Соёлын бүтээлч сар аянд орон нутгийн соёлын салбарынхан оролцоно


10-р сарын 27
10 цаг 19 минут

“Соёлын яам, харьяа байгууллагууд, хувийн хэвшил, уран бүтээлчид хамтран “Соёлын бүтээлч сар” аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагдаж байна” гэж Соёлын яамнаас мэдээллээ.

Энэ жил Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбарт хамаарах 140 гаруй арга хэмжээг Улаанбаатарт хотод, 600 гаруй хөтөлбөр арга хэмжээг орон нутагт зохион байгуулахаар төлөвлөжээ.

Өнгөрсөн жил хөл хорионы дэглэм сулрахтай зэрэгцэн Соёлын бүтээлч сар эхэлж үзвэр үйлчилгээ нээгдэж байсан хэдий ч соёлын хүртээмжийг богино хугацаанд нэмэгдүүлж байжээ. Тухайлбал, өнгөрсөн жил Соёлын яам соёлын бүтээлч сарын хүрээнд 180 гаруй байгууллагатай хамтран ажиллаж, 2072 уран бүтээлчийг хамруулан, 167 арга хэмжээг зохион байгуулсан. Ингэснээр танхимаар 22 мянга орчим хүн, цахимаар 1.7 сая хүнд соёлын үйлчилгээ үзүүлж, цар тахлын дараах соёлын салбарыг богино хугацаанд сэргээсэн юм.

Энэ жил мөн адил Соёлын бүтээлч сарын хүрээнд соёлын хүртээмжийг нэмэгдүүлэхийг нэн тэргүүнд зорьж, Улаанбаатар хотоос гадна орон нутаг дахь соёлын үйлчилгээ үзүүлдэг төрийн болон хувийн хэвшил, уран бүтээлчдийг хамруулж буйгаараа онцлогтой юм байна.

Өнгөрсөн жил болсон Соёлын бүтээлч сар аяны хүрээнд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бодлогыг тодорхойлж байсан бөгөөд Засгийн газрын хуралдаанаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийг баталсан.

Ташрамд дурдахад, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн талаарх Соёлын сайд Ч.Номингийн мэдээллийг Энд дарж, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бодлогыг хэрхэн тодорхойлсон талаарх илтгэлийг Энд дарж, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх салбаруудыг тайлбарлан танилцуулсан нэвтрүүлгийг Энд дарж үзэх боломжтой юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

ЭСЯ: Хятад миссийн асуудлаар зохион байгуулагчид тайлбар өгөөгүй, үргэлжлүүлэн ажиллаж байна10 сар 12. 9:54Түргэн тусламжийн машин дуудах үнэ дэлхийн улс орнуудад ямар ялгаатай вэ?10 сар 12. 9:51Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас орно10 сар 12. 9:47Халхгол суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа10 сар 12. 9:46Трамп: Украин шинэ удирдагчтай болох цаг болжээ10 сар 12. 9:45Төсвийн зарлага ₮43 их наяд буюу сонгууль угтсан төсөв10 сар 12. 9:44Хайлаастаас Дарь эх явах замд 7300 мод тарьжээ10 сар 9. 17:40Багахангайгаас Эмээлт хүртэлх 127 км төмөр замын ажил дуусжээ10 сар 9. 17:38УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн амжилтыг олон улсын түвшинд үнэллээ10 сар 9. 17:11Да хүрээ авто худалдааны төв орчимд хөрсний бохирдлыг шинжлэв10 сар 9. 17:11Төв Азийн хэвлэл мэдээллийн 26 дугаар бага хурал эхэллээ10 сар 9. 17:10Конгод Эбола вирусээр 4200 гаруй хүн нас баржээ10 сар 9. 17:08
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.