"Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан цор ганц номын сан нь Улаанбаатар хотын нийтийн төв номын сан"


11-р сарын 11
12 цаг 57 минут

Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь ЗХУ-ын техник, эдийн засгийн тусламжаар 1980 онд ашиглалтад орсон, 93 мянган нэр төрлийн 386 мянга гаруй сан хөмрөгтэй аж.

Харин салбарууд нь Монголын анхны номын сангуудаар нэрлэгддэг бөгөөд Чингэлтэй дүүрэг дэх М.Горькийн нэрэмжит номын сан 1946, Хан-Уул дүүрэг дэх номын сан 1948, Баянзүрх дүүрэг дэх номын сан 1968, Сонгинохайрхан дүүрэг дэх номын сан 1991 онд байгуулагджээ.

Тус номын санг олон улсын жишиг болгох талаар судалж, үйл ажиллагаагаа танилцуулахыг үүргийг өнгөрсөн сард болсон нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын үеэр өгсөн. Энэ дагуу тус номын сангийн захирал Д.Индра хэрхэн жишиг болох боломжтой талаар болон үйл ажиллагаа, фондын баяжилт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх асуудлыг танилцуулав.

Улсын хэмжээнд 1,500 гаруй номын сан байдгаас хөгжлийн бэрхшээлтэй болон харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан цорын ганц номын сан нь Улаанбаатар хотын нийтийн төв номын сан. 42 жилийн хугацаанд 350 мянга гаруй хүн карт нээлгэснээс 101 мянга гаруй уншигч тогтмол үйлчлүүлдэг. Эдгээрээс 32  мянга нь хүүхэд, 1,500 орчим нь ахмад настан, 66 мянга гаруй насанд хүрэгчид бол хөгжлийн бэрхшээлтэй 291 иргэн байна. Мөн 200 гаруй орны 150 хэл дээрх номыг харааны бэрхшээлтэй иргэд онлайнаар унших боломжийг бүрдүүлжээ.

Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн захирал Д.Индра сүүлийн жилүүдэд номын баяжилтыг хийхэд анхаарч, хүртээмжийг нэмэгдүүлж байгаа. Цаашид зургаан төрлийн үйлчилгээг E-Mongolia системд оруулж, цахим мэдээллийн сан бүрдүүлэхээр зорьж байгаа. Орчин үед номын санг ном унших газар гэхээсээ илүү соёлын төв, бүтээлч орон зай гэж харах болсон. Энэ хүрээнд Америкийн элчинтэй хамтран төсөл хэрэгжүүлж, Бүтээгчдийн орон зайг байгуулах гэх мэт олон ажил санаачилж, зохион байгуулж байгааг хэлж байлаа.

Төв болон салбар номын санд фондын баяжилтыг нэмэгдүүлж, дөрвөн салбар номын санг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээ үзүүлдэг болгох шаардлагатай байгааг мөн онцолж байсан юм. Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Улаанбаатар хотын нийтийн төв номын санг  олон улсын жишиг нийтийн номын сан болгох, төр, хувийн хэвшлийн түншлэлээр шинэчлэн сайжруулах боломжийн талаар судалгаа хийж, Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр болжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хайлаастаас Дарь эх явах замд 7300 мод тарьжээ10 сар 9. 17:40Багахангайгаас Эмээлт хүртэлх 127 км төмөр замын ажил дуусжээ10 сар 9. 17:38УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн амжилтыг олон улсын түвшинд үнэллээ10 сар 9. 17:11Да хүрээ авто худалдааны төв орчимд хөрсний бохирдлыг шинжлэв10 сар 9. 17:11Төв Азийн хэвлэл мэдээллийн 26 дугаар бага хурал эхэллээ10 сар 9. 17:10Конгод Эбола вирусээр 4200 гаруй хүн нас баржээ10 сар 9. 17:08ОХУ-аас нийлүүлж буй 134 вагон шатахууны татан авалтыг хурдасгахыг даалгажээ10 сар 9. 11:12Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон үеийн татварыг ирэх онд хасуулж тооцох санал НИТХ-д оруулна10 сар 9. 11:11Хүний амь эрсэдсэн газраас холгүй баавгайг олж, аюулгүй болголоо10 сар 9. 11:09Цэцэрлэг, сургуулиудыг намрын аялал, зугаалга зохион байгуулахыг хориглолоо10 сар 9. 11:09Харааны өөрчлөлтийг эрт илрүүлж, эмчлэх нь амьдралын чанар, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх боломжтой10 сар 8. 17:15Хар тэнгист газрын тос тээвэрлэж явсан хөлөг дроны цохилтод өртжээ10 сар 7. 15:21
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.