Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 11.7%-д хүрч, өнгөрсөн оноос 34% өсжээ


11-р сарын 18
11 цаг 14 минут

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2022 оны аравдугаар сарын эцэст 22.8 их наяд төгрөг болж, өмнөх сараас 174.1 (0.8%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 2.7 (13.6%) их наяд төгрөгөөр өссөнийг Үндэсний Статистикийн Хороо танилцуулсан.

Нийт зээлийн өрийн үлдэгдлийн

  • 52 хувь нь иргэдийнх,
  • 46.6 хувь нь хувийн байгууллагынх,
  • 0.8 хувь нь санхүүгийн болон бусад байгууллагынх,
  • 0.6 хувь нь төрийн байгууллагынх байна. 

Зураг1. Иргэд, хувийн байгууллагын зээлийн өрийн үлдэгдэл, нийт зээлийн жилийн өөрчлөлт, хувиар, сараар

зураг
 

Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл аравдугаар сарын эцэст 18.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 329.8 (1.7%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 1.9 (10.9%) их наяд төгрөгөөр өсжээ. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 83 хувийг эзэлж байна.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2022 оны аравдугаар сарын эцэст 1.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 63 (5.4%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 191.9 (18.5%) тэрбум төгрөгөөр өсжээ.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.4 хувийг эзэлж байна.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл аравдугаар сарын эцэст 2.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 92.7 (3.6%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 680.9 (34.4%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 11.7 хувийг эзэлж байна.

зураг

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI форум боллоо9 сар 8. 16:50334 мал хулгайлж, ₮113 саяын хохирол учруулсан иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ9 сар 8. 16:49ОХУ-д ууланд авирч байсан 11 хүн амиа алдаж, 6 хүн сураггүй болжээ9 сар 8. 16:35Монгол Улсад ирсэн ОХУ-ын жуулчдын тоо хамгийн их байна9 сар 8. 16:33Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Чойжин ламын сүм музейд зочиллоо9 сар 8. 16:31Өнөө шөнө Туул голын хөндий дагуу -2 градуст хүрч хөрсөн дээр цочир хүйтэрнэ9 сар 8. 16:30ХӨВСГӨЛ: БНСУ-ын Дэгү Хани Их сургуультай хамтын ажиллагааг өрнүүлнэ9 сар 8. 16:30Хятад улс хүн дүрст роботуудыг тулаанд ашиглахаар бэлтгэж байна9 сар 8. 16:29АН-ын дарга О.Цогтгэрэл ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн Ли Ганьжэтэй уулзлаа9 сар 8. 16:29Инфляц өдөөхгүйн тулд 150 тэрбумыг хүнсний салбарт зарцуулна9 сар 8. 16:27Нэгдүгээр ангийнхныг 10 дугаар сарын нэгэн гэхэд сурах бичгээр бүрэн хангана9 сар 7. 15:48Хойд Солонгостой холбоотой хакерууд "AI" ашиглан хортой файл тараажээ9 сар 7. 15:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.