“Аж үйлдвэрийн IV дүгээр хувьсгал ба соёлын бүтээлч үйлдвэрлэл” зөвлөгөөн боллоо


12-р сарын 1
16 цаг 13 минут

Соёлын яамнаас соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, тэнцвэртэй урсгалыг бий болгох, тогтвортой хөгжлийн төлөөх төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгын хүрээнд 2022 оны 11 дүгээр сарын 30- ний өдөр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын байранд “Аж үйлдвэрийн IV хувьсгал ба соёлын бүтээлч үйлдвэрлэл” зөвлөгөөнийг зохион байгууллаа.

 

 

Зөвлөгөөний хамтран зохион байгуулагчаар Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхим,  дэмжигч байгууллагаар Дэлхийн банкны “Экспортыг дэмжих төсөл” ажиллаж Эдийн засгийн хөгжлийн яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Нийслэлийн ЗДТГ, 21 аймгийн Соёл урлагийн газрын удирдлага, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхим болон төрийн болон төрийн бус байгууллагууд, соёлын үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл танхим болон цахимаар хамрагдлаа.

 

Зөвлөгөөний үдээс өмнөх хөтөлбөр “Үндэсний контентын өрсөлдөх чадвар”, “Соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээний тэнцвэртэй урсгал” сэдэв агуулгын хүрээнд зохион явагдлаа. Соёлын яамны Соёлын бүтээлч үйлдвэрлэл, инновацийн хэлтсийн дарга Г.Батхуяг “Үндэсний агуулга, бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих боломж, шийдэл”, Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газрын Зохицуулалтын хэрэгжилтийн хэлтсийн дарга Н.Тогтохсүрэн “Өргөн нэвтрүүлэг ба Монгол бүтээлийн нийлүүлэлт”, Эконтэ ХХК - ны ерөнхий продюсер Э.Тамир “Уран бүтээлийг бизнес болгох нь” илтгэлүүдийг танилцуулав.

 

Салбар хэлэлцүүлэгт “ Бүсчилсэн хөгжил ба соёлын орон зай”, “Бүтээлч хот үндэсний дүр төрх” сэдэв агуулгын хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд хэлэлцүүлгийн өмнө Эдийн засаг, хөгжлийн яамны Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын газрын дарга, доктор Д.Эрдэнэбаяр “Бүсчилсэн хөгжлийн бодлого ба бүтээлч үйлдвэрлэл”, ШУТИС - ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн ахлах багш Доктор, дэд профессор Н.Мөнхөө “Инновацийн кластерийг хөгжүүлэх нь”,СУИС – ийн хөгжлийн хорооны дарга, доктор Ж.Эрхэмтөгс “Бүтээлч хот”, ШУТИС - ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн Технологийн менежментийн салбарын ахлах багш, доктор Н.Бурмаа “Ухаалаг хот ” зэрэг илтгэл тавигдлаа. Зөвлөгөөний салбар хэлэлцүүлэг тус бүрээс гарсан зөвлөмжийг  соёлын яам болон холбогдох төрийн захиргааны байгууллагууд хамтран хэрэгжүүлэх төлөвлөгөөг гаргаж,  хэрэгжилтийг ханган ажиллах юм.   

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

EMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02Япон улс агаарын хэт халалтын түгшүүр зарлах системтэй болов4 сар 25. 14:01"С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байсан гэж худал ярих хэрэггүй"4 сар 25. 14:01Лондоны марафонд монгол гуталтай гүйж, Геннисийн рекордод бүртгүүллээ4 сар 25. 14:00Өчигдөр 50 орчим насны эмэгтэй бага насны хүүхдийн хамт угаартаж, хүүхэд нь нас баржээ4 сар 25. 13:58Сэлбэ дэд төв орчмын хашааны газрыг 260 сая төгрөгөөр үнэлж байна4 сар 25. 13:58"Fortune I-Trade PTE, “Ачит Ихт” компаниуд нэг эзэнтэй буюу өөрөө өөртэйгөө гэрээ байгуулж, 14.5 сая ам.долларын хөнгөлөлт эдэлсэн байдал тогтоогдсон"4 сар 25. 13:56У.Хүрэлсүхийн сонгуульд “сойж” буй горилогчид4 сар 25. 13:55Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргиз Улсын Парламентын дарга Н.Шакиев бараалхав4 сар 25. 13:53Ноолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ4 сар 24. 15:40“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”4 сар 24. 15:39
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.