Олимпын наадамд оролцох Монголын баг тамирчид Германд бэлтгэл сургуулилт хийх боломж бүрдлээ


10-р сарын 18
9 цаг 39 минут

 

“Парис-2024” зуны олимпын наадамд оролцох Монголын тамирчид ХБНГУ-ын Заарбрюкен дахь Олимпын бэлтгэлийн төвд бэлтгэл сургуулилт хийх боломж бүрдлээ.

УИХ дахь Монгол-Германы бүлгийн дэд дарга, УИХ дахь Биеийн тамир спортыг дэмжих бүлгийн дарга Ц.Мөнхцэцэг  ЭСЯ-ны цэргийн атташе С.Самдангэлгийн хамт ХБНГУ-ын Дугуйн холбооны ерөнхийлөгч, Германы Батлан хамгаалах яамны сайд асан Рудольф Шарпингтай өнөөдөр Франкфурт хотноо уулзжээ.

Уулзалтаар Монгол-Германы хоорондын спортын харилцааг өргөжүүлэх, Монголын залуу тамирчдыг Германд сургах, улсын шигшээ багийн хамтарсан бэлтгэл хийлгэх, Монголын дасгалжуулагч нарыг урт, богино хугацааны сургалтад хамруулах, Германы дугуйн клубүүдтэй хамтын ажиллагаа тогтоох, ханан дугуй буюу Track-ийн дугуйчдыг бэлтгэх, эмэгтэй дугуйчдыг дэмжих тухайд хамтран ажиллахаар болов.

ХБНГУ-ын Дугуйн холбооны ерөнхийлөгч Рудольф Шарпинг Монголын дугуйн спортыг дэмжин ажиллахаас гадна “Парис-2024” олимпын наадамд оролцох Монголын спортын бүх төрлийн тамирчдыг ХБНГУ-ын Заарбрюкен дахь “Olympischen Dorf” буюу Олимпын тосгонд байрлуулан бэлтгэл хийлгүүлэх асуудлыг дэмжье гэдгээ илэрхийллээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Ноолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ4 сар 24. 15:40“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”4 сар 24. 15:39Хөгжлийн суурь хүчин зүйлд анхаарах нь4 сар 24. 15:39Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шар усны үерт автсан айлын байшингаас таван тонн орчим ус соруулжээ4 сар 24. 15:38Ногоон автобусны хэргийн шүүх хурлыг хойшлуулжээ4 сар 24. 15:37Төвийн бүсийн хөл бөмбөгийн аваргууд тодров4 сар 24. 15:35Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна4 сар 24. 15:33"Цахим спортын мэргэжлийн тамирчин болж, амжилтад хүрэх магадлал 0.1 хувь"4 сар 24. 15:33"Галд өртөж, ашиглах боломжгүй болсон 207 дугаар байрыг буулгаж, шинээр барих эсэхийг УОК шийдэхгүй"4 сар 24. 15:32Замын хашлага биш цоорхойгоо цойлдоё4 сар 24. 15:31Олимпын мөнгөн медальт тамирчин Кэт Бишоп “Алсуур ялалт" номынхоо нээлтийг Монголд хийлээ4 сар 24. 15:30Морьт эргүүл ажиллаж байна4 сар 24. 15:29
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.