Үзсэн хүн бүрийг "нус нулимстай нь хутгадаг" хамгийн гунигтай 10 КИНО


11-р сарын 23
11 цаг 00 минут

Аз жаргалтай кино хэтэрхий хуурамч, зохиомол санагддаг уу? Тэгвэл гунигтай боловч бодит дүрслэлүүдээрээ гэнэ гэнэхэн догдлол, үгээр хэлэмгүй эмзэг мэдрэмж төрүүлэх гайхалтай уран бүтээлүүдийг танд санал болгож байна. Хүний дотоод мэдрэмж, мэдрэхүйг дүр үзэгдлээр дамжуулан хүүрнэх эдгээр уран бүтээл танд таалагдах нь гарцаагүй. Гэхдээ киноны төгсгөлд нулимсаа арчих цаас бэлтгээрэй.

10. Dancer in the Dark

Исландын нэрт дуучин, жүжигчин, уран бүтээлч Бьёркт "Каннын наадмын шилдэг эмэгтэй дүр"-ийн шагналыг авчирсан уран бүтээл. Зөвхөн энэ шалтгаанаар л заавал үзэх бүтээлийн нэг биш гэж үү? 

9. Three Colours: Blue

Уйтгар гуниг хэрвээ өнгө байсан бол яах аргагүй цэнхэр байх байсан. Бүхэлдээ цэнхэр өнгийн үзэгдлээс бүрдэх энэхүү кинонд хүний дотоод мэдрэмжийг хамгийн ил тод, харгис илэрхийлжээ. Гол дүрийн шаналал, ганцаардлыг илтгэх гурвалсан бүтээлийн эхний анги юм. 

8. Million Dollar Baby

Киноны ихэнх үзэгдлийг ердөө хоёрхон жүжигчин бүтээжээ. Боксын тамирчин эмэгтэйн амьдралыг өгүүлэх бөгөөд бүхэлдээ баргар саарал үзэгдлээс бүрдэнэ. 

7. La Strada

Италийн нэрт найруулагч Федерико Феллинигийн сонгодог уран бүтээлийн нэг. Тэрээр киноныхоо тухай "Миний бүхий л уран сэтгэмж шингэсэн бүтээл" гэжээ. Зүүд мөрөөдлийн мэт дүрслэлүүд нь "гунигтай" гэх тодотголоос ч хэтийдсэн төсөөллийг амилуулах болно. 

6. Blue Valentine 

Залуухан бас гунигтай! Энэ үед дурлалаас илүү амтлаг зүйл юу байх билээ? Хайр дурлал, салалт, хэзээ ч мэдрээгүй аз жаргал бас хүний сэтгэлийн хамгийн торгон мэдрэмж - энэ бол гуниг!

5. The Green Mile

"Ногоон бүс" киног та үзэж байсан бол ахин дахин үзэхийг хүссэн нь гарцаагүй. Харагдах байдал, өнгө зүс хүний сайхан сэтгэлийг орлож чадах уу? Ёс суртахууны мөхөл хаана байна вэ? Хариултыг киноноос олж мэдээрэй. 

4. Sansho the Bailiff

Хагацал, үхэл, өвчин шаналал. Хүний амьдралд эдгээрээс өөр гунигтай зүйл бий юу? Японы кино урлагийн өнгө төрхийг ч тольдох боломжтой энэхүү киног үзсэндээ та хэзээ ч харамсахгүй. 

3. Schindler’s List

Дэлхийн 2-р дайны үеийг илхэн харуулах уг кино гарсан оныхоо хамгийн шилдэг зураглалтай бүтээлээр шалгарсан. Өнгөрсөн хугацаа, түүхэн баримтат бүтээлийг илүүд үздэг бол жагсаалтдаа нэмээрэй.

2. Grave of the Fireflies

Хүүхэлдэйн кино гэхэд дэндүү хүнддэх Японы нэг ангит уран бүтээл. Дайн, бөмбөгдөлтийн үеийн цөвүүн цагт ах дүү хоёрын амьдрал хэрхэн эргэх вэ? Гайхалтай дүрслэл, өхөөрдөм зураглал нь үзэсгэлэнтэй харагдах ч киноны төгсгөлд таныг хамгийн гунигтай мэдрэмж нөмрөн авах нь гарцаагүй. Энэ киног үзээд уйлаагүй хүн үгүй л болов уу.

1. Dear Zachary: A Letter to a Son About His Father

Найз гэж хэн бэ? Гэр бүл заавал цусан төрлийнх байх уу? зэргээр нарийн хурц асуудлуудыг хөндсөн энэхүү бүтээлийг "Tasteofcinema" бүх цаг үеийн хамгийн гунигтай кино хэмээн нэрлэжээ. 

Та эдгээрээс ч илүү гунигтай кино мэдэх бол сэтгэгдлээр үлдээгээрэй. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ЭСЯ: Хятад миссийн асуудлаар зохион байгуулагчид тайлбар өгөөгүй, үргэлжлүүлэн ажиллаж байна10 сар 12. 9:54Түргэн тусламжийн машин дуудах үнэ дэлхийн улс орнуудад ямар ялгаатай вэ?10 сар 12. 9:51Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас орно10 сар 12. 9:47Халхгол суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа10 сар 12. 9:46Трамп: Украин шинэ удирдагчтай болох цаг болжээ10 сар 12. 9:45Төсвийн зарлага ₮43 их наяд буюу сонгууль угтсан төсөв10 сар 12. 9:44Хайлаастаас Дарь эх явах замд 7300 мод тарьжээ10 сар 9. 17:40Багахангайгаас Эмээлт хүртэлх 127 км төмөр замын ажил дуусжээ10 сар 9. 17:38УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн амжилтыг олон улсын түвшинд үнэллээ10 сар 9. 17:11Да хүрээ авто худалдааны төв орчимд хөрсний бохирдлыг шинжлэв10 сар 9. 17:11Төв Азийн хэвлэл мэдээллийн 26 дугаар бага хурал эхэллээ10 сар 9. 17:10Конгод Эбола вирусээр 4200 гаруй хүн нас баржээ10 сар 9. 17:08
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.