Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв таван жилийн ойгоо угтан шинэ брэнд бүтээжээ


11-р сарын 14
10 цаг 41 минут

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв үүсгэн байгуулагдсанаасаа хойш 1000 гаруй гишүүнтэй болж, 680 орчим иргэнийг гар урлал, эсгий урлал, арьсан урлал зэрэг сургалтад хамруулжээ. Таван жилийн ойгоо угтаж тус төвийн хамт олон “Монт” брэндийг бүтээж, хүүхдийн нумтай улавч, эсгий бойтог, олбог зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн байна. Гэртээ хүүхдээ хардаг ээжүүдэд зориулан 30 гишүүнтэйгээр анх нээгдэж байсан энэ төв өдгөө дэргэдээ хүүхэд харах үйлчилгээтэй болж, Сонгинохайрхан дүүргийн 27-р хороонд шинэ байранд үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Үүний зэрэгцээ тэд сургалтын төрлөө нэмж ноос ноолуурын чиглэлд, мөн сурагчдын хичээлийн хоцрогдол арилгах сургалт ч зохион байгуулахаар  төлөвлөж байна. Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр тус төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Таван жилийн өмнө тэрбээр тус төвийг санаачлан байгуулж байсан юм.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Гар урлал сонирхсон хэн бүхэнд энэ төвийн үүд хаалга нээлттэй. Үйлдвэрлэл эрхлэгчид маань төвтэйгөө тууштай хамтран ажилласнаар ажлын захиалга нь тогтмолжиж, орлогын эх үүсвэрээ баталгаажуулж чадна. Бид Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвтэй хамтран иргэдэд сургалт явуулдаг. Энэ төвөөс тус сургалтад хамрагдсан хүмүүс ч бий. Төгсөгчдөө дэмжин ажиллахад хэзээд бэлэн” гэсэн юм.

Эмэгтэйчүүдийн хөгжлийн төвийн дарга, монгол гутлыг 25 дахь жилдээ үйлдвэрлэж буй үндэсний үйлдвэр эрхлэгч М.Сувд-Эрдэнэ “Өнгөрсөн таван жилийн хугацаанд үйл ажиллагаа маань өргөжиж ноос ноолуурын чиглэл рүү орж байна. Эдийн засгийн хямралаас үүдэлтэй хүмүүс шинэ хувцас худалдан авахаас илүү хуучин хувцсаа сэргээн засварлаж, загвар дизайныг нь өөрчилж өмсөх сонирхолтой болсон. Тиймээс бид ноос ноолуур сүлжих, угаах, загварыг нь өөрчлөх үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн” гэлээ.

Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв МҮХАҮТ-тай хамтран ажиллаж төвийнхөө багш нарыг “Ахмад зөвлөх багш” болгосон бөгөөд Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн тэдэнд үнэмлэхийг нь гардуулан өгсөн юм. Ц.Удвалцэцэг таван жилийн өмнө сургалтад сууж эхэлсэн бол өнөөдөр өөрөө багш болж бусдад мэдлэгээ хуваалцаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж байв.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Зургаан давхар байрны дээврээс үсрэх гэж байсан 13 настай охиныг аварчээ2 сар 27. 14:41Английн нийслэл Лондон хотод “Монгол тэмээний өдөрлөг” үзэсгэлэнг анх удаа зохион байгуулахаар болжээ2 сар 27. 14:40Монгол Улсын баг мөсөн сийлбэрээр дэд байр эзэллээ2 сар 27. 14:39Монгол орны ойгоор бүрхэгдсэн талбайг 8.71 хувь гэж баталлаа2 сар 27. 14:38Хэрэглэгчийг шинэ түвшинд урьдчилан мэдрэх GALAXY S26 цувралтай танилцана уу2 сар 27. 14:36ЖАЙКА-гийн дэмжлэгтэйгээр гепатит дельта вирусийг хянах судалгаа хөгжүүлэлтийн үндэсний хэмжээний төсөл хэрэгжинэ2 сар 27. 14:34Н.Учрал: Танилын нүүр халуун хэдий боловч Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, Н.Тавинбэх, А.Амундра нарыг МАН-ын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байна2 сар 27. 14:329.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 23 дугаар сургуулийн усан бассейн бүхий спорт заалыг ашиглалтад оруулжээ2 сар 27. 14:29ЕБС-ийн бүх сурагчдыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр “Үдийн хоол” хөтөлбөрт тэгш хамруулах санал гаргажээ2 сар 27. 14:27Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлнэ2 сар 27. 14:25"Гашуунсухайт-Ганцмод төмөр замын бүтээн байгуулалтад 460 тэрбумыг олгоно"2 сар 26. 20:20"Бид авлигын индексээр Непал, Филиппин, Сьерра-Леоне зэрэг улсын ард орлоо"2 сар 26. 20:19
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.