Хотын хөгжлийн шинэ чиг эндээс эхэлнэ


11-р сарын 11
15 цаг 15 минут

Хотод амьдарч буй хэн бүхний хувьд ая тухтай, эрүүл, аюулгүй орчныг цогцлоох, учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, хотын өнгө төрх, төлөвлөлт, зохион байгуулалтыг эмх цэгцтэй болгох үндсэн суурь нь стандарт билээ. Амьдран буй орчноос эхлээд үйлчилгээ авах, зорчих гээд иргэдийн өдөр тутмын амьдралд нөлөөлөх эдгээр стандартыг тогтоох, мөрдөх нь нийгэм, эдийн засаг, байгаль орчинд олон давуу талыг бий болгоно. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталсан нь хот стандарттай болох нөхцөлийг бүрдүүлсэн юм. Улаанбаатар хотын хувьд нийт 22 бүлэг, 97 стандартыг батлан мөрдөхөөр төлөвлөж буйн эхний 9 бүлгийн 38 стандартыг баталсан нь 2022 оны аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн билээ.

Энэхүү хэм хэмжээ, стандартыг таниулах, мэдээлэл өгөх, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд, урт хугацааны хамтын ажиллагааны цар хүрээг тодорхойлохоор Хотын стандартын нэгдсэн зөвлөгөөнийг өнөөдөр  зохион байгуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Д.Сумъяабазар: Хотын хөгжлийн шинэ чиг эндээс эхэлнэ

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “НИТХ Хотын анхны стандартыг хэлэлцэж баталсан нь Улаанбаатарын түүхэнд нэгэн шинэ эхлэл болон тэмдэглэгдсэн. Цаашид стандартыг хэрхэн таниулах, мөрдөх, тогтолцоог нь бэхжүүлэх талаар та бүхэнтэй зөвлөлдөхөөр цуглалаа” хэмээн зөвлөгөөнийг нээлээ.

Зөвлөгөөнд Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвийн дарга Р.Дагва болон холбогдох байгууллага, газрын төлөөлөгчид, хувийн хэвшлийнхэн, салбар салбарын төлөөлөл оролцсон юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар зөвлөгөөний үеэр “Хотыг хот шиг хөгжүүлэх, иргэндээ ээлтэй, өөрийн гэсэн өнгө төрхтэй, эмх замбараатай болгохын тулд хийх бодит алхам нь нэгдсэн стандартыг боловсруулах, батлах, хэрэгжүүлж эхлэх үйл явц болж байна. Улаанбаатарын хувьд энэ бол шинэ эхлэл. 50 жилийн дараа, 100 жилийн дараа бидний үр хойч амьдрах энэ хотыг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг чиг эндээс эхэлнэ. Бүгдэд ээлтэй амьдрах орчин, хүртээмжтэй тэгш үйлчилгээ, ажиллаж амьдрах аюулгүй тайван нөхцөлийг бүрдүүлэх бодлогын бичиг баримтыг цаашид олон нийтэд сурталчлан таниулах, хэрэгжүүлэх, мөрдөх, хэрэгжилтийг нь хянах үйл явцад төр, албан байгууллагууд, иргэд бүгд нэгдэж, өөр өөрсдийн санаачилга, манлайллаа үзүүлэх нь нэн чухал.

НИТХ-ын хурлаар баталсан эдгээр стандартыг хийж буй, цаашид хийх ажилд тусган мөрдөөд эхэлж байна. Тухайлбал, нийтийн тээврийн салбарын стандартыг хангасан 65 автобусыг үйлчилгээнд нэвтрүүллээ. Энэ ажил цаашид ч үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийхдээ энэ шаардлагуудыг мөрдөнө гэсэн үг” хэмээн онцоллоо.

Хотын стандартыг боловсруулах Ажлын хэсгийг 2021 оны арванхоёрдугаар сард байгуулсан бөгөөд 70 байгууллагын 216 ажилтан, албан хаагч, судлаач, мэргэжлийн зөвлөхүүдтэй хамтран 1558 баримт бичиг, материалыг судлан, стандартыг боловсруулсан. Мөн стандартыг боловсруулахын тулд эрдэмтэн судлаачид, мэргэжлийн байгууллагууд, төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, иргэдийн саналыг авсан юм. Тиймээс хэрэгжилтийн хувьд биелэх бүрэн боломжтой, олон улсын жишигт нийцсэн, хэрэглэхэд хялбар, үнэ төлбөргүй зэрэг олон давуу талтайг зөвлөгөөний үеэр онцолж байлаа.

Цогц, хялбар, хүртээмжтэй

НИТХ-аар батлан хэрэгжүүлж эхэлсэн есөн бүлэг, 38 стандартыг Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвийн дарга Р.Дагва танилцууллаа.

