СҮХБААТАРЧУУД НОМЫН ТЭМДЭГЛЭЛИЙГ УРЛАГ БОЛГОН ХӨГЖҮҮЛЖ БАЙНА


11-р сарын 28
17 цаг 24 минут

Сүхбаатар аймагт хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжиж буй “Судар эгшиглэн” төслийн оролцогчдын номын тэмдэглэл, бүтээлээр Хүүхдийн номын санд үзэсгэлэн нээгдлээ.

Бүх насны иргэдийг номтой нөхөрлүүлэх, ном шимтэхийн ач холбогдол, үнэ цэнд уриалан дуудах, номоор дамжуулан өөрийн ертөнцөө бүтээхэд нь туслах, дэмжих зорилготой энэхүү төсөл нь СГЗ Г.Мэнд-Ооёогийн нэрэмжит Сүхбаатар аймгийн нийтийн номын сангийн номын санч В.Энхтуяагийн санаачилгаар УИХ-ын гишүүн Н.Ганибал болон Соёлын яамны дэмжлэгтэйгээр 2021 онд анх зохион байгуулагдаж байсан бөгөөд энэ жилээс орон нутгийн дэмжлэгийг авч, жил бүр уламжлал болгон зохион байгуулагдахаар болсон юм.

Төслийг зохион байгуулагч аймгийн номын сангийн зүгээс “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд оролцогчдынхоо дунд бүтээлийн уралдаан зарласнаар нийт 2600 гаруй бүтээл ирүүлснийг ийнхүү нийслэлчүүдэд дэлгэж байна. Уншсан номын тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэгний сав болон үзэг, бал, номын хавчуурга, аяга, унших дуртай ном, товхимол, сонин, сэтгүүл бүхий хуанли, зурагт хуудас зэрэг олон төрлийн бүтээлийг даавуу, цаас, эсгий зэрэг материалаар ширмэл, наамал, оёмол, зүүмэл хэлбэрээр урласан нь нэн сонирхолтой.

Түүнчлэн төсөлд оролцож буй 2881 уншигчийн аяны хүрээнд заавал унших ёстой 20 ном болон өөрийн сонголтоор уншсан нийт 14 мянга орчим тэмдэглэлийн дээжээс бас үзэсгэлэнд дэлгэжээ. Сүхбаатарчууд ном унших соёлд суралцахаас гадна номын тэмдэглэлийг урлагийн бүтээл болтол хөгжүүлж чадсан нь гайхалтай. Энэхүү үзэсгэлэн маргааш /2022.11.29/ орой дуустал тул амжиж үзээрэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хайлаастаас Дарь эх явах замд 7300 мод тарьжээ10 сар 9. 17:40Багахангайгаас Эмээлт хүртэлх 127 км төмөр замын ажил дуусжээ10 сар 9. 17:38УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн амжилтыг олон улсын түвшинд үнэллээ10 сар 9. 17:11Да хүрээ авто худалдааны төв орчимд хөрсний бохирдлыг шинжлэв10 сар 9. 17:11Төв Азийн хэвлэл мэдээллийн 26 дугаар бага хурал эхэллээ10 сар 9. 17:10Конгод Эбола вирусээр 4200 гаруй хүн нас баржээ10 сар 9. 17:08ОХУ-аас нийлүүлж буй 134 вагон шатахууны татан авалтыг хурдасгахыг даалгажээ10 сар 9. 11:12Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон үеийн татварыг ирэх онд хасуулж тооцох санал НИТХ-д оруулна10 сар 9. 11:11Хүний амь эрсэдсэн газраас холгүй баавгайг олж, аюулгүй болголоо10 сар 9. 11:09Цэцэрлэг, сургуулиудыг намрын аялал, зугаалга зохион байгуулахыг хориглолоо10 сар 9. 11:09Харааны өөрчлөлтийг эрт илрүүлж, эмчлэх нь амьдралын чанар, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх боломжтой10 сар 8. 17:15Хар тэнгист газрын тос тээвэрлэж явсан хөлөг дроны цохилтод өртжээ10 сар 7. 15:21
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.