Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Чингис хаан” музейн нээлтэд оролцлоо


10-р сарын 11
16 цаг 05 минут

Хүннү гүрний үеэс XX зууны эхэн үеийг хүртэлх Монголын хаад язгууртнууд, нүүдэлчин монголчуудын түүхийг харуулсан Их Эзэн Чингис хааны музейн нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцлоо.

“Чингис хаан” музей байгуулах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар 2019 оны долдугаар сарын 3-ны 280 дугаар тогтоолоор гаргасан бөгөөд энэхүү бүтээн байгуулалт нь сүүлийн 30 жилд Монголын нийгэм, соёлын салбарт хийгдсэн хамгийн том бүтээн байгуулалт болж байна. Мөн монголчууд бидний хувьд эх орон, өвөг дээдэс, үүх түүх, үнэт зүйлсээрээ бахархах, хойч үедээ өв соёлоо уламжлан үлдээх, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой юм.

“Чингис хаан” музей нь 2000 жилийн түүхэн дэх Монголын хаад язгууртан, нүүдэлчдийн түүхийг цогцоор нь харуулсан төрт ёсны томоохон музей гэдгээрээ онцлог. 12 мянга орчим үзмэртэй, 93 хувь нь эх үзмэр бол үлдсэн нь 10 улсын номын сан, музейн архив дахь эд өлгийн зүйлсийн хуулбар уран бүтээл юм.

Бүтээн байгуулалтын хувьд олон улсын стандартад бүрэн нийцсэнээрээ “Чингис хаан” музей Монголын музейн салбарт жишиг болж байна. Энд орчин үеийн технологийн дэвшлийг ашигласан анимейшн, интерактив, QR, VR нэвтрүүлсэн. Дурсгал бүр QR кодтой байх бөгөөд үзэгчид гар утсаараа тус кодыг уншуулан монгол, англи, орос хэлээр нэмэлт тайлбар авах боломжтой ажээ.

“Чингис хаан” музей 2022 оны аравдугаар сарын 13-наас олон нийтэд үйлчилж эхэлнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа1 цаг 14 минутын өмнөИхэнх нутгаар цаг агаар тогтуун байна1 цаг 15 минутын өмнөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна1 цаг 16 минутын өмнөГ.Дамдинням: Шатахууны үнийг буулгана1 цаг 17 минутын өмнө"Оюутолгой" компани 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ1 цаг 17 минутын өмнөБогдхан ууланд буга хүн рүү дайрч, мөргөсөн тохиолдол удаа дараа бүртгэгджээ1 цаг 18 минутын өмнөЭлсэн тасархайн элсний нүүлтийг сааруулж байна1 цаг 20 минутын өмнөТэгш, сондгойгоор зорчсон өдрүүдийн зам ашигласны төлбөрийг чөлөөлнө1 цаг 21 минутын өмнөИнфляцын түвшин 4.2 нэгж хувиар нэмэгджээ1 цаг 21 минутын өмнөЕсөн улсын 129 иргэнийг албадан гаргав1 цаг 22 минутын өмнөНьюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.