Эх орон байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт Монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин Биеийн тамир, спортын улсын хорооны ажилтан, албан хаагчид өчигдөр Налайх дүүргийн Шинэ цэнгэлдэх хүрээлэн орчимд мод тарьж, өмнө нь тарьсан модоо услаж өөрсдийн хувь нэмрээ орууллаа. “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөнд биеийн тамир, спортын салбарынхан тэргүүлэн оролцож бүх нийтийг мод тарих үйлсэд уриалах, салбарын нэр бүхий төгөл бий болгон улс орноо ойжуулах үйлсэд ийнхүү нэгдэн ажиллалаа.