Агаарын тээврийн либералчлалд анхаарч, аюулгүй ажиллагааг шаардаж ажиллана


9-р сарын 30
17 цаг 17 минут
АГААРЫН ТЭЭВРИЙН ЛИБЕРАЛЧЛАЛД АНХААРЧ,  АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ ШААРДАЖ АЖИЛЛАНА
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2022.09.29/ Иргэний нисэхийн ерөнхий газар болон МИАТ ТӨХК-д ажиллаж иргэний нисэхийн салбарынхан, Үндэсний агаарын тээвэрлэгчидтэй уулзлаа.
 
 
Сайд С.Бямбацогт Монголын авиа компаниуд аль болох олон чиглэлд, олон нислэгийг хямд үнээр шууд хийх ёстой хэмээн онцолсон юм. Үүний тулд нэгдүгээрт, нислэгийн аюулгүй байдалд онцгой анхаарч хариуцлагаа өндөржүүлэхийг хоёрдугаарт, авиа компаниуд нэгнийхээ бойжуулсан зах зээл рүү өнгөлзөж, давхцаж, бие биенээ татаж унагах биш, бие биенээ дэмжиж, харилцан ашигтай хамтарч ажиллах, дотоодын зах зээлээ хамгаалах, гадны авиа компанид хэт давамгай байдал өгөхгүйн тулд нэгдэх, хамтрах нь чухал. Гуравдугаарт, орон нутгийн нислэгийн тийзийг хямдруулахын тулд нийт зардлын 40% хувийг эзэлж буй шатахууны үнийг хямдруулах,  навигацийн орлогын тодорхой хэсгийг орон нутгийн нислэгийн үнийг хямдруулахад зарцуулах, нийтийн тээвэр, галт тэрэгний зорчигч тээвэртэй адил агаарын тээврийг НӨАТ-аас чөлөөлөх гэх мэт гарц шийдлүүд байгааг хэлэв.
 
Орон нутгийн нислэгийн тийз хямдруулах замаар төвлөрлийг сааруулах, иргэд орон нутагтаа ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх Засгийн газрын зорилт биелэх юм. 
 
Дөрөвдүгээрт, нислэгийн аюулгүй байдал, агаарын тээврийн аюулгүй ажиллагааг хуулиар илүү тодорхой зохицуулж, агаарын тээврийн эдийн засаг, бизнесийн эрх зүйн орчныг тодорхой болгох, салбарын хүний нөөц, боловсон хүчнийг системтэй бэлтгэх асуудлыг хөндөнө. Тавдугаарт, орлогоо нэмэгдүүлж, үргүй зардлаа бууруулахыг даалгав.  Оновчтой бүтэц зохион байгуулалт хийж, мэргэжилдээ эзэн болсон мэдлэг чадвартай хүмүүсээ дэмжих ёстой. Чингис хаан ОУНБ-д гэхэд транзит нислэгийн заалтай болж бүс нутагтаа HUB болохын төлөө зорьж ажилла гэдгийг хэлж санууллаа.
 
 
 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Ноолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ4 сар 24. 15:40“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”4 сар 24. 15:39Хөгжлийн суурь хүчин зүйлд анхаарах нь4 сар 24. 15:39Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шар усны үерт автсан айлын байшингаас таван тонн орчим ус соруулжээ4 сар 24. 15:38Ногоон автобусны хэргийн шүүх хурлыг хойшлуулжээ4 сар 24. 15:37Төвийн бүсийн хөл бөмбөгийн аваргууд тодров4 сар 24. 15:35Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна4 сар 24. 15:33"Цахим спортын мэргэжлийн тамирчин болж, амжилтад хүрэх магадлал 0.1 хувь"4 сар 24. 15:33"Галд өртөж, ашиглах боломжгүй болсон 207 дугаар байрыг буулгаж, шинээр барих эсэхийг УОК шийдэхгүй"4 сар 24. 15:32Замын хашлага биш цоорхойгоо цойлдоё4 сар 24. 15:31Олимпын мөнгөн медальт тамирчин Кэт Бишоп “Алсуур ялалт" номынхоо нээлтийг Монголд хийлээ4 сар 24. 15:30Морьт эргүүл ажиллаж байна4 сар 24. 15:29
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.