"21" аймгийн Нэгдсэн эмнэлгийг алсын дуудлагад явах иж бүрэн тоноглогдсон түргэний машинаар хангасан


11-р сарын 22
13 цаг 01 минут

УОК-ын  тавдугаар өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд болж, Эрүүл мэндийн сайд С.Энхболд эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. 

Тэрээр “Зуд болох эрсдэлтэй аймгуудаар оторлож буй малчдын эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмж алдагдах зэрэг хүндрэл үүсч болзошгүй байгаа тул эрүүл мэндийн байгууллагуудаас урьдчилсан мэдээллийг өгч, оторлож байгаа малчдын эрсдэлтэй иргэдийн мэдээллийг авч, тогтмол мэдээллээр хангаж ажиллаж байна.  

Отроор өвөлжиж буй малчид, жирэмсэн эх, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, архаг суурь өвчтэй иргэдийн эрсдэлт бүлэгт ангилан мэдээллийг авахад 2022 оны 11 дүгээр сарын 11-17-ны өдрийн байдлаар 21 аймгийн хэмжээнд нийт 4503 иргэн  отроор  нүүдэллэж байгаагаас, жирэмсэн эх-54, 0-5 насны хүүхэд-918, өндөр настан-416, хөгжлийн бэрхшээлтэй-149 болон архаг суурь өвчтэй-367 иргэд тус тус отроор нүүдэлж байна.

Отор нүүдлээр явж буй малчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх чиглэлээр Аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газар, мал эмнэлэг, Хүнс хөдөө аж ахуйн газруудтай хамтран сумын ЗДТГ-тай тухайн онд отор нүүдлээр явах иргэдийн бүртгэл, тоон судалгааг 14 хоног тутам авч, сум хооронд аймагтаа, аймаг хооронд отор нүүдлээр яваа иргэдийн бүртгэлийг Эрүүл мэндийн байгууллагуудтай  мэдээлэл солилцож, тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

2022 онд 21 аймгийн нэгдсэн эмнэлгийг алсын дуудлагад явах иж бүрэн тоноглогдсон түргэний машины парк шинэчлэлийг хийсэн. Мөн осол гэмтлийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг эмнэлгийн тоог нэмэгдүүлж, төвлөрлийг сааруулахад чиглэлээр Улаанбаатар хотын хэмжээнд  УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЦТЭ, Монгол япон эмнэлгүүдэд гэмтлийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна.  Яаралтай тусламжийн үйлчилгээг даатгалтай эсэхээс үл хамааран өмчийн хэлбэрийн бүх эмнэлгүүд үзүүлдэг. Мөн яаралтай тусламжийн санхүүжилтийг нэмэгдүүлсэн. Алслагдсан орон нутаг дахь алсын дуудлагын түлшний санхүүжилтийг олгож байна. Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа мэдээллийг иргэдэд тогтмол хүргэж  хүргэж байна.Мөн Хотын зүүн талд шинээр ашиглалтад орсон түлэнхийн төвд гэмтлийн яаралтай тусламжийн тасгийг нээн тусламж, үйлчилгээ үзүүлж байна.” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна11 сар 11. 13:45Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна11 сар 11. 13:44Г.Дамдинням: Шатахууны үнийг буулгана11 сар 11. 13:44"Оюутолгой" компани 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ11 сар 11. 13:43Богдхан ууланд буга хүн рүү дайрч, мөргөсөн тохиолдол удаа дараа бүртгэгджээ11 сар 11. 13:43Элсэн тасархайн элсний нүүлтийг сааруулж байна11 сар 11. 13:41Тэгш, сондгойгоор зорчсон өдрүүдийн зам ашигласны төлбөрийг чөлөөлнө11 сар 11. 13:40Инфляцын түвшин 4.2 нэгж хувиар нэмэгджээ11 сар 11. 13:40Есөн улсын 129 иргэнийг албадан гаргав11 сар 11. 13:39Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.