Шилдэг бүтээлийн шагналаа гардан авлаа


11-р сарын 30
14 цаг 47 минут
95E5E60C-9BAD-4943-937A-7AB07AB171E7.jpeg

Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит эрдэм шинжилгээний “Шилдэг бүтээл”, “Оюутны шилдэг илтгэл”, “Грант олгох төсөл”-ийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулах ёслолын ажиллагаа ХЗДХЯ-ны хурлын танхимд боллоо.

Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурал, Засгийн Газрын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ХЗДХ-ийн сайдын зөвлөх, Монгол Улсын Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, академич, МУИС-ийн эмерит профессор, С.Нарангэрэл, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, ХЗДХЯ-ны газар, хэлтсийн дарга нар, уралдааныг зохион байгуулагч ДХИС, ХЗҮХ-ийн удирдлага, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн, судлаач, сонсогч, оюутнууд оролцсон юм.

ХЗДХ-ийн сайдын санаачилгаар 2021 оноос хууль зүйн шинжлэх ухаан, аюулгүй байдал, хууль зүй, дотоод хэргийн салбарын эрдэм шинжилгээ, инновацыг хөгжүүлэх, онол, практикт тулгамдсан асуудлыг судалгаанд үндэслэн шийдвэрлэх, эрдэмтэн судлаачдын оюуны бүтээлийг үнэлж, урамшуулах зорилгоор эрдэм шинжилгээний “Шилдэг бүтээл”, “Оюутны шилдэг илтгэл”, “Грант олгох төсөл” шалгаруулах уралдааныг зохион байгуулж эхэлсэн.

Тус уралдааны “Хавсарга судалгааны төсөл” төрөлд Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн Гал түймэртэй тэмцэх албаны тэнхимийн эрхлэгч, доктор, дэд хурандаа Б.Энхтүвшингийн “Монгол Улсын гэмт хэргийн эрсдлийг тодорхойлох математик загвар” сэдэвт хавсарга судалгааны төсөл шалгарсан бол эрдэм шинжилгээний “Шилдэг бүтээл”-ийн төрөлд гутгаар байрт мөн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд хурандаа Б.Энхтүвшин, ахмад Г.Булганхангай нарын “Гал түймэр унтраах үйл ажиллагааны удирдлага” сурах бичиг тус тус шалгарч шагнал гардан авлаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит эрдэм шинжилгээний “Шилдэг бүтээл”, “Оюутны шилдэг илтгэл”, “Грант олгох төсөл”-ийн уралдаанд амжилттай оролцсон багш, албан хаагч, сонсогч, суралцагчдадаа баяр хүргэж, эрдэм судлалын өндөр амжилт хүсье гэж ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч эхэлжээ4 сар 12. 15:48"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"4 сар 12. 15:47Амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтрүүллээ4 сар 12. 15:47"Камбож улс 100 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг гурван цент болгосон"4 сар 12. 15:46Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 12. 15:45Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв4 сар 12. 15:45Амралтын өдрийг гэр бүлээрээ ГОЁ өнгөрүүлэх санаа4 сар 12. 15:44Ажлаа таслах ёс зүйн зөрчил шүү, гишүүд ээ!4 сар 12. 15:42Манай улсын нийт малын 10.2 хувь нь хорогджээ4 сар 12. 15:41У.Хүрэлсүх: Хот, хөдөөгийн боловсролын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай4 сар 12. 15:40"Nvidia"-гийн хамаатан ба гол өрсөлдөгч4 сар 11. 13:29СҮХБААТАР: Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг ажиллаж байна4 сар 11. 13:28
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.