Төрийн захиргааны байгууллагуудад чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлж, төрийн бүтээмжийг сайжруулна


10-р сарын 6
15 цаг 52 минут

Засгийн газрын хэрэг эрхлэх газраас ХБНГУ-ын Конрад Аденауэр сантай хамтран "Төрийн бүтээмж" сэдэвт үндэсний чуулганыг зохион байгуулж байна. Тус чуулганд яам, агентлаг болон аймаг, орон нутгийн төлөөлөл 120 гаруй хүн оролцож байна.
Чуулганы эхэнд ЗГХЭГ-ийн Тэргүүн дэд дарга Б.Ганбат төрийн захиргааны байгууллагын бүтээмжийг сайжруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид анхаарах асуудлын талаар илтгэл танилцууллаа. Тэрбээр “Засгийн газраас төр, хувийн хэвшлийн гүйцэтгэх боломжтой үйл ажиллагааг эрхлэхгүй, өрсөлдөхгүй байх, төрийн албан хаагчдын чадавх, нөөцийг үр ашигтай ашиглах, байгууллага хоорондын зорилт, чиг үүргийн давхардлыг арилгах зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Тухайлбал, Төрийн бүтээмжийн үндэсний хороо байгуулж, хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг өөрчлөн зохион байгуулах асуудлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Цаашид төрийн байгууллагын үйл ажиллагааг үйлчилгээ төвтэй болгож, иргэдэд илүү ойлгомжтой, ил тод, хүртээмжтэй болгох, цахимжуулах замаар олон улсын стандартад нийцүүлэн ажиллана” гэв.


Гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа уг чуулган өнөө жил төрийн захиргааны байгууллагад чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх үйл ажиллагааны явц, үр дүнг хэлэлцэж, ач холбогдлыг түгээн дэлгэрүүлэх зорилго дэвшүүлжээ. Энэ талаар  ЗГХЭГ-ийн дэд дарга У.Бямбасүрэн “Төрийн бүтээмжийн асуудал бол “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан нэг том зорилт. Нэн тэргүүнд төрийн хүнд суртлыг бууруулах, төрийн байгууллагуудын чиг үүрэг, бүтцийг оновчтой тодорхойлох шаардлагатай. Энэ хүрээнд нутгийн захиргааны байгууллагууд, төрийн байгууллагуудад чанарын менежментийг тогтолцоог нэвтрүүлэхэд онцгой анхаарал хандуулж байна. Өнөөдрийн байдлаар 14 аймаг, найман суманд энэ стандартыг нэвтрүүлээд байна. Эхний ээлжинд аймаг, нийслэлийн хэмжээнд чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх зайлшгүй шаардлага бий” гэлээ. Мөн тэрбээр өнөөдрийн чуулганд ХБНГУ-ын Заарланд муж улсад төрийн бүтээмжийн чиглэлээр ажилладаг хоёр мэргэжилтэн оролцон илтгэл тавьж, туршлагаасаа хуваалцаж байгааг дурдаад, манай улс төрийн бүтээмжээр дэлхийн түвшинд хаана яваагаа мэдэх, хэрэгжүүлж буй үйл ажиллагаануудынхаа үр дүнг сайжруулах, олон улсын стандарт нийцүүлэхэд ач холбогдолтой гэдгийг онцлов.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

ҮАГ: 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 23. 15:35Үндэсний аудитын газар бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ4 сар 23. 15:35"Осол гаргасан жолооч хүүхдийн ажилд явдалд оролцоно гэсэн"4 сар 23. 15:34Олон улсын түүх соёл, өв уламжлалын наадамд манай улс анх удаа оролцож байна4 сар 23. 15:33X Богдод Гандантэгчэнлин хийд хүндэтгэл үзүүлж байна4 сар 23. 15:33Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монголд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ4 сар 23. 15:31Өмнөд бүсийн аймгуудын 500 гаруй алба хаагчийг эрүүл мэндийн үзлэгт хамруулав4 сар 23. 15:29Л.Ганбат: Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээр ЕБС-ийн багшийн талаар санал асуулгыг эцэг эхчүүдээс АВАХГҮЙ4 сар 23. 15:28Ц.Сэргэлэн: Нотлох баримтуудаа цаасаар хадгалахгүй бол хакерууд устгах эрсдэлтэй4 сар 23. 15:26Ном, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр тохиож байна4 сар 23. 15:24Иракийн зэвсэгт бүлэглэл АНУ-ын цэргийн бааз руу пуужин харважээ4 сар 22. 18:07Үндэсний аудитын газар бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ4 сар 22. 18:06
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.