүүдийг сургах үүрэг хүлээж байгааг ДЭМБ ерөнхий захирал Тедрос Гебрейсус хурлын хаалт дээр цахимаар оролцохдоо мэдэгдлээ. Мөн хурлын хаалтад БНСУ Гадаад  Яамны сайд Парк Жин оролцож, тус улсын зүгээс энэхүү хөтөлбөрийн хүрээнд 300 сая ам долларыг зарцуулах, энэхүү хөтөлбөрийн зохицуулах оффисыг Сөүлд албан ёсоор нээхээр болсноо зарласан бол БНСУ ерөнхийлөгчийн илгээлтийг тус улсын Шадар сайд уншиж сонсголоо.  Хурлын хаалт дээр ДЭМБ эрүүл мэндийн аюулгүй байдал ба бэлэн байдлыг хариуцсан захирал Стелла Чунгонг Женев хотноо  2022 оны  6 сард болсон ДЭМБ чуулганаар гишүүн орнуудаар хэлэлцүүлсэн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээ, даван туулах дэлхийн дахин архитектур буюу зураглал Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хүрээнд хийж буй ажлууд энэхүү хөтөлбөртэй уялдаж байгааг онцоллоо. Мөн тэрээр бүх нийтийн эрүүл мэндийн хамралтын бэлэн байдлыг үнэлэх сайн дурын үнэлгээний аргачлалыг хийж бэлэн болгосноо дурдаад энэхүү үнэлгээ нь тухайн улс дараа дараагийн цар тахлын давалгаанд хэр бэлэн байгааг үнэлэх чухал хэрэгсэл болж байгааг онцоллоо.



Мөн хуралдааны төгсгөлд АНУ БХЯ Эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны зөвлөх Кристофер Даниел оролцлоо. Тэрээр улс орнууд дотоодын аюулгүй байдлаа хамгаалахын тулд глобал хүрээнд улс орнууд ажиллах ёстойг онцолсон бол Дэлхийн банкны Глобаль эрүүл мэндийн асуудал харицусан захирал Хуан Пабло цар тахлаас сэргийлэх бэлдэх тогтвортой санхүүжилт чухал гэдгийг онцолоо. Мөн хуралд оролцсон АНУ Вашингтоны Жоржтауны Их сургуулийн Жон Манахан цар тахалтай тэмцэх эрх зүйн орчинг бүрдүүлэх нь чухал болохыг хурлын төгсгөлд хэлсэн үгэндээ онцоллоо.
Манай улсын хувьд энэхүү хөтөлбөрт гишүүн орноор элсээгүй байгаа бөгөөд Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр  “Цар тахалтай тэмцэх хамтын ажиллагаа” салбар хуралдаанд Монгол улс КОВИД-19 цар тахалтай тэмцэх чиглэлээр хэрэгжүүлсэн хариу арга хэмжээ, тандалт, вакцинжуулалт, эмнэлгийн тусламж, үйлчилгээ  чиглэлээр илтгэл тавилаа. 
Түүнчлэн тус хуралд ЭМЯ-ны харьяа ХӨСҮТ, Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс Ёнсeйн их сургуулийн "Глобал эрүүл мэндийн бодлого, санхүүжилт" болон "Халдварт өвчний Глобал хяналт" чиглэлээр 18 сарын хугацаатай ЭМЯ ба БНСУ  Олон Улсын Хамтын ажиллагааны агентлаг (KOICA) хамтарсан магистрийн хөтөлбөрт суралцаж байгаа оюутнууд мөн оролцлоо. 


 
Мөн тэрээр БНСУ Засгийн газраас байгуулсан  Осонг хот дахь эрүүл мэндийн технологийн комплекстэй танилцлаа. Тус улс  Эрүүл Мэнд ба Нийгмийн Хамгааллын Яам, Өвчний Хяналт ба Урьдчилан сэргийлэлтийн агентлаг, Эм эмнэлэгийн хэрэгслийн  ба Хүнсний аюулгүй байдлын яам, Үндэсний Эрүүл Мэндийн Институт, Солонгосын Эрүүл мэндийн салбарын аж үйлдвэрийн төв, Эрүүл мэндийн хүний нөөцийн төв зэрэг байгууллагуудыг энд төвлөрүүлэн шинээр барьж байгуулжээ. Мөн эрүүл мэндийн салбарын хувийн секторуудыг энд байрлуулан татваргүй онцгой бүсээр зарласанаар БНСУлсын био аж үйлдвэрлэлийн төв болжээ.
Тус комплекс дээрх  Өвчний Хяналт ба Урьдчилан сэргийлэлтийн агентлагийн үйл ажиллагаатай таницлан шуурхай удирдлагаын тэнхимтэй таницаж, Үндэсний Эрүүл Мэндийн Институтийн вакцины хяналтын лаборатори ба биобанктай танилцлаа. Мөн тус  институцийн харьяа Халдварт Өвчний судлалын төвтэй танилцлаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч эхэлжээ4 сар 12. 15:48"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"4 сар 12. 15:47Амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтрүүллээ4 сар 12. 15:47"Камбож улс 100 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг гурван цент болгосон"4 сар 12. 15:46Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 12. 15:45Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв4 сар 12. 15:45Амралтын өдрийг гэр бүлээрээ ГОЁ өнгөрүүлэх санаа4 сар 12. 15:44Ажлаа таслах ёс зүйн зөрчил шүү, гишүүд ээ!4 сар 12. 15:42Манай улсын нийт малын 10.2 хувь нь хорогджээ4 сар 12. 15:41У.Хүрэлсүх: Хот, хөдөөгийн боловсролын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай4 сар 12. 15:40"Nvidia"-гийн хамаатан ба гол өрсөлдөгч4 сар 11. 13:29СҮХБААТАР: Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг ажиллаж байна4 сар 11. 13:28
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.