Хүний хөөцийн ажилтнуудад хөгжлийн бэрхшээлийн ойлголт өгөх чадавхжуулах сургалт зохион байгууллаа


11-р сарын 30
10 цаг 17 минут
 
Бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Манлайлагч хүний нөөцийн менежерүүдийн клуб” ТББ, Жайка байгууллагын “Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл”-тэй хамтран 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Хүний нөөцийн ажилтнуудад хөгжлийн бэрхшээлийн ойлголт өгөх чадавхжуулах сургалт” зохион байгууллаа.
Сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир, төслийн ахлах зөвлөх Чиба Хисао, “Манлайлагч хүний нөөцийн менежерүүдийн клуб” ТББ-ын тэргүүн Ш.Баярмагнай нар нээж, 30 гаруй аж ахуйн нэгж байгууллагын 60 орчим хүний нөөцийн ажилтан хамрагдлаа.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар төрөөс баримталж байгаа бодлого, үйл ажиллагаа, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой тусгагдсан зохицуулалт, ажлын байрны тохируулга, ажлын байрны дадлагажуулагчийн талаарх ойлголт, хөгжлийн бэрхшээлийн талаарх мэдээлэл өглөө.
Оролцогчид хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангах замаар тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд хамтарч ажиллах боломжтой талаар саналаа хуваалцаж, цаашид энэхүү чадавхжуулах сургалтыг цуврал болгон зохион байгуулах хэрэгтэйг онцолж байв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Хятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав6 цаг 21 минутын өмнөХятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв6 цаг 22 минутын өмнөКолумб улс Аргентины дипломатчдыг нутаг буцаана6 цаг 24 минутын өмнөNHL-ийн орлого нэмэгдсэнээр тоглогчдоос суутгасан мөнгийг буцаан олгоно6 цаг 25 минутын өмнөКрымийн хазаарууд гэж байсныг батлах археологийн нотолгоог олжээ6 цаг 26 минутын өмнөХЭҮК-оос өнгөрсөн онд 26 шаардлага, 61 зөвлөмж хүргүүлжээ6 цаг 27 минутын өмнөДотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно6 цаг 28 минутын өмнөДүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв6 цаг 29 минутын өмнөЦЕГ: Баталгаагүй цахим хаягаас хандив тусламж хүсэхэд болгоомжтой байж, залилах гэмт хэргээс сэрэмжилнэ үү3 сар 27. 16:54Байгаль, цаг уурын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина3 сар 27. 16:52Эртний олдворуудаас микропластик олдов3 сар 27. 16:51Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор өргөн мэдүүлнэ3 сар 27. 16:51
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.