Боловсролын цахим шилжилтийн хүрээнд ЮНЕСКО-гийн II зэрэглэлийн төвийг монголд байгуулах саналаа илэрхийлэв


10-р сарын 6
15 цаг 59 минут

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Ханыг хүлээн авч уулзав. Уулзалтаар талууд:

-Монгол Улс Насан туршийн суралцахуйн үндэсний хөтөлбөрийг боловсруулахаар төлөвлөж буй. Энэ хүрээнд ЮНЕСКО-гоос бодлогын болон техникийн дэмжлэг үзүүлж, Насан туршийн суралцахуйн хүрээлэнгийн хоёр шинжээч манай улсад ажиллана.

-Боловсролын салбар дахь мэдээлэл, харилцаа холбооны технологийн бодлого боловсруулах чиглэлд ЮНЕСКО-гоос онцгойлон анхаарч байгаа юм. Huawei-тэй хамтарсан “Ухаалаг анги” төслийг хэрэгжүүлэхэд 1,000,000 ам.долларын төсөв шаардлагатай. Үүнд Huawei Mongolia дэмжлэг үзүүлж, 200,000 ам.долларын санхүүжилт олгох боломжтой аж.

-ЮНЕСКО-гийн холбоот сургуулиудыг Монголын холбоот сургуулиудтай холбон, туршлага солилцох чиглэлд ажиллана.

-Боловсролын салбарын цахим шилжилтийн хүрээнд ЮНЕСКО-гийн хоёрдугаар зэрэглэлийн төвийг Монгол Улсад байгуулах саналтай байгаагаа мэдэгдсэн. ЮНЕСКО-гийн тэнхимүүд болон их сургуулиудын хамтын ажиллагааны сүлжээг Монголд байгуулахыг санал болгов.

-Боловсролын багц хуулийн төслийг ЮНЕСКО-гийн зөвлөмжийн хүрээнд боловсруулсан бөгөөд энэхүү сайн туршлагыг таниулах хүсэлтэй байна.

-Энэ онд хүүхэд бүрийг цэцэрлэгт бүрэн хамруулах, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах арга хэмжээ авч ажиллаж байна. Уг туршлагыг ЮНЕСКО-той хамтран сурталчлах саналтай байгааг харилцан ярилцав.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Ноолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ3 цаг 16 минутын өмнө“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”3 цаг 17 минутын өмнөХөгжлийн суурь хүчин зүйлд анхаарах нь3 цаг 18 минутын өмнөСүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шар усны үерт автсан айлын байшингаас таван тонн орчим ус соруулжээ3 цаг 18 минутын өмнөНогоон автобусны хэргийн шүүх хурлыг хойшлуулжээ3 цаг 19 минутын өмнөТөвийн бүсийн хөл бөмбөгийн аваргууд тодров3 цаг 21 минутын өмнөИх Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна3 цаг 23 минутын өмнө"Цахим спортын мэргэжлийн тамирчин болж, амжилтад хүрэх магадлал 0.1 хувь"3 цаг 23 минутын өмнө"Галд өртөж, ашиглах боломжгүй болсон 207 дугаар байрыг буулгаж, шинээр барих эсэхийг УОК шийдэхгүй"3 цаг 24 минутын өмнөЗамын хашлага биш цоорхойгоо цойлдоё3 цаг 25 минутын өмнөОлимпын мөнгөн медальт тамирчин Кэт Бишоп “Алсуур ялалт" номынхоо нээлтийг Монголд хийлээ3 цаг 26 минутын өмнөМорьт эргүүл ажиллаж байна3 цаг 27 минутын өмнө
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.