Д. Баярболд: Хүний папиллома вирусийн эсрэг вакцин нь хүний дархлаа тогтолцоонд танигдан дархлааны ой санамж үүсгэх буюу папиллома вирусийн эсрэг дархлаа тогтоох үүрэгтэй


10-р сарын 28
18 цаг 27 минут

Өнөөдөр буюу 2022 оны арав дугаар сарын 28-ны өдрийн ЭМЯ-ны хэвлэлийн хурлаар хүний хөхөнцөр вирус буюу папиллома вирусийн II тунгийн талаар ярьсан. Энэхүү вакцинжуулалтын mалаар Эрүүл Мэндийн яамны Нийтийн Эрүүл Мэндийн яамны газрын дарга Д. Баярболдоос тодрууллаа.

- Сайн байна уу? Хүний хөхөнцөр вирус буюу папиллома вирусын эсрэг вакцины хоёр дахь тун энэ оны арваннэг дүгээр сард манай улсад ирж иргэдийг вакцинжуулна гэж сонслоо. Та энэ тухай дэлгэрүүлэн тайлбарлаж өгөөч?

 -  Хүний папиллома вирусийн эсрэг вакцин нь хүний дархлаа тогтолцоонд танигдан дархлааны ой санамж үүсгэх буюу папиллома вирусийн эсрэг дархлаа тогтоох үүрэгтэй юм. Тиймээс энэхүү вакцинд хамрагдсан хүмүүс папиллом вирусээр өвдөхгүй гэсэн үг.

Манай орон  2021 онд 1000 хүн тун “Мерк үйлдвэрийн Гардасил 4 цент” вакциныг захиалан хүлээн авч иргэдээ сайн дурын үндсэн дээр вакцинжуулалтад хамруулсан. Харин одоо арваннэг дүгээр сарын 10-ны өдөр 10000 хүн тун вакцин хүлээн авч иргэдийхээ папиллома вирусийн эсрэг бүрэн тунг хийхэд бэлэн болоод байна.

-Папиллома вирусийн эсрэг вакцин нь хүнд ямар нэгэн сөрөг нөлөө, хариу урвал үзүүлдэг үү?

-Эрдэмтдийн судалгаагаар бол хүний биед ямар нэгэн сөрөг гаж нөлөө үзүүлэхгүй гэдэг нь батлагдсан. Харин умайн хүзүүний хавдар, гадна бэлгийн үү, толгой хүзүүний хавдраас сэргийлэх ач холбогдолтой гэж нотолсон байдаг. Зарим тохиолдолд л вакцин тариулсан тухайн хэсэгтээ хавдах, улайх шинж тэмдэг ажиглагдсаныг бас тэмдэглэсэн байсан. Дэлхийн улс орнууд нийтээрээ энэхүү вакцинд тогтмол, шуурхай хамрагдаж байгаа шүү дээ.
- Вакцинжуулалтад хамрагдахад насны хязгаар бас яригдаад байсан энэ талаар тайлбарлаж өгч болох уу?

- 9-14 нас, 15 ба түүнээс дээш нас гэсэн ангиллаар вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөж байгаа. Урд нь бас ингэж хамруулсан. Гэхдээ насны ангилал болон бүрэн тунгийн талаар тодорхой шийдэлд хүрээгүй байна.

- Нэг хүн тун вакциныг ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын сайн дурын цэгт 20000 төгрөгөөр хийж байгаа гэсэн үү?

- Тийм ээ

Заа ойлголоо. Ярилцсанд баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Хайлаастаас Дарь эх явах замд 7300 мод тарьжээ10 сар 9. 17:40Багахангайгаас Эмээлт хүртэлх 127 км төмөр замын ажил дуусжээ10 сар 9. 17:38УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн амжилтыг олон улсын түвшинд үнэллээ10 сар 9. 17:11Да хүрээ авто худалдааны төв орчимд хөрсний бохирдлыг шинжлэв10 сар 9. 17:11Төв Азийн хэвлэл мэдээллийн 26 дугаар бага хурал эхэллээ10 сар 9. 17:10Конгод Эбола вирусээр 4200 гаруй хүн нас баржээ10 сар 9. 17:08ОХУ-аас нийлүүлж буй 134 вагон шатахууны татан авалтыг хурдасгахыг даалгажээ10 сар 9. 11:12Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон үеийн татварыг ирэх онд хасуулж тооцох санал НИТХ-д оруулна10 сар 9. 11:11Хүний амь эрсэдсэн газраас холгүй баавгайг олж, аюулгүй болголоо10 сар 9. 11:09Цэцэрлэг, сургуулиудыг намрын аялал, зугаалга зохион байгуулахыг хориглолоо10 сар 9. 11:09Харааны өөрчлөлтийг эрт илрүүлж, эмчлэх нь амьдралын чанар, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх боломжтой10 сар 8. 17:15Хар тэнгист газрын тос тээвэрлэж явсан хөлөг дроны цохилтод өртжээ10 сар 7. 15:21
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.