Д.Амарбаясгалан: Нийслэлийн Засаг даргын саналын дагуу гурван агентлагийг татан буулгасан


12-р сарын 1
11 цаг 36 минут

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг өчигдөр танилцуулсан билээ. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нийслэлтэй холбоотой зарим шийдвэр, мэдээллийг хүргэсэн юм.

Тэрбээр “Хот, хөдөөгийн зохист хөгжлийн тэнцвэрийг хангах зорилгоор Улаанбаатараас орон нутагт шилжин суурьших иргэн, аж ахуйн нэгжийг дэмжих эрх зүй орчныг бүрдүүлэх хуулийн төсөл боловсруулах үүргийг холбогдох сайд нарт үүрэг болгосон. Мөн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа төсөвт байгууллагын төсвийн захирагч бүр салбарын нэгж байгууллагын албан хаагчдынхаа 10 хувиас доошгүйг орон нутаг руу шилжүүлэх бодлогыг барьж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт мөн үүрэг болголоо” хэмээв.

Мөн Засгийн газрын хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын гаргасан саналын дагуу нийслэлийн бүтцийг дахин тодотгосныг тэрбээр онцоллоо. Ингэхдээ нийслэлийн гурван агентлагийг татан буулгаж, тэдний үйл ажиллагааг бусад газар, байгууллагын ажил үүрэг дээр нэмэн гүйцэтгэхээр болсон байна.

Нийслэлд тулгамдаж байгаа түгжрэл, нийтийн тээврийн хүрэлцээ зэрэг асуудлаар ч ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.

“Замын түгжрэлийг бууруулах чиглэлд нийтийн тээврийн бодлогын шинэчлэлд бид онцгой анхаарч байна. Хамгийн сүүлд 2008 онд нийтийн тээврийн парк шинэчлэлийг цогцоор нь хийснээс хойш үүн дээр анхаарч, улсын болон нийслэлийн төсөвт тусгаагүй бидний алдаа байгаа. 2023 оны төсөвт бид нийтийн тээврийн парк шинэчлэлд зориулан 320 тэрбум төгрөгийг баталсан. Үүгээр үйл ажиллагаа явуулж байгаа төр, хувийн хэвшлийн компаниудын парк шинэчлэлийг хийнэ. Мөн нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн 17 аж ахуйн нэгж хамтарч, оновчтой, зөв, нэгдсэн менежмент хийхэд Засгийн газрын зүгээс бодлогын шинэчлэлд оролцож дэмжлэг үзүүлнэ. Ингэснээр автобусны хүрэлцээ болон явах чиглэлийн оновчгүй байдал зэрэг асуудал шийдэгдэнэ” гэж тэрбээр танилцуулсан.

Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу хагас коксын үйлдвэр байгуулах ажлын талаар тэрбээр “Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлд хагас коксын үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулсан. Гэхдээ хагас коксын түлш үр дүнтэй, аюулгүй, эдийн засгийн хувьд ашигтай гэдгийг нотолж байж үйлдвэр барих, эсэхийг шийднэ. Энэ хүрээнд 400 тонн түлшийг өвлийн ид хүйтний үеэр тодорхой бүсэд туршиж үзсэний дүнд иргэд, олон нийттэй хэлэлцэж шийдвэр гаргана. Улаанбаатар хотын гэр хорооллыг бүгдийг орон сууцжуулах боломж одоогоор алга. Тэгэхээр агаарын бохирдлыг бууруулах үр дүнтэй, боломжийн шийдэл олох нь зайлшгүй чухал”  хэмээлээ.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

ҮАГ: 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ5 цаг 32 минутын өмнөҮндэсний аудитын газар бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ5 цаг 33 минутын өмнө"Осол гаргасан жолооч хүүхдийн ажилд явдалд оролцоно гэсэн"5 цаг 33 минутын өмнөОлон улсын түүх соёл, өв уламжлалын наадамд манай улс анх удаа оролцож байна5 цаг 34 минутын өмнөX Богдод Гандантэгчэнлин хийд хүндэтгэл үзүүлж байна5 цаг 35 минутын өмнөБүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монголд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ5 цаг 36 минутын өмнөӨмнөд бүсийн аймгуудын 500 гаруй алба хаагчийг эрүүл мэндийн үзлэгт хамруулав5 цаг 39 минутын өмнөЛ.Ганбат: Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээр ЕБС-ийн багшийн талаар санал асуулгыг эцэг эхчүүдээс АВАХГҮЙ5 цаг 40 минутын өмнөЦ.Сэргэлэн: Нотлох баримтуудаа цаасаар хадгалахгүй бол хакерууд устгах эрсдэлтэй5 цаг 41 минутын өмнөНом, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр тохиож байна5 цаг 43 минутын өмнөИракийн зэвсэгт бүлэглэл АНУ-ын цэргийн бааз руу пуужин харважээ4 сар 22. 18:07Үндэсний аудитын газар бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ4 сар 22. 18:06
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.