Хотын стандартын эхний хэсэгт нийгмийн дэд бүтэц, хот төлөвлөлт, хот байгуулалт, худалдаа үйлчилгээний газрын гадна орчин, нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, зорчигч тээврийн үйлчилгээ, гэрэлтүүлэг гэрлэн чимэглэл, хог хаягдлын менежмент, иж бүрэн гудамж, ногоон байгууламж гэсэн чиглэлд тавигдах ерөнхий шаардлага, стандартууд багтжээ. Өөрөөр хэлбэл, ерөнхий боловсролын сургууль, эрүүл мэнд, төрийн байгууллагын гадна орчны ерөнхий стандартуудаас эхлээд нийтийн тээврийн хэрэгсэл, гудамж талбайн гэрэлтүүлэг, ногоон байгууламж гээд ерөөс хотод оршин сууж буй бүгдэд хамаатай асуудлыг чухалчилсан байна.  

Түүнчлэн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээтэй холбоотой бүхий л шаардлагыг нэг дороос цогцоор нь хүлээн авч танилцаж болох,  зураг дүрслэлээр тайлбарласан тул ойлгоход хялбар, хүн бүрд нээлттэй, ил тод, үнэ төлбөргүй, нэгдсэн бүртгэлийн тогтолцоотой учраас хайх, уншиж судлах, танилцахад хялбар, хэрэгжилтэд хяналт тавих тогтолцоог бүрдүүлэхээр төлөвлөсөн, мөн стандарт бүр түүнд агуулсан хэм хэмжээ, тавигдах шаардлагыг хангасан эсэхийг дүгнэх шалгах хуудастайгаараа онцлог аж.

Бүгдийн оролцоо чухал

Хотын стандартыг батлан гаргаснаар богино хугацаанд буюу 1-2 жилийн хугацаанд стандартын талаарх мэдлэг сайжирч, хотын хөгжилд иргэдийн оролцоо нэмэгдэж, хүн бүр стандарт шаардлагыг хянах боломжтой болох бол дунд хугацаанд хотын соёл төлөвшиж, хууль тогтоомж, стандарт, нормын зөрчил буурч, хөрөнгө оруулалтын ажлын үр дүн сайжирч, орчны таагүй нөхцөлөөс үүдэлтэй осол гэмтэл, өвчлөл буурахын сацуу урт хугацаандаа нийгмийн үйлчилгээний хүртээмж сайжирч, иргэдийн сэтгэл ханамж дээшилнэ гэж тооцож байгаа гэсэн юм.

Ингэхийн тулд эдгээр стандартыг таниулах, мэдээлэл түгээх, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавихад оролцогч бүх талын буюу төр, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллага, иргэдийн оролцоо, мөн одоо мөрдөж буй бусад хууль, дүрэм журамтай уялдах нь чухлыг чуулганы үеэр онцолж байлаа. Энэ талаар Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо “Стандартыг хэрэгжүүлэх шатандаа бусад хууль журам, норм дүрэм, техникийн шийдлүүдтэй уялдуулах нь чухал” гэж саналаа хэллээ.

Ташрамд, энэхүү нэгдсэн зөвлөгөөний дараа салбар салбарын төлөөлөл, мөн залуус нийгмийн бүлэгт чиглэсэн зөвлөгөөнүүдийг зохион байгуулж, хотын стандартын талаар таниулах, санал солилцох ажлуудыг хийх юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БНСУ-аас Монголд суух шинэ элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ2 цаг 57 минутын өмнөЦУОШГ: IV сарын эхээр нутгийн хойд хэсгээр бороотой, өмнөд хэсгээр цасан шуургатай2 цаг 58 минутын өмнөТӨВ: “Шар усны үерийн хариу арга хэмжээ” команд штабын сургууль эхэллээ2 цаг 59 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тамгаа Х.Баттулгад гардуулахдаа "С.Зоригийн хэргийг л битгий сөхөөрэй" гэсэн гэдэг3 цагийн өмнөХ.Булгантуяа: Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэх санал хүргүүлсэн3 цаг 2 минутын өмнөЧингэлтэй дүүрэгт байрлах "Эрэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл, өгөх жишиг төв"-өөс 85 хүн сэтгэл зүйн үйлчилгээ авчээ3 цаг 2 минутын өмнөС.Чинзориг: Сүүлийн дөрвөн жилд эрүүл мэндийн салбарт 833.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн3 цаг 3 минутын өмнөО.Цогтгэрэл: Монгол Улсын гол асуудал иргэд нь ядуурч төр нь 5 дахин томорч байна3 цаг 4 минутын өмнөСолонгосчууд Монголд, Монголчууд Солонгост болон Зүүн Азийн 10 улсад өөрсдийн төлбөрийн аппликэйшнээр тооцоо хийдэг боллоо3 цаг 5 минутын өмнөОрон нутагт 300 мянган орон сууц барина3 цаг 6 минутын өмнөХятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав3 сар 28. 17:52Хятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв3 сар 28. 17:52
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.