УСУГ Хүний нөөцийн менежментийн 30400 багц стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна


10-р сарын 7
12 цаг 04 минут

Олон улсын стандартчиллын байгууллагаас Хүний нөөцийн менежментийн тогтолцооны нийт 27 ISO 30400 багц стандартыг боловсруулаад байна. Үүнээс Монгол Улсад дараах долоон стандартыг MNS буюу үндэсний стандарт болгосон. Тодруулбал,

  1. MNS ISO 30400:2018 Нэр томьёо
  2. MNS ISO 30405:2018 Бүрдүүлэлтийн аргачлал
  3. MNS ISO 30406:2018 Байгууллагын төвшний тогтвортой ажил эрхлэлт
  4. MNS ISO 30407:2018 Бүрдүүлэлтийн нэгжийн өртөг
  5. MNS ISO 30408:2018 Хүний нөөцийн засаглал
  6. MNS ISO 30409:2018 Ажиллах хүчний төлөвлөлт
  7. MNS ISO 30401:2021 Мэдлэгийн менежмент-Шаардлага

Олон улсын стандартыг нэвтрүүлснээр байгууллагын үйл ажиллагааг системтэй, тогтвортой, тасралтгүй сайжруулах боломж бүрдэх юм. Иймээс Улаанбаатар хотын Ус сувгийн Удирдах газар ОНӨААТҮГ /УСУГ/ нь Хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO 30400 багц стандартыг нэвтрүүлэхээр зорьж байна.

“Глобал талент менежмент” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Н.Мэндбаяр   “УСУГ-аас өнгөрсөн гуравдугаар сард “Хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO 30400 багц стандартыг нэвтрүүлэх” тендер зарласан бөгөөд манай компани албан ёсоор оролцож энэ ажлыг хэрэгжүүлэх эрхийг авсан юм. Энэхүү Хүний нөөцийн менежментийн олон улсын багц стандартыг нэвтрүүлэх төслийн үйл ажиллагаа маань 2022 оны тавдугаар сараас арваннэгдүгээр сарыг дуустал хугацаанд үргэлжлэх бөгөөд харилцан өндөр оролцоотой хамтран ажиллаж байгаадаа бидний зүгээс туйлын талархалтай байна.

ISO стандартууд олон улсын хамгийн сайн туршлагуудыг агуулсан байдаг бөгөөд УСУГ -ын хувьд алсын хараандаа хүрэхээр зорин ажиллахдаа олон улсын стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж байгаа нь сайшаалтай. Байгууллага нь үйл ажиллагаагаа таниулах, хүлээн зөвшөөрөгдөхийн тулд олон улсын сайн туршлагуудыг хэрэгжүүлэх шаардлага мэдээж тавигдана. Үүний нэг жишээ болсон Хүний нөөцийн менежментийн тогтолцооны Олон улсын ISO 30400 багц стандартыг хэрэгжүүлэх санал санаачилгыг гаргасан УСУГ-ын удирдлагууд болон ЗУХ-ын Д.Мөнхцэцэг даргад баярлаж талархаж байгаагаа илэрхийлмээр байна” гэлээ.

Хүний нөөцийн менежментийн ISO 30400 багц стандартууд нь тус бүрийн онцлогоороо байгууллагад өөр өөрийн ялгаатай үнэ цэнийг авчирдаг.  Тиймээс ISO 30400 стандартыг багцаар нь нэвтрүүлэх нь хамгийн оновчтой.

УСУГ нь Хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO 30400 багц стандартыг нэвтрүүлснээр мэдлэгийг цогцоор нь удирдах, ажилтнуудын мэргэжлийн ур чадвар сайжирч, хүнээс хамааралтай эрсдэл багасах, бүтээмж дээшилж, ажилтнуудын сэтгэл ханамж өсөх, тогтвортой ажиллах таатай нөхцөл бүрдэх, шаардлагатай тоон мэдээлэл, зардлыг тооцдог болох, байгууллагын засаглал сайжрах, оновчтой төлөвлөлт хийгдэх зэрэг олон талын ач холбогдолтой. Ингэснээр байгууллагын найдвартай ажиллагаа, ажилтны тасралтгүй хөгжил, салбарын дэвшил, улс орны бүтээн байгуулалтад ач тусаа өгдөг. Улмаар хөгжлийн явцад ажилтан хөгжинө, хүний хөгжлийг дагаад үйлдвэрлэл, технологийн хөгжил урагшилна, дагаад салбар, бүс нутаг, улс орон хөгжинө. Олон улсын стандартын нэвтрүүлэлт нь байнгын сайжруулалтаар хөгжих зүй тогтолтой.

УЛААНБААТАР ХОТЫН УС СУВГИЙН УДИРДАХ ГАЗАР ОНӨААТҮГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад Монголоос “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ9 сар 30. 16:16АНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна9 сар 30. 16:15УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа9 сар 30. 16:15Хөвсгөл нуурыг 129 мянга гаруй жуулчин зорьжээ9 сар 30. 16:14Ойн салбарт урт хугацааны санхүүжилтийн тогтолцоог бий болгоно9 сар 30. 16:14Хүн амын 9.6 хувийг ахмадууд эзэлж байна9 сар 30. 16:13Баянхошууны тойрог орчимд өнөөдөр авто замын асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ9 сар 30. 16:12Г.Түвшинсанаа: Дүүжин тээврийн 48 дүрэм, журмыг францаас монгол хэл рүү орчуулаад байна. Ирэх долоо хоногоос иргэдэд түгээнэ9 сар 30. 16:11Санхүүгийн баримт хуурамчаар үүсгэж, 316.2 сая төгрөгийн урамшуулал авсан хэргийг шүүхэд шилжүүлжээ9 сар 30. 16:11Энэ өвөл хур тунадас нэмэгдэж, гэнэтийн дулаарал, хүйтрэл болох тул өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлэхийг анхааруулав9 сар 30. 15:22"ЖДҮХ сангаас олгосон хоёр төгрөг тутмын нэг нь авлага хэлбэрээр санд түгжигдэж эдийн засгийн эргэлтэд орохгүй байна"9 сар 28. 16:21Ачаандаа 3,260 ширхэг бөхөнгийн эвэр нууж, улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ9 сар 28. 16:20
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.