ЭЛЧИН САЙД У.НЯМХҮҮ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ГАРДУУЛАВ


11-р сарын 22
13 цаг 04 минут

Монгол Улсаас Бүгд Найрамдах Португал Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Бүгд Найрамдах Португал Улсын Ерөнхийлөгч Марсело Ребело ди Соузад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Элчин сайд У.Нямхүү Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, Монгол, Португалын харилцааг, хамтын ажиллагааг бүхий л салбарт хөгжүүлэх, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2024 онд болохыг дурдаж, энэ хүрээнд хамтарсан арга хэмжээ зохион байгуулах саналтай байгаагаа илэрхийлэв. Бүгд Найрамдах Португал Улсын Ерөнхийлөгч Марсело Ребело ди Соуза Монгол Улсын Ерөнхийлөгчид хариу мэндчилгээ дэвшүүлж, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд тодорхой арга хэмжээ зохион байгуулах саналыг дэмжиж буйгаа илэрхийлж, манай хоёр улс олон улсын байгууллагын хүрээнд үр дүнтэй харилцан хамтран ажиллаж ирснийг онцлон тэмдэглэж, Элчин сайд У.Нямхүүд ажлын өндөр амжилт хүсэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна11 сар 11. 13:45Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна11 сар 11. 13:44Г.Дамдинням: Шатахууны үнийг буулгана11 сар 11. 13:44"Оюутолгой" компани 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ11 сар 11. 13:43Богдхан ууланд буга хүн рүү дайрч, мөргөсөн тохиолдол удаа дараа бүртгэгджээ11 сар 11. 13:43Элсэн тасархайн элсний нүүлтийг сааруулж байна11 сар 11. 13:41Тэгш, сондгойгоор зорчсон өдрүүдийн зам ашигласны төлбөрийг чөлөөлнө11 сар 11. 13:40Инфляцын түвшин 4.2 нэгж хувиар нэмэгджээ11 сар 11. 13:40Есөн улсын 129 иргэнийг албадан гаргав11 сар 11. 13:39Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.