ОХУ-ын Уран гулгалтын холбооны удирдлагууд айлчлав


10-р сарын 11
11 цаг 52 минут
Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны 2022 оны хурлын шийдвэр, Биеийн тамир, спортын улсын хороо, ОХУ-ын Спортын яамтай байгуулсан 2022-2024 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу манай улсын “Степпа арена” мөсөн ордонд ОХУ-ын уран гулгалтын нэртэй тамирчдын үзүүлэх тоглолтыг 2023 оны 02 дугаар сард Монгол Улсын Соёлын яам, БТСУХ, ОХУ-ын Уран гулгалтын холбооноос төлөвлөж байна.
Энэхүү үзүүлэх тоглолтын бэлтгэл ажлыг хангах хүрээнд ОХУ-ын Уран гулгалтын холбооны гүйцэтгэх захирал Коган Александр Ильич, Удирдах зөвлөлийн гишүүн Свиридов Сергей Васильевич нар манай улсад айлчилж байгаа юм.
Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан өнөөдөр ОХУ-ын Уран гулгалтын холбооны гүйцэтгэх захирал Коган Александр Ильич, Удирдах зөвлөлийн гишүүн Свиридов Сергей Васильевич нарыг Спортын төв ордонд хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Д.Жаргалсайхан дарга “Биеийн тамир, спортын улсын хорооны нэрийн өмнөөс Монгол улсад уран гулгалтын спортыг хөгжүүлэх, хүүхэд залуучуудын дунд таниулан сурталчлах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Та бүхэнд нийт уран гулгалтын спортыг сонирхдог, дэмждэг хөгжөөн дэмжигч, багш, дасгалжуулагч, тамирчид болон хувиасаа талархал илэрхийлье” хэмээв.
Уран гулгалтын үзүүлэх тоглолтыг зохион байгуулах нь хүүхэд, залуус руугаа чиглэсэн сайн сайнааны ажил гэж ойлгож болно. Хамгийн гол нь үзэгчдэд үзүүштэй байх нь чухал. Иймээс зохион байгуулалтыг хэрхэн хийх талаар хамтарсан ажлын хэсгийг байгуулах, тоглолтын үзэл баримтлалыг хэлэлцэн батлах нь чухал болохыг талууд онцлон тэмдэглэв.
Талууд дараагийн хамтарсан уулзалтаа ОХУ-ын Красноярск хотноо энэ оны 12 дугаар сарын 22-25-нд болох Бүх Оросын уран гулгалтын АШТ-ий үеэр хийхээр болж, бүхий л нарийвчласан төлөвлөгөө, хариуцах ажлаа ярихаар болж, Монголын төлөөлөгчдийг энэхүү арга хэмжээнд урилаа.
Монголын уран гулгалтын спортыг хөгжүүлэх хүрээнд тамирчин, дасгалжуулагч солилцох, бэлтгэх тухай талууд саналтай солилцов.
ОХУ-ын Уран гулгалтын холбооны удирдлагууд айлчлалын хүрээнд уран гулгалтын үзүүлэх тоглолт зохион байгуулах “Степпа арена” мөсөн ордонтой танилцан, Степпа арена ХХК-ний ТУЗ-ийн дарга П. Цагаантай уулзсан бөгөөд Уран гулгалтын холбооны гүйцэтгэх захирал Коган Александр Ильич дүгнэхдээ “Степпа арена" ордон бол уран гулгалтын дэлхийн хэмжээний тэмцээн, бусад арга хэмжээ зохион байгуулах шаардлагыг бүрэн хангасан байна гэж хэллээ.
“Степпа арена” ордны онцлог нь үзэгчдийн суудал нь зөв байрлалтай юм байна” хэмээн тэрээр өгүүлэв. ОХУ-ын нэртэй уран гулгагчдын үзүүлэх тоглолтыг ирэх оны хоёрдугаар сарын эхээр зохион байгуулах урьдчилсан төлөвлөгөө гарган ажиллаж байгаа ба ОХУ-ын талаас олимпын аварга Алина Загитова нарын 15 орчим тамирчин ирэх төлөвтэй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч эхэлжээ4 сар 12. 15:48"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"4 сар 12. 15:47Амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтрүүллээ4 сар 12. 15:47"Камбож улс 100 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг гурван цент болгосон"4 сар 12. 15:46Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 12. 15:45Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв4 сар 12. 15:45Амралтын өдрийг гэр бүлээрээ ГОЁ өнгөрүүлэх санаа4 сар 12. 15:44Ажлаа таслах ёс зүйн зөрчил шүү, гишүүд ээ!4 сар 12. 15:42Манай улсын нийт малын 10.2 хувь нь хорогджээ4 сар 12. 15:41У.Хүрэлсүх: Хот, хөдөөгийн боловсролын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай4 сар 12. 15:40"Nvidia"-гийн хамаатан ба гол өрсөлдөгч4 сар 11. 13:29СҮХБААТАР: Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг ажиллаж байна4 сар 11. 13:28
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.