BTS хамтлагийн гишүүний гээсэн малгайг зарахыг завдсан хүнийг Сөүл хотын цагдаагийн газар шалгаж эхэлжээ


11-р сарын 16
10 цаг 40 минут

BTS хамтлагийн гишүүн Жүнкокын гээсэн малгайг зарахыг завдсан гадаад харилцааны яамны ажилтан асан хүнийг шалгаж эхэлснээ Өмнөд Солонгосын нийслэлийн цагдаагийн газар өчигдөр мэдээлжээ.

Сэжигтэн поп одын малгайг хуучин эд зүйлс зардаг онлайн сүлжээнд 10 сая воноор ($7,562) зарахаар аравдугаар сарын 17-ны өдөр зар байрлуулж байсан гэнэ.

Ингэхдээ уг малгайг паспорт авахаар Сөүл хот дахь гадаад хэргийн яамны байранд ирэхдээ Жүнкок орхиж явсан болохыг тайлбарлажээ.

Гэвч энэхүү мэдээлэл хүмүүсийн анхаарлыг татаж, ширүүн шүүмжлэл өрнөсөн тул сэжигтэн зараа устгаад цагдаагийн газарт сайн дураараа очиж буруугаа хүлээсэн байна.

Хэргийг Сөүл хотын Сочу дүүргийн цагдаагийн хэсэг хариуцан шалгаж эхэлжээ.

Сэжигтэн зарыг нийтлэхээсээ өмнө гадаад хэргийн яамнаас гарсан байсныг мөрдөгчид мэдээлсэн байна.

BTS хамтлагийн менежментийг хариуцдаг агентлаг хураагдсан малгай Жүнкокынх мөн бөгөөд гадаад хэргийн яаманд очихдоо гээсэн нь үнэн болохыг баталжээ.

 

Эх сурвалж: Yonhap News

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00Г.Занданшатар: Ш.Алтантуяагийн хэргийг шударгаар шийдвэрлэхийг Малайз Улсаас шаардаж байна11 сар 12. 14:59Улсын нөөцийг бүрдүүлэх, хадгалах, зарцуулах тогтолцоог шинэчлэх хуулийн төслийг хэлэлцэж байна11 сар 12. 14:59УИХ-ын дарга С.Бямбацогт гишүүдэд 100,000 төгрөгийн "мөнгөн дэвсгэрт" бэлэглэжээ11 сар 12. 14:58Судалгаа: Өсвөр үеийнхний дөрөвний нэг нь хөдөлгөөний дутагдалтай11 сар 12. 14:57Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцохоор тохиролцжээ11 сар 12. 14:46Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголоос 18 тамирчин оролцоно11 сар 12. 14:46Испанид 14 жилийн дараа бүх нийтийн ажил хаялт боллоо11 сар 12. 14:45Монгол–Германы стратегийн түншлэл: Дипломат харилцаанаас бодит хамтын ажиллагаа руу11 сар 12. 14:442027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Үндэсний аудитын газар Сонгуулын ерөнхий хороотой хамтарна11 сар 12. 14:43“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.