Дөрвөн хотын жүдо бөхийн тамирчдын нөхөрсөг тэмцээн эхлэв


10-р сарын 12
10 цаг 45 минут

Улаанбаатар, Сөүл, Якутск, Улаан-Үд хотын жүдо бөхийн өсвөрийн шигшээ багуудын нөхөрсөг уулзалт, тэмцээн өнөөдөр эхэллээ. Тэмцээнд дөрвөн хотын есөн багийн 64 тамирчин оролцож, авхаалж самбаагаа сорьж буй.

Нийслэлийн Биеийн тамир, спортын газар болон БНСУ-ын Сөүл хотын Жүдо бөхийн холбооны хооронд 2019 онд байгуулсан Санамж бичгийн хүрээнд уг тэмцээнийг энэ жил Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Тэмцээнийг нээж Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Спорт бол нөхөрлөл, хүндэтгэл. Спортоор дамжуулан улс орнууд дэлхий дахинд өөрсдийгөө сурталчлан таниулдаг. Хамгийн шударгаар хөлс хүч, хөдөлмөрөө зарцуулж улс орныхоо нэрийг өндөрт өргөж яваа нийт баг, тамирчдадаа халуун баяр хүргэж, талархал илэрхийлье” хэмээсэн юм.

Тус нөхөрсөг уулзалт, тэмцээн нь жүдо бөхийн спортыг сурталчлан хөгжүүлэх, ах дүү хотуудын баг тамирчид харилцан туршлага солилцох, өрсөлдөх, ур чадвараа дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Ноолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ1 цаг 4 минутын өмнө“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”1 цаг 5 минутын өмнөХөгжлийн суурь хүчин зүйлд анхаарах нь1 цаг 5 минутын өмнөСүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шар усны үерт автсан айлын байшингаас таван тонн орчим ус соруулжээ1 цаг 6 минутын өмнөНогоон автобусны хэргийн шүүх хурлыг хойшлуулжээ1 цаг 7 минутын өмнөТөвийн бүсийн хөл бөмбөгийн аваргууд тодров1 цаг 9 минутын өмнөИх Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна1 цаг 10 минутын өмнө"Цахим спортын мэргэжлийн тамирчин болж, амжилтад хүрэх магадлал 0.1 хувь"1 цаг 11 минутын өмнө"Галд өртөж, ашиглах боломжгүй болсон 207 дугаар байрыг буулгаж, шинээр барих эсэхийг УОК шийдэхгүй"1 цаг 12 минутын өмнөЗамын хашлага биш цоорхойгоо цойлдоё1 цаг 13 минутын өмнөОлимпын мөнгөн медальт тамирчин Кэт Бишоп “Алсуур ялалт" номынхоо нээлтийг Монголд хийлээ1 цаг 14 минутын өмнөМорьт эргүүл ажиллаж байна1 цаг 15 минутын өмнө
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.