ӨНӨӨДӨР НӨАТ-ЫН СУГАЛААНЫ АРАВДУГААР САРЫН ТОХИРОЛТОЙ


11-р сарын 16
10 цаг 37 минут

НӨАТ-ын сугалааны аравдугаар сарын тохирол энэ сарын 16-нд буюу өнөөдөр 13:00 цагт болно. 

Сугалааны тохирлыг Боловсрол ТВ болон Ebarimt аппликэйшнээр шууд дамжуулах юм. Тохиролд 2022 оны аравдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийж, цахим системд бүртгэгдсэн бүх баримт оролцоно. 

НӨАТ-ын сугалааны шинэ журмаар:

  • 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг,
  • 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг,
  • 51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30 сая төгрөгийн урамшуулал авна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.