Хотын дарга Хигашикава хотын дэд дарга болон гэрэл зурагчидтай уулзлаа


10-р сарын 6
17 цаг 40 минут

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Хигашикава хотын дэд дарга Ичикава Наоки, тус хотын Фото фестивалийн зохион байгуулагч Яачи Юүки, Япон гэрэл зургийн холбооны ерөнхийлөгч Ёошино Хироаки, Монголын гэрэл зургийн холбооны төлөөллүүд болон Хигашикава хотын ахлах сургуулийн сурагчдыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд маргааш нээлтээ хийх монгол, япон сурагчдын хамтарсан “Oneness” гэрэл зургийн үзэсгэлэн болон гэрэл зургийн салбар, энэ талын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга “Хоёр хотын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, эрчимжүүлэхэд анхаарна. Гэрэл зургийн салбарт хийж, хэрэгжүүлж байгаа хамтын ажиллагаа залгамж чанараа хадгалж буйд баяртай байна. Нийслэлийн зүгээс бүх талаар дэмжиж ажиллана” хэмээлээ.

Хигашикава хотын дэд дарга Ичикава Наоки “Хигашикава хот гэрэл зургаар дамжуулж бусад хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр олон төрлийн арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ удаагийн айлчлалаар хүүхэд залууст чиглэсэн гэрэл зургийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байна. Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой өргөн дэлгэр болж буйд баяртай байна” гэлээ.

Хигашикава нь гэрэл зургийн соёлоор дамжуулж “Хот ба хөдөө”-гийн соёлын уялдаа холбоог эрхэмлэн хадгалсан, олон улсад нээлттэй, залууст ээлтэй хот бүтээх зорилгын дор хөгжлийн бодлогоо “Гэрэл зургийн хот” хэмээн тодорхойлжээ. Мөн гэрэл зургийн олон улсын фестиваль, арга хэмжээг өргөн хүрээнд тогтмол зохион байгуулдаг.

Энэ хүрээнд Монгол Улсын Соёлын Яам, НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр хоёр улсын сурагчдын хамтарсан “Oneness” гэрэл зургийн үзэсгэлэнг толилуулж, “Гэрэлт Ертөнц-0.5 секундийн зун” кино үзвэрийн нээлт болон бусад соёлын арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Тус үзэсгэлэн маргааш 11:00 цагаас Монголын Уран зургийн галерейд нээлтээ хийж, энэ сарын 14-н хүртэл дэлгэгдэх юм.

Oneness гэрэл зургийн үзэсгэлэнд Япон Улсаас

  • Хоккайдо мужийн Хигашикава хотын дунд сургууль
  • Мияаги мужийн Широиши техникийн ахлах сургууль

Монгол Улсаас

  • Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургууль
  • Шинэ эхлэл сургууль
  • Олонлог академи сургууль
  • Нийслэлийн ерөнхий боловсролын 5-р сургууль
  • Монгол-Оросын хамтарсан сургууль
  • Дархан-Уул аймгийн Оюуны ирээдүй цогцолбор сургууль
  • Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын Дарын цогцолбор сургуулийн сурагчид бүтээлээрээ оролцох юм.

Хигашикава хотын тухайд Олон улсын хүүхдийн “Хигашикава” фото зургийн фестиваль, уралдааныг жил бүр зохион байгуулдаг бөгөөд сүүлийн гурван жилд монгол хүүхдүүд амжилт гаргаж, тэргүүн байруудыг хүртээд байгаа юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Хятадын төрийн өмчит компанийн төлөөллүүдэд Хүннү хот болон хог, лаг шатаах үйлдвэрийн төслөө танилцуулжээ3 сар 16. 21:46Н.Номтойбаяр: Н.Учрал УИХ-ын дарга юм уу эсвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн утсан хүүхэлдэй юм уу3 сар 16. 21:45"МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын даргын ажлаа өгөх хүртэл АН-ын бүлгийн гишүүд чуулганы хуралдаанд оролцохгүй"3 сар 16. 21:44О.Цогтгэрэл: Ардчилсан Намд Ерөнхийлөгчөөр ажиллах хэмжээний туршлагатай, бүх шаардлага хангасан олон нэр дэвшигч байна3 сар 16. 21:43Зеленский: Гурван талт хэлэлцээний дараагийн шатанд бэлэн3 сар 16. 18:27Сурагчдад Бөхийн өргөөнд болдог барилдааныг үзүүлж байх шийдэлд хүрчээ3 сар 16. 16:27"China CAMC Engineering Co" компанитай хамтран ажиллахдаа таатай байх болно гэжээ3 сар 16. 15:47Монголд Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэрийг нээлээ3 сар 16. 15:27Монголд Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэрийг нээлээ3 сар 16. 15:27126 гишүүнээс зургаан гишүүн чуулганы нээлтэд байсангүй3 сар 16. 11:27Их, дээд сургуулиудын хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлнэ3 сар 13. 15:38Наадмаар угаасаа хангалттай жуулчид ирдэг. Дэлхийн адууны өдөрт 3₮ тэрбумыг үргүй зарцуулах гэж байна3 сар 13. 15:37
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.