Европоос гарсан ачаа Цагааннуурын боомтоор Улаанбаатарт хүрэхэд цаг хугацаа зардал хэмнэнэ


11-р сарын 23
15 цаг 49 минут

Засгийн газраас гаргасан шийдвэрийг Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Тэрбээр "Цагааннуур чөлөөт бүсийг байнгын ажиллагаатай болгох шийдвэрийг гаргалаа. Баян-Өлгий аймгаас хойш 65 км-ийн зайд орших Цагааннуурын чөлөөт бүсийн Азийн AH-4 босоо тэнхлэгийн авто замыг ашиглалтад оруулсан. БНХАУ-аас ОХУ руу чиглэсэн ачаа тээвэрлэлт эхэлсэн байгааг хэлье. Үүнтэй холбоотойгоор Цагааннуур чөлөөт бүсийг байнгын ажиллагаатай болгож байна.

Цагааннуур чөлөөт бүсэд тээвэр ложистикийн төв, гадаад, дотоод худалдааны төв болон үйлдвэрлэл байх бүрэн боломж бий. Баруун аймгуудын малын мах өвчингүй. Тиймээс халал аргаар бэлтгэсэн мах холбогдох зах зээл рүү гарах нь нээлттэй байдаг.

Европоос гарсан ачаа Цагааннуурын боомтоор ороод Улаанбаатарт хүрэх зам 200 км-ээр татуу тул цаг хугацаа, зардлын хэмнэлт гарах боломжтой гэж үзэж байгаа.

Эдийн засгийн хөгжлийн яам чөлөөт бүсүүдийн асуудлыг хариуцаж байгаа юм" гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Үхрийн махны үнэ буурав10 сар 21. 21:30"Баян-Өлгийн бага ангийн багш нарын монгол хэлний түвшин 30 хувьтай гарсан"10 сар 21. 21:29SpaceX, Tesla компаниудыг нэгтгэж магадгүй10 сар 21. 21:28Түрээслээд өмчлөх 45 м.кв байрны сарын төлбөрийг 1.42 сая төгрөгөөр тогтоов10 сар 21. 21:26Орон сууцны 106 төсөл иргэдийг хохироосон бол 37 нь зөвшөөрөлгүй баригдаж эхэлжээ!10 сар 21. 21:25Малчдын хохирлыг барагдуулах асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэнэ10 сар 21. 21:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө10 сар 21. 21:22АНУ-ын төрийн байгууллагууд “DeepSeek”-ийн технологийг ашиглахгүй10 сар 21. 21:21Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхааруулав10 сар 21. 21:19Улсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ10 сар 21. 17:24Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо10 сар 20. 11:13Хиймэл оюун ухааны далд үнэ10 сар 20. 11:05
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.