Шинэ он хүртэл өдөр бүр өөрөөсөө асуух НЭГ асуултууд


11-р сарын 18
11 цаг 22 минут

Бид эргэн тойрноо байнга сонирхон, бусдаас өдөр бүр асуулт асуудаг ч өөрөөсөө тэр бүр асуулт асуудаг бил үү? Шинэ оноос өмнө өдөр бүр өөртөө 1-5 минут гарган, өөрийгөө болон хорвоо ертөнцийг танин мэдэх сонирхолтой асуултуудад хариулцгаах уу? Тэгвэл наашаа суу. Өөртөө ачаалал өгөлгүй 2 өдөрт 1 асуулт гэж журмаар шинэ он хүртэлх 44 хоногт дараах 22 асуултыг өөрөөсөө асуун дуусгаарай.

#1 Би 44 хоногийн дараа буюу шинэ он гарахаас өмнө юу хиймээр байгаа вэ? 

#2 Миний сурсандаа огт харамсдаггүй, олзуурхаж явдаг зүйл юу вэ?

#3 Би ямар үнэ цэн, ур чадвар, онцлогтой хүн бэ? 

#4 Би юуны тухай, ямар сэдэв чиглэлийн зүйлсийг хамгийн сайн мэддэг вэ? 

Хүүе хүүе, чи U brand-ийн залууст зориулсан танин мэдэхүйн сонирхолтой асуултууд бүхий “U Quiz: 1 асуулт” эхэлснийг мэдсэн үү? Энэ оныг дуустал мессэжээр ирэх 1 асуултад зөв хариулаад л дата, ярианы эрх, нэмэлт багц зэрэг бэлгийн эзэн болоорой. Зөв хариулах бүрт PlayStation 5, зөөврийн компьютер, ухаалаг гар утас зэрэг бүр ч гоё бэлгүүд хүлээж байгаа гээд бод доо? 

Танин мэдэхүйн мэдлэгтэй болохын зэрэгцээ гоё гоё бэлэг аваарай.   

Яг одооноос эхлэн асуултдаа хариулах бол ЭНД даран дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. 

#5 Хэрвээ өөрийн хамгийн сайн мэддэг туршлагаа бусдад хуваалцах болбол тэр нь юу байх бол? 

#6 Хэрвээ насан туршдаа нэг л ажил хийж амьдрах бол тэр нь одоогийн ажил мөн үү? 

#7 Би хэзээ, ямар үед, ямар орчин нөхцөлд хамгийн их аз жаргалтай байдаг вэ? 

#8 Би хэзээ, ямар үед хамгийн их гунигтай байдаг вэ? 

#9 Хамгийн өндөр хүлээлттэйгээр төсөөлбөл ирэх онд юуг хийсэн байгаасай гэж хүсэж байна? 

#10 Хамгийн бага хүлээлттэйгээр төсөөлбөл ирэх он "ямархуу" өнгөрөх бол? 

#11 Ямар үед би огт санаа зовох зүйлгүй, амар тайван байдаг вэ? 

#12 Би өөрийнхөө эрүүл мэндийн төлөө өдөр тутам юу хийдэг вэ? 

#13 Намайг нэг дуугаар тодорхойлбол би ямар дуу бол? 

#14 Өнгөрсөн оныг гурван үгээр тодорхойлбол юу байх вэ?

#15 Өнгөрсөн онд хэнтэй уулзаж танилцсандаа би хамгийн их баяртай байгаа вэ? 

#16 Энэ жилийн шилдэг ном, кино, хөгжим юу байв? 

#17 Жилийн өмнөх өөртэйгөө уулзвал юуг захихыг хүсэх вэ? 

#18 Жилийн өмнө огт өөрөөр боддог байсан зүйлээ энэ онд өөр өнцгөөс харсан тохиолдол юу билээ?

#19 Энэ жил уншсан мэдсэндээ талархаж буй зүйл? 

#20 Миний хувьд "төгс өдөр" гэж юу вэ? Өглөөг хэрхэн эхлүүлээд, юу хийвэл урамтай, баяр хөөртэй байж чадах бол?

#21 Энэ онд ямар сайн дадалтай болов? Яагаад энэ дадал надад төлөвшсөн бэ?

#22 Жилийн дараа би өөрийн ямар чанараа хэвээр авч үлдэхийг хүсэх вэ? 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Улсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ3 цаг 36 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо10 сар 20. 11:13Хиймэл оюун ухааны далд үнэ10 сар 20. 11:05Нөмрөгийн Дархан цаазат газар учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээнэ10 сар 20. 10:57Шатахууны хомсдолтой холбоотой 431 маргаан бүртгэгджээ10 сар 20. 10:55Мөнххайрханы мөсөн гол хайлж, эх авдаг нууруудын хэмжээ ч багасжээ10 сар 20. 10:53Индонез Улстай эм, вакцины зохицуулалтын чиглэлээр хамтран ажиллана10 сар 20. 10:51Францын зарим хотод өнөө шөнө хөл хорих цаг тогтоожээ10 сар 20. 10:39Хуурамч мэдээллийг түгээдэг хамгийн том дайсан нь улс төрчид байсан бол үүн дээр технологи нэмэгдэж байна10 сар 20. 10:38ХҮҮХДҮҮДИЙГ ЗАДАЛЖ, ХӨГЖҮҮЛЭХЭД АНХААРДАГ10 сар 20. 10:31Өвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай ч 2,000 гаруй өрх цахилгаангүй байна10 сар 19. 10:59ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГИЙН БАРУУН БҮСИЙН САЛБАР ХОВД АЙМАГТ НЭЭГДЛЭЭ10 сар 19. 10:25
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.