Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ирсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлт 81,5 хувьтай байна


10-р сарын 6
14 цаг 12 минут


Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд 2022 оны 9 дүгээр сарын 01-30-ны өдрүүдэд нийт 341 иргэн хандаж, эрүүл мэндийн салбартай холбоотой гомдол, санал, хүсэлт, талархлаа илэрхийлсэн бол 278 иргэний өргөдөл, гомдолд хуулийн хугацаанд хариу өгч, өргөдөл гомдлын шийдвэрлэлт 81.5% байна.
Нийт хандсан иргэдийн 53.2% нь гомдол, 4.6% нь санал, 7.9% нь хүсэлт, 34.3% талархал илэрхийлж хандсан.
Шийдвэрлэсэн өргөдөл, гомдлыг эрүүл мэндийн байгууллагаар харахад:
  • Эрүүл мэндийн яам-19.8%
  • Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв-14.8%
  • Улсын нэгдүгээр төв эмнэлэг-9.9%
  • Улсын гуравдугаар төв эмнэлэг-8.3%
  • Улсын хоёрдугаар төв эмнэлэг-8.2%
  • Халдварт өвчин судлалын үндэсний төв-5.5%
  • Эрүүл мэндийн хөгжлийн төв-5.5%
  • Хавдар судлалын үндэсний төв-3.8%
  • “Өргөө амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг-3.3%
  • Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-2.7%
  • Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв-1.6%
  • Хүрээ амаржих газар ТМЭ-1.2%
  • Бусад-15.4%
Шийдвэрлэсэн өргөдөл,  гомдлыг агуулгаар нь харахад:
  • Эмнэлгийн хүлээгдэл, эмнэлэгт үзлэгийн цаг захиалах-22.4%
  • Санхүү, эрүүл мэндийн даатгал, хөрөнгө оруулалттай холбоотой-18.6%
  • Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжтэй холбоотой-14.2%
  • Эмч, эмнэлгийн ажилтны харилцаа, хандлагатай холбоотой-8.7%
  • Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгтэй холбоотой-7.1%
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн тасалдал, чанартай холбоотой-5.5%
  • Эрүүл мэндийн байгууллагын авто зогсоолтой холбоотой-4.9%
  • Бусад-18.6%
Дээрх өргөдөл, гомдолтой холбоотой асуудлыг иргэн бүртэй утсаар холбогдон шийдвэрлэж, зохих арга хэмжээг авч ажилласан.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Хүүхдийн зуслангийн үнэ 340-695 мянган төгрөг байна3 цаг 7 минутын өмнөМонгол банхар дэлхийн аварга боллоо3 цаг 8 минутын өмнөЭмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ6 цаг 33 минутын өмнөЧ.Шинэцэцэг “Иссык-куль”-ийн марафонд түрүүлээд эх орондоо ирэв6 цаг 33 минутын өмнөЭмээлт эко паркийн цэвэрлэх байгууламжийг барихад НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага хамтарна6 цаг 34 минутын өмнөОХУ-ын засгийн газар огцорчээ6 цаг 34 минутын өмнөОлон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийн6 цаг 35 минутын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна6 цаг 36 минутын өмнөД.ТУУЛ: ЖИЛД 50,000,000 ДОЛЛАРЫН ЦАЛИН Ч АВАХ БОЛОМЖТОЙ6 цаг 37 минутын өмнөОюутнуудад зориулан “Ажлаа зөв сонгохоос амжилт эхэлдэг” өдөрлөг зохион байгууллаа5 сар 7. 16:48“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна5 сар 7. 16:11Т.Баттулга: “Agro Expo 2024” газар тариалан, мал аж ахуй, ойн аж ахуй буюу цэцэрлэгжүүлэлт гэсэн гурван чиглэлээр зохион байгуулагдана5 сар 7. 16:09
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.