Хэл заслын тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг үнэлэх, хүний нөөцийг бэлтгэх асуудлаар салбар дундын хэлэлцүүлэг зохион байгууллаа


10-р сарын 5
13 цаг 44 минут

Хэл заслын мэргэжилтэн бэлтгэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Сэргээн засахын мэргэжлийн салбар зөвлөл, Монгол улсын багшийн их сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Монголын бие, бялдар хөдөлгөөн заслын холбоо, хэл засалч мэргэжилтний төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг зохион байгууллаа.



Манай орны хувьд хэл заслын тусламж, үйлчилгээг сэргээн засахын  тусламж, үйлчилгээний бүрэлдэхүүн, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд чухал ач холбогдолтой хэмээн хүлээн зөвшөөрч Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 13.4-дэх хэсэгт “Сэргээн засах тусламж, үйлчилгээг сэргээн засахын эмч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, хэл засалч, сэтгэл засалч болон сэргээн засахын бусад мэргэжлээр мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтэн үзүүлнэ” гэж тусгаснаар 2018 онд Сэргээн засах тусламж, үйлчилгээний бүтэц үйл ажиллагааны стандартыг шинэчлэн сэргээн засах төв нь хэл заслын тусламж, үйлчилгээ үзүүлэх мэргэшсэн мэргэжилтэнтэй, хэл заслын өрөөтэй байх тухай тусган MNS 6801:2018-аар баталсан.



2021 оны байдлаар нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 15.5% нь ярианы бэрхшээлтэй байгаа боловч Монгол Улс одоогоор хэл заслын албан ёсны боловсролын хөтөлбөргүй байна. Цөөн тооны хэл засалч болон багш нар ОХУ-д суралцаж төгссөн эсвэл хэрэгцээ шаардлагаас хамааран богино хугацааны сургалтад хамрагдсан байдаг. Улсын хэмжээнд хэл заслын мэргэжилтэн нийт 10 хүн байна.
Иймд Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/749 дүгээр тушаалаар баталсан “Сэргээн засах тусламж, үйлчилгээг хөгжүүлэх 2022-2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд хэл заслын мэргэжилтэн бэлтгэх асуудлыг салбар дундын хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэхээр тусгасан.



Энэ хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулагдсан бөгөөд хурлын үр дүнд “Хэл засал”-ын мэргэжлийн онцлог, ач холбогдлыг олон нийтэд таниулан сурталчлах, энэ чиглэлийн мэргэжилтэнг яаралтай гадаадад бэлтгэх, холбогдох асуудлыг шийдвэрлэх салбар дундын ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч эхэлжээ4 сар 12. 15:48"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"4 сар 12. 15:47Амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтрүүллээ4 сар 12. 15:47"Камбож улс 100 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг гурван цент болгосон"4 сар 12. 15:46Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 12. 15:45Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв4 сар 12. 15:45Амралтын өдрийг гэр бүлээрээ ГОЁ өнгөрүүлэх санаа4 сар 12. 15:44Ажлаа таслах ёс зүйн зөрчил шүү, гишүүд ээ!4 сар 12. 15:42Манай улсын нийт малын 10.2 хувь нь хорогджээ4 сар 12. 15:41У.Хүрэлсүх: Хот, хөдөөгийн боловсролын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай4 сар 12. 15:40"Nvidia"-гийн хамаатан ба гол өрсөлдөгч4 сар 11. 13:29СҮХБААТАР: Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг ажиллаж байна4 сар 11. 13:28
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.