С.ЭНХБОЛД: Улаанбаатар хотод томуугийн 1925 ор дэлгэснээс 1093 орон дээр өвчтөн хэвтэн эмчлүүлж байна


11-р сарын 22
13 цаг 04 минут

УОК-ын  тавдугаар өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд болж байна. Хуралдаанаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Тэрээр “2022 оны эцэс 2023 оны эхний улиралд  цар тахлын шинэ давалгаа үүсэх, томуу, томуу төст өвчлөл нэмэгдэх эрсдэл байна. 2022 оны 46-р долоо хоногт коронавируст халдварын нийт 1,855 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад өссөн байна. Улсын хэмжээнд Kовид-19 халдвараар хэвтэн эмчлүүлж буй 637 өвчтөн байгаагаас УБ хотод 453, орон нутагт 184 иргэн байна. 2022 оны 46-р долоо хоногт Улаанбаатар хотод 885, аймаг орон нутагт 970 тохиолдол бүртгэгдсэн.
 
Томуу томуу төст өвчний нөхцөл байдалтай холбоотойгоор улсын хэмжээнд 3750 орыг дэлгэснээс 1925 ор нь Улаанбаатар хотод дэлгэн ажиллуулж байгаас өнөөдрийн байдлаар 1093 орон дээр өвчтөн хэвтэн эмчлүүлж байна.

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин ИДЭВХЖЛИЙН ТҮВШИНД байна. Тус өвчнийг улирал хооронд, идэвхжилийн түвшин, алаг цоог, аймгийн түвшин, цар тахлын түвшин гэж таван үе шатад ангилдаг. Идэвхжилтийн түвшинд 15 аймаг, улирал хоорондын түвшинд хоёр аймаг, алаг цоог дэгдэлтийн түвшинд дөрвөн аймаг тус тус байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад Дархан-Уул аймаг идэвхжилийн түвшнээс улирал хоорондын түвшин, Хэнтий аймаг алаг цоог түвшнээс идэвхжилтийн түвшинрүү буурсан бол Дорнод аймаг идэвхжилийн түвшнээс алаг цоог түвшинрүү тус тус шилжсэн байна.

Томуу, томуу төст өвчний ид дэгдэлтийн үе нь 12, 1 сар байдаг. Энэ үед бид БШУЯ-тай хамтран ЕБС-ийн хүүхдийн амралтыг 12 дугаар 16-аас эхлэн 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл амрах зохицуулалт хийсэн. Томуу, томуу төст өвчний амбулаторын нийт үзлэгийн 9.1 хувийг эзэлж байгаа нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.5%-иар бага байна.” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

СОР17: Хурлын бэлтгэлийг эцэслэн баталгаажуулж байна7 сар 31. 23:51Бүсчилсэн хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр НҮБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ7 сар 31. 23:51Талуудын 16, 17 дугаар бага хурлын дарга нар хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр санал нэгдлээ7 сар 31. 23:50Хоёр улсын иргэдийн эрх ашигт нийцсэн, бодит үр дүнтэй хамтын ажиллагааг эрчимжүүлнэ7 сар 31. 23:49“Найртай сайхан” хамтарсан үзэсгэлэн гарч байна7 сар 31. 23:48Таван мянга орчим өрх шингэрүүлсэн хийн халаагуур ашиглаж байна7 сар 31. 23:47Өнөөдөр-Дэлхийн байгаль хамгаалагчдын өдөр7 сар 31. 23:47Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ7 сар 31. 23:46Б.Ариунзул U17-ын дэлхийн аварга боллоо7 сар 31. 23:45Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ7 сар 31. 23:44Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалт эхэллээ7 сар 30. 22:42Австралийн эрх баригчид Telegram-ыг шүүхэд өгчээ7 сар 30. 22:41
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.