Төр, хувийн хэвшлийн түншлэлээр олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн байгуулна


11-р сарын 17
10 цаг 35 минут

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар нар өнөөдөр Хан-Уул дүүргийн 8-р хороо буюу Яармаг орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөлд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор цэцэрлэгт хүрээлэн байгуулах болон орчин үеийн морин тойруулга, цэцэрлэгт хүрээлэн бүхий аялал жуулчлал, спортын цогцолбор байгуулах төслүүдэд төр, хувийн хэвшил хамтран ажиллахаар тус санамж бичгийг байгуулсан юм. Энэ хүрээнд талууд нийтийн эдэлбэр 5 га газар олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах, аж ахуйн нэгжийн эзэмшлийн газарт орчин үеийн морин тойруулга, цэцэрлэгт хүрээлэн, аялал жуулчлал, спортын цогцолбор бүтээн байгуулах хоёр төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо.

Хамтран ажиллах санамж бичигт тусгаснаар аж ахуйн нэгж тус бүтээн байгуулалттай холбоотой санхүүжилтийг шийдвэрлэнэ. Тодруулбал, дотоод, гадаадын хөрөнгө оруулалт, санхүүжилтийг татах ажлыг тэд зохион байгуулж, бүтээн байгуулалтын ажлыг дуусгаж, ашиглалтад оруулах үүрэг хүлээж буй. Харин нийслэлээс төслийн бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлж, бүтээн байгуулалттай холбоотой хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, батлуулахтай холбоотой асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэх үүрэг хүлээж байгаа юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хайлаастаас Дарь эх явах замд 7300 мод тарьжээ8 цаг 25 минутын өмнөБагахангайгаас Эмээлт хүртэлх 127 км төмөр замын ажил дуусжээ8 цаг 26 минутын өмнөУНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн амжилтыг олон улсын түвшинд үнэллээ8 цаг 53 минутын өмнөДа хүрээ авто худалдааны төв орчимд хөрсний бохирдлыг шинжлэв8 цаг 54 минутын өмнөТөв Азийн хэвлэл мэдээллийн 26 дугаар бага хурал эхэллээ8 цаг 54 минутын өмнөКонгод Эбола вирусээр 4200 гаруй хүн нас баржээ8 цаг 57 минутын өмнөОХУ-аас нийлүүлж буй 134 вагон шатахууны татан авалтыг хурдасгахыг даалгажээ10 сар 9. 11:12Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон үеийн татварыг ирэх онд хасуулж тооцох санал НИТХ-д оруулна10 сар 9. 11:11Хүний амь эрсэдсэн газраас холгүй баавгайг олж, аюулгүй болголоо10 сар 9. 11:09Цэцэрлэг, сургуулиудыг намрын аялал, зугаалга зохион байгуулахыг хориглолоо10 сар 9. 11:09Харааны өөрчлөлтийг эрт илрүүлж, эмчлэх нь амьдралын чанар, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх боломжтой10 сар 8. 17:15Хар тэнгист газрын тос тээвэрлэж явсан хөлөг дроны цохилтод өртжээ10 сар 7. 15:21
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.