ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИНД ХҮРСЭН ЭМЭГТЭЙ УЛСТӨРЧ НИЙГМИЙН ХЯНАЛТАД ИЛҮҮ ӨРТӨЖ, НЭР ХҮНД, ХҮНИЙХЭЭ ХУВЬД ХОХИРЧ БАЙНА


11-р сарын 15
15 цаг 29 минут

Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжихэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн нэгдэл, сүлжээд хэрхэн хамтран ажиллаж буй талаар танилцууллаа. 

Мэдээллийн хурлын эхэнд Жендэрийн Үндэсний Хорооны ажлын албаны дарга Т.Энхбаяр "1992 оноос хойш УИХ-ын найман удаагийн сонгууль болсон. Эдгээрт нийт 605 гишүүн сонгогдсоноос давхардсан тоогоор 64 нь эмэгтэй. 1992 онд УИХ-д эмэгтэйчүүдийн эзлэх хувь 5.3 байсан бол 2016, 2020 онд 17.1 хувь болсон. Энэ нь түүхэн дэх хамгийн өндөр дүн боловч дэлхийн болон бүс нутгийн дунджаас 4-8 хувь доогуур байгаа. 

Эмэгтэйчүүдийн оролцоог шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэх шаардлагатай. Яагаад эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд олон байх ёстой вэ, яагаад 50 хувьд хүрэх ёстой вэ гэдэг асуулт нь өөрөө жендэрийн хэвшмэл ойлголт" гэв.

Учир нь хүн амын тал хувь, сонгогчдын 52 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа ч шийдвэр гаргах түвшинд оролцох хувь бага байгаа тул үүнийг нэмэгдүүлэхэд анхаарах аж. 

Харин эмэгтэйчүүд улс төрд орох, нэр дэвших, албан тушаалд хүрэхэд хэвшмэл ойлголтууд, санхүүжилтийн байдал зэрэг нь тээг тушаа болж буйг хуралд оролцсон талууд онцолж байлаа. 

"Эрх зүйн орчин, уламжлалт ойлголт нь эмэгтэйчүүд нөөц боломжоо бүрэн ашиглахад асар их саад бэрхшээл болдог"

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "Өнөөдөр үйлчилж буй эрх зүйн орчин, соёлын зарим уламжлалт ойлголт нь эмэгтэйчүүд нөөц боломжоо бүрэн ашиглах, нийгмийн хөгжилд эзэмшсэн мэргэжил боловсролоо зарцуулахад асар их саад бэрхшээл болдог. Тэр дундаа эрх зүйн орчныг сайжруулах шаардлага байна. Жендэрийн эрх тэгш байдлын тухай хууль 2011 онд батлагдсан ч олон зүйл заалт нь одоо болтол хэрэгжиж чадаагүй. 

Олон улсын байгууллагуудаас Монголын улс төрийн түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлага байна гэж зөвлөдөг. Иймд УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооноос Улс төрийн намын тухай хууль, намын санхүүжилтийн тухай асуудлыг реформын чанартайгаар өөрчлөхийг зорьж байна" гэлээ. 

Улс төрийн намын тухай хуулийг шинэчилснээр санхүүжилтийг шилэн болгох, улс төр дэх авлигын асуудлыг ил болгох ач холбогдолтойгоос гадна хамгийн чухал зүйл нь жендэрийн тэгш байдлыг хангах юм хэмээн тэрбээр нэмж хэлсэн юм. 

Илейн Конкевич: Эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг 35-40 хувьд хүргэхэд хамтарч ажиллана

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд дэмжиж ажиллахаа өнөөдөр илэрхийлсэн юм.

Тус хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн Конкевич "Монголын эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд хүрч ажиллахад санхүүжилтийн эх үүсвэр хангалтгүй, цалин хөлсгүй, тэгш бус халамж, асаргааны үүрэг хүлээдэг, дэмжлэггүй хууль зэрэг эрх зүйн орчин, давхар стандарт болон жендэрт суурилсан хэвшмэл ойлголт зэрэг нь эмэгтэйчүүд улс төрд орох тэгш боломжийг бүрдүүлэхгүй байна. 

Цаашилбал шийдвэр гаргах түвшинд хүрсэн эмэгтэй улс төрч нь нийгмийн хяналтад илүү өртөж, нэр хүнд, хувь хүнийхээ хувьд ихээхэн хохирол амсдаг хэвээр байна. Энэ нь илүү олон эмэгтэйг ийм замналаар явахад нь тээг болж буй нэг бэрхшээл" гэлээ. 

Иймд шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжихийн тулд дараах байдлаар хамтран ажиллахаа илэрхийлэв. Тухайлбал,

  • эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг 35-40 хувьд хүргэх
  • улс төрийн нам зэрэг холбогдох байгууллагад жендэрийн эрх тэгш байдлыг хангахад тэргүүлэх ач холбогдол өгөх
  • сонгуульд нэр дэвших боломжтой эмэгтэйчүүдийг бүх шатанд дэмжих
  • манлайлагч болох хүсэл эрмэлзэлтэй эмэгтэйчүүдийн талаар мэдлэг ойлголтыг түгээх зэрэгт хамтрах аж. 

"Улс төрийн 10 мэдээллийн нэг дээр нь л шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй эмэгтэйчүүдийг дурдаж оруулж байна"

Харин дээр дурдсан зорилтыг хэрэгжүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагуудын үүрэг оролцоог их байгааг Хэвлэл мэдээллийн зөвлөлийн тэргүүн Г.Гүнжидмаа онцоллоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хайлаастаас Дарь эх явах замд 7300 мод тарьжээ10 сар 9. 17:40Багахангайгаас Эмээлт хүртэлх 127 км төмөр замын ажил дуусжээ10 сар 9. 17:38УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн амжилтыг олон улсын түвшинд үнэллээ10 сар 9. 17:11Да хүрээ авто худалдааны төв орчимд хөрсний бохирдлыг шинжлэв10 сар 9. 17:11Төв Азийн хэвлэл мэдээллийн 26 дугаар бага хурал эхэллээ10 сар 9. 17:10Конгод Эбола вирусээр 4200 гаруй хүн нас баржээ10 сар 9. 17:08ОХУ-аас нийлүүлж буй 134 вагон шатахууны татан авалтыг хурдасгахыг даалгажээ10 сар 9. 11:12Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон үеийн татварыг ирэх онд хасуулж тооцох санал НИТХ-д оруулна10 сар 9. 11:11Хүний амь эрсэдсэн газраас холгүй баавгайг олж, аюулгүй болголоо10 сар 9. 11:09Цэцэрлэг, сургуулиудыг намрын аялал, зугаалга зохион байгуулахыг хориглолоо10 сар 9. 11:09Харааны өөрчлөлтийг эрт илрүүлж, эмчлэх нь амьдралын чанар, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх боломжтой10 сар 8. 17:15Хар тэнгист газрын тос тээвэрлэж явсан хөлөг дроны цохилтод өртжээ10 сар 7. 15:21
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.